GRAND BOOK борлуулалтаараа тэргүүлсэн оны шилдэг ном
2011-12-22

    1. Орчуулгын уран зохиол Чонон сүлд, Зохиогч Зян Рун Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар Монгол хүн чоно байгаль гурвын харилцан шүтэлцээний тухай өгүүлсэн намтар дурсамжын энэ бүтээл дэлхийн гуч гаруй орны хэл дээр хэвлэгдэн гарсан эн бүтээлд 1967 онд өвөр монголын зүүн үзэмчин хошууны хил орчмын тал нутагт өнгөрүүлсэн 11 жилийн амьдралынхаа тухай өгүүлсэн эн бүтээл зохиогчоо ийнхүү алдаршуулсан билээ. Шинэ сар Стефани мэйр Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар Цус сорогч хүн хоёрын байж боломгүй хайр дурлалын ээдрээт харилцааг өгүүлсэн Бүрэхний зохиолийн дараагийн цуврал болох Шинэ сар зохиол хайр сэтгэл хийгээд айдас түгшүүрийг гайхалтайгаар хослуулан тавьж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, салахын аргагүй, санаанд оромгүй эргэлт, ээдрээт өрнөл үйл явдлаар үргэжлэх энэ цуврал манай орны уншигчдийг байлдан дагуулж нэг жилийн хугацаанд санаанд оромгүй олон уншигчдыг өөртөө татжээ Хиртэлт Зохиогч Стефани Мэйр Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийг газар Зохиогч Стефани Мэйрийн  бүрэнхий Шинэ сар цувралын гуравдугаар дэвтэр болох Хиртэлт роман англи хэл дээр хэвлэгдэн гарсан даруйдаа нью орк таймсийн шилдэг номоор шалгарч олон са уншигчдыг байлдан дагуулж монголын уншигчдийн хүртээл болсон юм. Хирхийлгэм аймшигт цус сорогч үзэсгэлэнт бүсгүйд дурласан байж боломгүй харицаа, хайр дурлал цааш хэрхэн үргэжлэн амьдрал хайр сэтгэлийн ээдрээ өрнөхийн энэ зохиолоос харж болно. Сүүдрээр алхагч Зохиогч Бичел Валтео Орчуулан гаргасан Б. Цацрал Монголын говьд болсон учир битүүлэг хэрэг Улаанбатарын нэгэн зочин буудлын өрөөнд британиас ирсэн геологчийг хэрцгийгээр хороожээ. Учир нь үл тайлагдах хэргийн араас  цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад хоёр хүн алагдав. Нэг нь америкаас ирсэн жуулчин, нөгөөх нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу. Аллагууд хоорондоо холбоотой юу. Аймшигт  аллагийн захиалагч хэн байв. Алтны нинжа энэ хэрэгт холбоотой юу ээдрээт үйл явдал ар араасаа цуварсаар.   2.  Далд ухаан Нууц Зохиогч Рондо бюрн Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар Дэлхийн бестселлер болсон эн бүтээлийг монсудар хэвлэлийн газраас Монголд анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгээр хэвлэн гаргажээ. Агуу нууцын өчүүхэн хэсгүүд ам дамжсан яриа уран зохиол, шашин, гүн ухаан зэргээс  зуун зууны туршид олдсоор иржээ. Харин одоо нууцын бүх хэсгийг нэг дор цуглуулж, хэрэгжүүлж чадсан хүний амьдралын орвлонгоор нь эргүүлэхүйц байдлаар анх удаа дэлгэгдсэн нь нууцын анхны ном байсан юм 20121221 Түнэр харанхуй ертөнцийн мөхөл Зохиогч  Г. Намираа Бид юмсыг буруу гэж хараад байвал тэр зүйл өөрөө бидэнд хор нөлөөг бий болгодог харин бид бурууг зөв гэж тайлж, тайлбарлаж, ухаарч чадах юм бол тэр зүйлийн хор нөлөө багасдаг. Тиймээс 2012 онд ямар зүйл болж юу тохиох гээд байгааг бага ч гэсэн эерэгээр тайлбарлах зоригоор хэвлүүлэн гаргасан энэ номонд чухам энэ өдөр юу тохиох, дараа нь юу болохыг зөгнөн харж хэлсэн байдаг. Эрхэм ариун амьтад Зохиогч Төгс гэгээрсэн их багш Чин Хай Эрхлэн гаргасан Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн  Монгол дахь төв Амьтадын дотоодын гайхамшигт сэтгэлгээтүүний нөхцөл, болзошгүй хайр илэрхийллийг сүр жавхлант амьд байгальтай нь хослуулан буулгасан энэхүү ном сүрлэг онгон