Д.Эрдэнэбат: Нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө бий
2014-10-22

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

ө

-Намрын дунд сар шувтарч, энд тэндгүй өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Энэ ажил танай аймагт хэрхэн өрнөж байна вэ. Тариа, ногооны ургац ямар байв?

-Манай аймгийн эдийн засгийн гол суурь бааз бол хөдөө аж ахуй, газар тариалан. Булган аймагт энэ жил их сайхан жил боллоо. Урт налгар болж байна. Хоёр гол бааз дээрээ бид  аялал жуулчлалыг оруулж ирж байгаа энэ гурав маань энэ жил өгөөжтэй байлаа. Булган аймаг 86 мянган га эргэлтийн талбайгаас 32-36 мянгад нь тариалалт хийдэг. Улаанбуудай,  төмс, хүнсний ногоо, тосны ургамал бусад тэжээлийн ургамлыг тарьж байна. Өргөц сайн гарч, сүүлийн хэдэн жил аваагүй ургац хураалаа. Ялангуяа улаанбуудай нэг га гаас 20-оос дээш центр гарч байна. Хураалтын ажил дуусаад үтрэм дээр сэврээх ажил явагдаж, Эрдэнэт хотод шинээр баригдсан Нүүдэлчин группын үйлдвэр, Атар, Улаанбаатар зэрэг үйлдвэртэй манай компаниуд гэрээ байгуулан будаагаа өгч байна. Засгийн газрын тогтоолын дагуу бид 1150 орчим тн өвс, 300 тн тэжээл бэлтгэх ёстой. Өнгөрсөн жил бид яг дүрэм журмын дагуу бэлтгэсэн ганц аймаг болсон. Энэ жил мөн тэгж байна. Аймгийн  нөөцийн газар байгуулан өвс, тэжээл бэлтгэхэд хэрэгтэй зүйлсээр нь хангаж өгсөн нь үр дүнд хүрч, өвс тэжээлээ бэлтгэлээ. Сумдууд өөрийн график, төлөвлөгөөний дагуу өвс хадлангаа авч, энэ ажил дууссан. 4-5 жилийн өмнөх зуднаас хойш малчид харьцангуй өвс тэжээл бэлтгэдэг болсон. Тэдэнд та нар төр лүү хамаг ажлаа чихээд суулгүй, өөрийн өмчөө хамгаалж, өвс тэжээлийг бололцоогоороо бэлдэж ав гэж байгаа. Энэ нь ч үр дүн өгч байна. Ер нь аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангасан.

а

-Өвөл цаг хүндэрсэн үед урд талын хил залгаа аймгууд танай аймгийн нутаг дэвсгэрт оторлох нь байдаг.

-Бид өвс тэжээлийн бүсчилж хадгалдаг. Хойд талын сумд Хутаг-Өндөрт, төвийн сумд аймгийн төвдөө, урд хэсгийнхэн Дашинчилэн суманд хадгалдаг. Өвөлжилт хүндэрсэн үед ганц Булган гэхгүй Өвөрхангай Архангай, Дундговь, Төв аймгийн малчид манайх руу их орж ирдэг. Отрын бүс нутгаа дагаад өвс тэжээл илүүдлээ тэдгээр малчдад цааш нь борлуулдаг, нэгэндээ тусалдаг ажил байдаг.

а

-Төмс хүнсний ногооны борлуулалт хэр байдаг вэ.

-Энэ бол бэрхшээлтэй асуудал. Төмсний борлуулалт муу. Эрдэнэт хотыг, өөрийн аймгаа дээр нь Хөвсгөл аймгийн хүн амын 60 орчим хувийг төмсөөр хангадаг. Уг аймагтай залгаа оршдог Хутаг-Өндөр суманд төмс тариалалт өндөр хөгжсөн. Борлуулалтаас гадна хадгалалт бэрхшээлтэй байдаг. Стандартын зоорь агуулах байдаггүй. Намар өдийд борлуулах гэхээр компаниуд авдаггүй хөлдчих, зориулалтын бус саванд хадгалахаар муудах гээд байдаг. Үүнээс болж төмсний тариалалт жаахан багасах гээд байгаа. Энэ асуудлыг бид өнгөрөгч зун манай аймагт болсон ЗГ-ийн хуралдааны үеэр тавьж, төмс хүнсний ногооны стандартын агуулах барих саналыг ҮХААЯ-нд тавьсан. Нэгдсэн ийм агуулахтай байж төмс хүнсний ногооны хадгалалт, боруулалт, тариалалт цааш явах нь тэгэхгүй хүн бүр стандартын бус жижиг зоорь хашаандаа бариад байснаар энэ ажил  явахгүй байна. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Булганы Тэшиг, Баян-Агт, Хутагөндөр гэсэн таван том тариалангийн бүс нутгийн будааг хадгалах, 30 мянган тоннын багтаамжтай улаанбуудайн элеваторын суурь тавигдаад, хөрөнгө нь шийдэгдээд явж байна. Дээр нь Хутаг-Өндөр суманд цардуулын үйлдвэр барих саналыг ҮХААЯ-нд өгөөд дэмжигдээд явж байгаа. Газар дээр нь сайд нар үзсэн учир энэ шийдвэрүүдийг гаргасан.

