Америкт хөдөлмөрийн яармаг зохион байгуулав
2014-10-22

Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг энэ сарын 11,12-ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод амжилттай зохион байгуулагдсан байна.  Тус арга хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй зургаан хотын Монгол оюутны холбоод, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан аж. Нийт 200 гаруй оюутан, залуус, Монголын болон АНУ-ын  банк, мэдээлэл технологи, хөдөлмөр зуучын компани зэрэг 10 гаруй байгууллага оролцов.

a

Уг үйл явдлыг нээж ЭСЯ-ны Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Э.Ган-Эрдэнэ, “Хүний хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Галбадрах нар оюутан залууст хандаж үг хэлсэн байна. Хөдөлмөрийн яармагын эхний өдөр арга хэмжээнд оролцогчдын мэдлэгт дусал нэмэх үүднээс Висконсоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр докторантаар суралцаж буй У.Дэлгэржаргал өөрийн туршлагаа хуваалцаж лекц уншив. Мөн Колумбын Их сургуулийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ, “Apple” компанийн ажилтан Энх-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Висконсны Их Сургуулийн докторант У.Дэлгэржаргал нар оюутан залуустай чөлөөт ярилцлага хийж хийж, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, намтараа хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө өгчээ.

a

Тэд ажлын карьераа оновчтой сонгох талаар сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсанаас гадна оюутнуудын дунд кейс стади тэмцээнийг зохион байгуулсан юм. Хөдөлмөрийн яармагын хоёр дахь өдөр ажил олгогч компаниуд нээлттэй ажлын байрнуудынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, ажилд орох хүсэлтэй оюутан залуустай ганцаарчилсан уулзалт, ажлын ярилцлага хийжээ.

a

Хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь АНУ-д тэргүүлэгч их дээд сургуулийг төгсөгч болон одоо суралцаж буй оюутан, залуусыг Монголын болон АНУ-ын томоохон аж ахуй нэгж, компаниудтай холбох зорилготой аж. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд цаашид хамрах хүрээгээ улам бүр тэлж АНУ-д ажиллаж, сурч буй Монгол оюутан залуусыг хамруулахыг зорьж ажиллахаа мэдэгдэв. Хөдөлмөрийн яармагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн байгууллага, хувь хүмүүс http://careerfair.oyutan.org/mn/index, jobfair@oyutan.org хаягаар холбогдох боломжтой юм байна.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
мандах:
энэ мѳѳнжий гэж новш лос анжелест бусад оюутнаа хулхидаад явж байсан женкогийн * болжээ
2014-10-23