байгалиа хайрлан бидэнтэй зэрэгцэн оршигч энрий амьтадыг илүү ихээр хайрлахын ухааныг өгсөн билээ. Зохиогч тэдний эрхэмсэг ааш араншин, хайр нь юутай ч харицуулашгүй энэ номондоо өгүүлсэн байна. Нууцын хөтөч Зохиолч Майкл Жей Лосиер Ертөнц дахины таталцлын хүчин дотор бид оршин байдаг. Энэ их хүчин дундаас хүсч байгаагаа авч хүсээгүйгээ авахгүй байх нь бидний сонголт билээ. Гэхдээ хэрхэн хүсэх вэ. Хүсэл даган ирж байдаг эргэлзээгээ хэрхэн ялан дийлэх вэ. Хорвоо ертөнц агуу уудам. Эд баялаг, аз амжилт хэн бүхэнд адилхан заяасан байдаг  ч тэд зөвхөн таны хүсэхийг хүлээгээд хажууд чинь чимээгүйхэн анзааран байдгийг энэ ном өгүүлнэ. Агнистын гэгээ цуврал Орчуулсан П. Бадрал Эрхлэн гаргасан Непко хэвлэлийн газар Агнистийн гэгээ цувралын долоо дахь боть ухаарал, бясалгал, гэгээрэл нэртэйгээр Энэтхэгийн хутагт Шантидивагийн алдарт Бодичарьяаватара бүтээлийн орчуулга тайлбарын хамтаар хэвлэгдэж байсан бол дараагийн боть нь Тантрын дзуудлага нэртэйгээр, Сарахагийн хаан дуулал, Ошо багшийн тайлбараар танд хүрсэн билээ. Таван жилийн өмнөөс эрхлэн гаргасан Агнистын гэгээ цуврал далд ухааны чиглэлийн шилдэг номонд ийн нэр дэвшээд байна.     Хувь хүний хөгжил Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? Зохиогч: Шерри Аргов Орчуулсан: С. Түвшинжаргал Энэхүү номонд гарч буй муу эмэгтэй бол хэнээс ч хараат бус ямар ч үед өөрөөрөө байж чаддаг, хүчирхэг эмэгтэй. Түүний өөрийнхөө үнэ цэнийг мэддэг энэ байдал нь эрчүүдэд таалагддаг... Энэ ном бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны нууцыг тайлж, насны бүсгүйчүүдэд дотны зөвлөгч нь болсоор ирсэн юм. Сэтгэл татах дүрмүүдийн тусламжтайгаар супер бүсгүйчүүд өөрийн шинэ нөхцлөөр эр хүнтэй харилцаж, хайр дурлалдаа аз жаргалтай алхах боломж энэ номонд бий... Бүсгүй та аз жаргалтай байхыг хүсвэл ярих аргаа өөрчил Зохиогч: Фүкүда Такэши Бусдын сэтгэлийг татах, бусдад муу хүн гэж харагдах нь бүгд таны “Ярих арга”-тай холбоотой байдаг. Урам зориг өгөхийн тулд хэлсэн үг тань бусдад эсрэгээрээ дарамт шахалт болох тохиолдол байсан уу? Сайн санааны үүднээс гаргасан сэтгэлийн өчил харин ч бусдын сэтгэлийг эмзэглүүлж шархлуулсан явдал бий юу? Ярих арга л өөрчлөгдөхөд таны амьдрал бухэлдээ шинэчлэгдэн өөрчлөгдөх болно. Энэхүү ном нь уншигч авхай таны харилцаанд 'Ямар асуудал байна', 'Хэрхэн шийдэж болох' талаар бодитоор хэлж өгөх болно. Өөрийгөө байлдан дагуулагч болгон хөгжүүл Зохиогч: Жонн С.Максвел Орчуулсан: П. Буяндэлгэр Сэтгэл өвддөг, сэтгэл уйлдаг, сэтгэл дуулдаг, сэтгэл шаналдаг. Хэн түүнийт сонсож байна түүнд тэр өөрийгөө нээдэг. Хүн сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж чадах хүн рүү өөрийн эрхгүй татагддаг нь нууц биш. Хүмүүс амьдралд нь эрч хүч урам зориц итгэл найдвар, баяр баясал, цог золбоо, утга учир авчирдаг хүнтэй хамт байхыг зорьдог. Хүмүүс таны дэргэд байхдаа баяр хөөртэй байгаасай гэж хүсч байгаа бол та өөрөө хүмүүстэй байхдаа баяр хөөртэй байж сур. Энэ ном таньд харилцааны маш чухал зарчмуудыг атгуулаад зогсохгүй биднийг том толгойтой, хүйтэн зүрхтэй байхаас хамгаалж хамт олон найз нөхдийг чинь улам илүү ойртуулах болно. Өглөөний хүн 2 орчуулагч: Б. Энх –Амгалан Цаг хугацааг захирагч нь өөрийнхөө амьдралыг захирагч болох ба ингэсэнээрээ бусдаас хоёр дахин үнэ цэнэтэй, илүү амьдралыг бий болгож чаддаг. Уг ном нь өглөөний хүн болон өөрчлөгдсөнөөр өөрийнхөө амьдрал болон ирээдүйг захиран удирдахад нь туслах зам нь болж