а

-Газар тариалан, мал аж ахуй хоёр зөрчилдөж байна гэлээ.

-Манай аймгийн 49 мянган квадрат метр нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг ой мод эзэлдэг.  90 мянган га-д тариалангийн талбайтай. Дээр нь гурван сая орчим мал бэлчээрлэдэг. Ингэхээр мал аж ахуй, газар тариалан зөрчилдөж байгаа байхгүй юу.

ө

“ГОК-ынхон чинь хурдан машин унаад, хүн гүйцэхгүй газар явчихдаг”

р

-Эрдэнэт хот өргөжөөд, хүн ам нь танай аймгийн нутаг руу орж ирж байгаа. Танайхаас газар өгөх зэргийг хэрхэн шийдвэрлэж байна.

-Орхон аймаг, Булган хоёр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоорондоо маргаан үүсгэж байна. Би Засаг дарга болсноосоо хойш аймгийн удирдлагуудтай хэдэн удаа уулзаж, хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Бид Монгол Улсад байхгүй засаг захиргааны нэгж буюу  багийн иргэд, малчид нь Булган аймгийн Орхон, Бугат, Хангал сумын нутагт суудаг, өөрийн газар нутаггүй, Орхон аймгийн Малчин багийг татан буулгах шийдвэрт хүрсэн.  Тэгээд малтай иргэд нь Орхон аймагтаа байна гэвэл “Улаантолгой руу оч, одоо амьдарч байгаа Булган аймгийн нутаг дэвсгэртээ байх юм бол хүнтэй малтайгаа шилжээд ир” гэж байгаа. Дээр нь Эрдэнэт хотод оршуулгын газар байдаггүй учраас шарилыг манай аймгийн нутаг дэвсгэрт авчирч тавьдаг, бүр сүүлийн үед даавуунд ороогоод ил тавьчихдаг болоод байна. Үүнээс нь болж өвчин зовлон гардаг, амьтан хүн айж ичиж, мал хуйдаа явж чадахгүй тохиолдол гарч байна. Тиймээс энэ том хотыг цогцос чандарладаг газар бариач,  манайх газрыг нь нутаг дэвсгэртээ шийдэж өгье. Хөрөнгийг Эрдэнэт том хот байна та нар зохион байгуулаач гэсэн санал тавьсан. Өмнө Могод сумын нутагт газар өгсөн ч дороо дүүрчихсэн. Ийм юман дээрээ хамтарч ажиллахгүй бол болохгүй байна.

а

-Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил нэмэгдэнэ биз.

-Үүнийг дагаад байгалийн хулгай, мод, чулуу, ан агнуур, малын хулгай их гарна. Энэ байдалтай бас хоёр талаасаа хамтарч тэмцэхгүй бол манайх ганцаар хүчрэхгүй байгаа юм. Энэ ГОК-д ажилладаг зарим нөхөд чинь хүнд гүйцэгдэхгүй том тэрэг унаад, хүн очиж чадахгүй газар очиж загас агнана, байгалийн ан хийнэ, энэ тэрүүгээр зугаалж түймэр тавих зэргээр хууль бус юм хийх тохиолдол бий. Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч яаж ч чадахгүй. Манайх жилд 19 мянган куб.метр мод түлдэг. Гэтэл Орхон аймаг 85 мянган метр.куб мод түлнэ гэж байгаа юм. Үүнийг дагаад модны хулгай ихэсдэг. Энэ үед бүх постоо нээгээд мод ачсан машин болгоныг чөлөөтэй оруул гээд захирамж гаргачихдаг байхгүй юу. Үүнийг дагаад хууль бус хулгай ихэсч байгаа юм. Энэ мэт дээр төлөвлөгөө гаргаад, хоёр талаасаа хамтарч ажиллах чухал шаардлагатай. Том хотын нөмөр, нөөлөг ач тус нь байхад сөрөг тал ч байна.

