Р.Амаржаргал гишүүн Н.Алтанхуягийг эсэргүүцлээ
2014-10-21

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл гаргаж, АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-тай байгуулсан гэрээг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

а

АН орших уу? эс орших уу? хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна

а

АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа.  Н.Алтанхуягийн АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

 а

Хоёр намын дарга гарын үзэг зурж хүчин төгөлдөр болсон “гэрээ”-г дүгнэхэд:

а

    Нэг. “2016 оны сонгуульд АН олонх болоогүй тохиолдолд МАХН-тай хамтарна” гэж тохирч байгаа нь намын дарга ээлжит сонгуульд олонх болохгүй нь гэсэн өөдрөг бус төсөөллөөр байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргаж байна гэж дүгнэлээ.  АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Аливаа улс төрийн намын даргын нэн тэргүүний зорилго зорилт, үүрэг үйл ажиллагаа нь сонгуульд ялах байдаг бол дээрх үйлдлээрээ Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онуудад байгуулсан ялалтыг үгүйсгэж, АН-ыг ирэх сонгуулиудын өмнө бууж өгүүлж буй мэт уншигдаж байна.

 а

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд “ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна.

а

Эцэст нь дүгнэж хэлэхэд Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг өөрсдийн хувийн өмч, оршин тогтнох оромж болгож хувиргаснаар цаашдаа АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна.

а

Намын гишүүд нь намын даргатай хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал. Харин үүгээр дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулах, намын дүрмийг хөсөрдүүлэх, хувийн болоод явцуу бүлэглэлийн сонирхлыг тэргүүнд тавих зэрэг улс төрийн буруу үйл ажиллагааг таслан зогсоох механизм бүрдүүлж хариуцлагажуулахыг намынхаа эрх барих дээд, доод шатанд хэлэлцэн баталж даруй улс төрийн шийдэлд хүрэх шаардлагатай байна.

а

Иймд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН,

АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН

РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ

Shuud.mn
Сонин хачин
анжигана:
одоо наад баяд чинь та нарын толгой дээрээс бууна гэж гонжийнжоо. дөнгөж эхэлж байна. удахгүй та нарын толгой дээр цахиур хагална гэж мэд.
2014-10-22
zochin:
ooroo said boloh yanztaidagaa, an bolovson huchin muu yum chini bas zov bodoldoo
2014-10-22
irgen:
altanhuygiin uwaigui uildel bolon archaagui zang uridchilj harj zorigtoi helsen tsuuhun gishuudiin neg bol amarjargal, batzandan nar shuu dee
2014-10-22
zochin:
amarjargal gishuun mash zov yum bichsen bna, ta nar unen ug helsen huniig eldeveer heleh hereggui, bas medleg bolovsrol saitai hun shu, yum meddeg humuus l bardam duugardgiin sh de, yum meddeggui ulsuud bol haa* l bol haa* humuusiig dagaj namirna shu de, ene hun al‘ ertnees bolohgui bga talaar ih yarij bga shu de.
2014-10-22
ловор:
алацаад бай алалцаад бай.
2014-10-22
чоно:
хээрицн * гэрийн * хоер нийлэх аюултай гэж ардын мэргэн уг байдаг энэ хоер даргын урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ арлчилал хуний эрхийг хязгаарласан анын эрх чолоог боомилосон хууль есны гэрээ болсон юм шиг ярих боллоо ардчилагчид одоо 1990оныхоо зорилгоос ухарав уу одоо клс орон яах вэ эсвэл бух намууд ингээд бугд нийлэх юмуу
2014-10-22
chimegee:
uls turiin songuulid avsan sanalaaraa l zasag turuu baiguulj yavbal ni hel amgui baih bish uu
2014-10-22
сур сур:
амаржаргал аа сайн түгжилд одоо оноо авах шанс, ахуягаа та нар үзэж чадахгүй юм. ажил хийж үз чи яг монголд юу хийсэн юм бэ хийсэн юм чинь хаана бна. хоосон бүлт бүлт авах юм. батүүл шиг бас 1 хонзон яваад бна аа даа
2014-10-22
zochin:
ene hun meddeg chaddagaaraa iluu hun sh dee
2014-10-22
uran:
altanhuyag *hlalgui ajlaa ug, ugaasaa hol yavahgui, er ni enhbayar tuunii nam gej u yum be,!?
2014-10-22
zochin:
ene eronhi said odoo bolio buh muu muuhai buhnee heleed ogtsor .amarjargal gishuuni zov.ene zarim nohod idej uudag nohoduu yu bicheed bnaa.sain eronhi saidtai bsan bol ingej edin zasag hyamarch ard tumen achaag ni uurch yavahuu.ogtsor hurdan
2014-10-21
өрөвдмөөр:
арай ч дээ. http://www.new.mn/news/detail?news_code=25373 жижиг панз нар урвацгаажээ
2014-10-21
зочин:
amarjargaliin tumen zuv.
2014-10-21
дэмжигч:
амаржаргал гишүүний үйлдэл маш зөв өөр ч олон гишүүн саналаа хэлэх нь ойлгомжтой дэмжиж байна
2014-10-21
ah ni :
al huyg ahiin duu erthen mah namd els dee * nuudee avhaa martav.
2014-10-21
иргэн:
алтанхуягийн гаргасан энэ том алдааг уучлах, бас оршоох ямарч арга байхгуй. юманд чинь нэг болох юм, болохгуй юм гэж байдагдаа! энэ бол яах ч аргагуй хариуцлага уурэх том алдаа. амаржаргал гишуун намын даргынхаа увайгуй уйлдлийг маш холоос харсан цоохон гишууний нэгээ. манай ан-д цоохон ийм гишуун байдаг. уул нь том эрх ашгаа бугд ойлгодог болчихвол ан дийлдэхээргуй улс торийн хучин юм. одоо бол махн мэтийг гуйгаад явж байна гэж бодохоор ой гутдаг.?!!!
2014-10-21
oood:
amarjargal taraa taniulsan duu. odoo hutsalgui duugai baih heregtei.
2014-10-21
hench bish:
ene teneg tolgoigoos erthen namaa awarii nohodoo
2014-10-21
зочин:
аль зуны эхэнд л ярих байсан,аль эртнээс л ман-хан боорлоод байхад та нар -фракцынхан унахыг нь хараад байснаас намаа бодоогүй шүү дээ? өнгөрсөн хойно нь хүн цуглуулах гээд -өөртөө ашигтай байдлаа хараад суугаа юу?байдал хурцадаад байхад үзх-г хуралдуулах бүх гишүүддээ ярих талаар та нараас хэн нь ч ам гараагүй.еранхийлөгч давхар дээлийн талаар яриад байхад та нар хуралдаагүй.зөвхөн өө л харж байсану/т гэж ийм л балиар амьтадыг мөргөлдүүлдэг. мөнгтэй бологсодын зугаа гэж бодоогүй биз дээ??мэрэгшсэн мэрэгжилтэн залуусаа бэлтгэхийн оронд том толгойлоод захлаад байж болох уу?төрийн сайд байсан та бүхэнд хандаж бна? тэр фракцуудаа командлаад далд орж үз! та нар..баттулга... л салан тусгаарлалт гаргаад байгаа юм бишүү??
2014-10-21
zotcin:
uuruu said boloh gej goridood bgaa um baih daa bas
2014-10-21
ogtsruulagch:
altanhuyag ogtsroh yostoi
2014-10-21