ө

-Нэгэнт гэмт хэрэг зөрчлийн талаар асууж эхэлсэн болохоор шинэ хуулиар хэрэгжүүлж буй олон нийтийн цагдаа, иргэний зөвлөлийн талаар асуумаар байна.

-Иргэний зөвлөл байгуулагдсан. Олон нийтийн цагдаагийн хувьд төсөв мөнгөний асуудал хүнд байгаа. Манай цагдаагийн байгууллагынхан орон нутаг шийднэ гээд байж байна. Манай цагдаагийн газраас загвар гаргаж, сумдаас хэдэн олон нийтийн цагдаатай байх саналыг авсан. Үүнээс гарсан дүнг бид ярилцаад аймгийн хэмжээнд 23 олон нийтийн цагдаатай байхаар тогтоод, манай хууль зүйн хэлтэс, цагдаагийн газар хоёр талаас гарсан комисс ажиллаж, тэдний ажиллах зарчим, хувцас хэрэгсэл зэрэг асуудлыг базаад ИТХ-д оруулахад бэлэн болсон. Мөн олон нийтийн цагдаатай болсон аймгуудаас туршлага судалж, ярилцаж байна. Манай зарим сум өөрсдөө цалин мөнгийг нь хариуцаад явчихъя, та нар хувцас энэ тэрийг нь янзлаад, эрх дархыг нь өгөөдхөөч гэж байгаа. Гэхдээ бид нэгдсэн журмаар хийх учир танайх болж байгаа бол хэрэгжүүлж эхэл гэхгүй байна л даа.

б

-Бас нэг юм байна. Рашаант суманд пост бариулахаар 85 сая төгрөг төсөвлөжээ. Энэ пост мянганы замаа дагаад Баяннуур суманд байвал зохилтой гэсэн санал гаргах хүмүүс байна.

-Бид анхны жишиг постыг Эрдэнэт-Булганы замд барьсан. Аймаг, сумын төв болон том гүүрэн гарцууд дээрээ хяналтын камертай болгож байна. Рашаант суманд 85 сая төгрөгөөр зам тээврийн пост барихаар ИТХ-аар шийдвэрлээд явж байтал Өвөрхангай, Архангай, Булганы нутгийн зааг дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаантаас 20 км-ын зайд барьсан юм. Тийм байхад бид Рашаант суманд тийм юм бариад хэрэггүй, ашиггүй шүү дээ. Тэрийг бид шилжүүлж байгаа. Баяннуур, Дашинчилэн хоёр суманд барих асуудал дээр хүмүүс санал хуваагддаг юм. Иргэдийн хуралд аймгийн Засаг даргын зүгээс Баяннуур гэдэг саналыг оруулж байгаа. Гэхдээ энийг ИТХ шийднэ. Ер нь бараг Баяннуур сум болов уу гэж бодож байна. Пост дараа жил баригдах байх, энэ жил хурлын шийдвэр гараагүй учраас баригдаж амжсангүй. Мөнгө нь шийдэгдсэн. Хаана барих шийдвэр ирэх 12 дугаар сард хуралдах Иргэдийн хурлаас гарна.

ө

Булганд 1990 оноос хойш нэг ч цэцэрлэг баригдаагүй

а

-Томоохон хотуудыг дагасан баруун аймгийнхан нааш нүүдэллэж, танайд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буй гэнэ.

-Наад шилжилт хөдөлгөөн чинь манай нэг тулгамдсан асуудал. Том хотуудтай ойрхон, дээр нь ажлын байр, үйлдвэргүй болохоор манай аймгийнхөн төв бараадаж, Эрдэнэт, Улаанбаатар руу явна. Гэтэл том хотуудад ойртож, баруун аймгаас улсууд шилжээд ирнэ. Тухайлбал, Увс аймгаас шилжин ирэгсдийн 900 хүнтэй нэг баг бий болчихоод байна гэх мэт. Тэгээд Завхан, Ховд, Говь-Алтайгаас шилжилт хөдөлгөөн их ирдэг. Үүнийг дагаад бэлчээрийн даац зэрэг асуудалтай болж байна.

ө

-Сууршилт нэмэгдэж хүн ам өсч буй юм байна. Сургууль цэцэрлэг аль хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ өнөөдөртөө болж байна. Гэхдээ мэдээж 100 хувь хүрэлцээтэй биш 75 хүүхдийн цэцэрлэгт 100 хүүхэд явж буй тохиолдол аймгийн төвд, сумдад ч байна. Айхтар ачаалалтай газрыг бодоход гайгүй. Барилга байгууламжийн хувьд үнэндээ муудсан. Булган аймагт 1990 оноос хойш нэг ч шинэ цэцэрлэг баригдаагүй. Одоо  150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Дандаа хуучин барилгаа засаад, сэлбээд явж байгаа. Энэ жил дөрөвдүгээр цэцэрлэгийг Америкийн цэргийн тусламжийн баг манай аймагт ажиллахад дотор гаднагүй сайн засуулж авсан. Мөн “Өвсний үндэс” төслийн хүрээнд нэлээн хэдэн цэцэрлэгийн засварыг хийлгэдэг. Сургуулийн барилга нэлээн муудсан учир бид 640 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль барьж байна. Энэ сургууль ирэх онд ашиглалтад орчихвол ойрын хэдэн жилд сургуулийн хүүхдийн ачаалал бага болно. Харин цэцэрлэгийг бол дахиад барих хэрэгтэй. Үүнээс гадна бид 250-300 айлтай шинэ суурьшлын бүс бий болгож, тэнд нь цэцэрлэг, бага сургуулийг хоёрыг нэг байшинд байх зохион байгуулалттайгаар шийдэж, хорооллын төлөвлөлтөд оруулаад явж байгаа.

ө

-Танай эмнэлгийн байгууллагад МХЕГ-аас шалгалд хийхэд хугацаа нь дууссан эм, бүтээгдэхүүнээр үйлчилсэн зөрчил илэрсэн байсан. 

-Эмнэлэг дээр нэлээн хэдэн асуудал гарч байгаа. Эхийн эндэгдэл, тэр хугацаа нь дууссан эм гээд. Үүний дагуу МХЕГ-ынхан шалгалт хийсэн. Бид буруутай улсуудтай хариуцлага тооцно. Ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас ийм улсууд ингэж алдаа оноо гаргасан байна гэсэн албан бичиг өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын гар дээр ирээгүй байна. Шалгалтын дүн ийм гарсан очоод албан ёсоор хариу явуулна гээд явсан. Ер нь хариуцлагыг нэлээн ярьж байгаа.

ө

-Ер нь энэ жил танай аймагт хэдэн төгрөг төсөвлөх шаардлага байна вэ?

-Бид өөрийгөө аваад явдаг таван аймгийн нэг байсан. Энэ жилээс жаахан хүндрэлд орж байгаа. Энэ жил гурван тэрбум орчим төгрөг улсын төсвөөс авахаар. Уг нь манай аймагт өөрийгөө аваад явах чадвар байгаа юм. Уул уурхай байхгүй ч гэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Дэргэдээ том хоттой. Эрдэнэт үйлдвэрээс усны мөнгө авдаг. Анх тогтоосон Сангийн яамны тогтоолоор бол 15 тэрбум төгрөг авах ёстой. Яг авдаг өгдөг дээрээ тулаад ирэхээр Эрдэнэт үйлдвэр усаа 50 хувь багасгачихдаг. Анх тооцоололт хийхдээ 20 хувь гээд нэг куб.метр усны мөнгийг 20 төгрөг гээд ил уурхайн тооцооллоор хийчихсэн. Тэгээд дотроо ороод ирэхээр цехүүд нь бага хувь руу ороод ирдэг учир бид одоогоор 7-7.5 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс усны мөнгөнд авч байгаа. Хуулиараа энэ мөнгөнийхөө 60 хувийг байгальд нь эргүүлээд зарцуулах ёстой. Үүний дагуу ногоон байгууламж, ногоон эдийн засаг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Ногоон хөгжлийн загвар аймаг болгохоор ИТХ-ын хөтөлбөр баталсан. Анхны аймаг болж, ажлаа эхлээд явж байгаа.

а

“Энэ мэдээллийг эрт гарсанд баярлаж байгаа”

х

-Ярилцлагын төгсгөлд танаас хувийн чанартай хэдэн асуулт асууя. Аймгаасаа баян Засаг дарга гэсэн нэр бүхий хүмүүсийн дунд таны нэр байсан. Таныг 1 тэрбум 479 мянга 729 төгрөгийн хөрөнгөтэй, 333 сая төгрөгийн техник хэрэгсэлтэй, 1 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөн хөрөнгөтэй гэх мэт тоо баримт дурдсан байна лээ. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ, өөрөө тайлбар өгнө үү.

-Би энэ мэдээллийг эрт гарсанд баярлаад байгаа шүү дээ /инээв/. Сонгуулийн үед гарсан бол энэ чинь баахан юм идчихэж гээд болохгүй байсан байх. Засаг дарга болсны дараахан гарсан. Бид Засаг дарга болохоосоо өмнө бизнесийн салбарт ажиллаж байсан. Тэгээд хувийн хөрөнгө оруулалтаараа аймгийнхаа төвд нэг үйлчилгээний төв барьсан юм. Тэрийгээ зах зээлийн ханшаар буюу нэг тэрбум 100 сая төгрөгөөр үнэлчихсэн нь ингээд овойгоод явчихсан юм байна лээ. Тэрнээс  надад бол тийм их бэлэн мөнгө байхгүй. Уг нь гар дээрээ бэлэн мөнгө эргэлдүүлж байдаг хүнийг л тэрбумтан гэж хэлдэг юм гэсэн шүү дээ. Би нэг л байшинтай юм. Миний бизнесийг одоо гэр бүлийнхэн аваад явдаг. Тэр дотор миний нэр дээр байдаг хоёр машинаа бичсэн нь ийм болчихсон юм билээ.

ө

-Тэгвэл  та 300 саяын машин унадаг нь үнэн юм уу. Мөн “Шарын гол” хувьцаат компанийн 20000 хувьцаатай гэсэн байсан.

-Тэр нь хувьцаатай гэдэг нь би биш. Миний нэр дээр хоёр машин байдаг юм. Ачааны том машин, жийп хоёрыгоо үнэлсэн. Мөн аав, ээжээс уламжилж ирсэн хөөрөг, юмнууд байдгийг бас биччихсэн юм. Улсууд чинь тэрийгээ бичдэггүй юм билээ /инээв/.

ө

-Танд ирэх УИХ-ын сонгуулиудад нэр дэвшин өрсөлдөх бодол байдаг уу?

-Яг өнөөдөртөө байхгүй. Ямар  ч байсан энэ дөрвөн жилдээ Засаг даргын албаа хашаад ард түмнээрээ дүнгээ тавиулна. Манай булганы ард түмэн ямар дүн тавихыг мэднэ. Чи болж байна гэвэл дахиад энэ ажлаа хийх сонирхол байна. Чадахгүй байна боль гэвэл гэртээ хариад суучихна. Гэхдээ нэгэнт улс төрд явж байгаа хүний хувьд өөрийн бодсон санасан юмаа хэрэгжүүлж хийчих бас улс орныхоо төлөө зүтгэчих бодол байгаа.

а

-Тэгэхээр ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр бол байхгүй. Гэхдээ нөхцөл байлал ямар болохыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Засаг даргын ажлаа үнэлүүлж, дүгнүүлнэ гэж бодож байгаа. Сайн байна гэвэл дахиад цаашаа явна биз. Муу байна гэвэл болихоос яахав.

а

Ярилцсанд баярлалаа.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ээ дээ энэ булганы засаг дарга ч дээ худалч хулхи ямарч боловсролгүй одоо ч авилга их авч байгаа байх даа уул нь ч эхнэрийнхээ хөрөнгөн дээр л байсан хүн дээ
2014-10-24
ggggg:
ah tsaashid orshigui,ah iig huntei zuirelbel ih hun chanar muutai,ongiroo sagsuu,medleg bolovsrolgui,ajil hiih chadvargui,hunii muud durtai,hov jiv hoocoldson hogiin ***** yum .iiim hun hol yavah uu.ug n bi ah iig 22 jil demjsen yum,daanch tanisangui,odoo ah d itgeh teneg hun baih uu
2014-10-22
зочин :
эрдэнэбат ахдаа амжилт хүсье. хогийн элдэв зан байхгүй гүдэсхэн сайхан монгол эр шүү. өөрөө бизнестэй учраас улсаас мөнгө хусах гэж улайраад байхгүйээ
2014-10-22