өгнө. Өглөө босох нь өглөөний хүний гол шаардлага боловч гол агуулга нь биш юм. Өглөө боссоноос хойш 24 цагийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг нь өглөөний хүн болон өөрчлөгдөх гол цөм нь болдог. Цаг хугацааны урт удаан хүн бүрт адил олддог байгалийн бэлэг боловч цаг хугацааны чанар, хүртээмжийг шийдвэрлэдэг зүйл нь цэвэр хувь хүний цагийг яаж баримталж байгаагаас хамаарна. Ухаарахуй – сургамжит өгүүллэгүүд 1 Эрхлэн гаргасан: TOP INFO TV Үгээр илэрхийлж үл барам ухаарахуйгаар дүүрэн алаг хорвоод аз жаргалдаа ташуурч, зовлонтой нөхөрлөж явсны эцэст бид амьдралыг хэтэрхий буруутгадаг. Гэтэл жинхэнэ амьдралын  сайхан нь уучлалт, хүлээн зөвшөөрөлт, хайр дүүрэн амьдрал юм.  Тэгвэл сөрөг зүйлд ч эерэг тал байдгийг, зүрхээ өгөхөд ч харамсмааргүй сайхан хайр байдаг гэдгийг харуулахаар номын хуудсыг өмнө тань байна. Гайхамшгаар дүүрэн хүний амьдралын нэгээхэн түүхүүдээс түүвэрлэсэн энэхүү номын хуудас бүрээс та хайр харуусал, гомдол гуниг, аз жаргал хийгээд сэтгэлийн гүн дэх бүхий л амтыг мэдэрч ойлгогдох хорвоогийн ээдрээт учгийг тайлахад бага ч атугай дөхөм болно буй за.     4.   Түүх нийгэм Монголд өнгөрүүлсэн есөн сар Зохиогч: Иван Яковлевич Коростовец Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчийн өдрийн тэмдэглэл, 1912оны 8-р сараас 1913 оны 5-р сар хүртэл Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Иван Яковлевич Коростовец агсаны Монгол оронд амьдарч байх хугацаандаа өдрийн тэмдэглэл хөтөлж, Монголчуудын амьдрал ахуйг үнэн бодитойгоор дүрслэн харуулсан олон баримт сэлтийг энд дурьдсан байдаг. Энэ ном  бол  XX зууны эхэн үеийн монголчууд, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар түүхийн нэн баялаг эх сурвалж бөгөөд ялангуяа Монгол болон алс Дорнодын талаар Оросын засгийн газраас явуулж байсан албан ёсны бодлогын шинж чанарыг ч бид энэ тэмдэглэлээс ойлгож болно. Түүнчлэн Монгол, Хятад. Төвдийн талаар Оросын улс төрчид, дипломатчдийн үзэл бодол ч энд тусжээ. Монголын төлөөх зүрх бүхэнд Зохиогч: Ц.Санчир, Б. Цэрэн Эрхлэн гаргасан Тархан суурьшсан Монголчууд ТББ Эзэн Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан улсууд, дэлхийн соёл иргэншилд монгол хаадын оруулсан гайхамшигтай хувь нэмэр, найман зууны тэртээх Их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн монголчуудын өнөөгийн дүр төрх, тэдний амьдрал ахуйд уламжлагдан өдгеег хүрсэн монгол угсаатны онцлог, зан заншлыг гэрэл зургаар өгүүлж, бас баримт мэдээллээр баяжуулан тодотгосон нь Монголын түүх судлалд үнэхээр чухал ач холбогдолыг авч ирсэн билээ. Энэ номоос өвөг дээдэс маань хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улстөр, нийгмийн харилцаанд ямар хүчтэй нөлөөлж байсныг, бас соёл, шинжлэх ухаан, уран барилгын салбарт ямар гайхалтай их өвийг бүтээж үлдээснийг үзэгч, уншигчид олж мэдэх болно. Монголчууд xx зууны эхэнд зурагт түүх I Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар Монгол хүн бүр эзэн Чингисийн бүтээсэн баатарлаг түүхээр бахархаж, их хааныхаа нэрийг эдүгээ дэлхий дахинд биднийг таних нэг тэмдгээ болгож байна. Энэ бол XIII зуунд агуу явсан монголчуудын түүхийг эдүгээтэй холбож буй нэг учир холбогдол юм.Тэгвэл зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин удам, уламжлал, соёлоо хадгалж байв гэдэг талаар энэхүү түүхэн гэрэл зургийн номонд өгүүлэх юм. XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, "Мөхөж буй үндэстэн" хэмээгдэж байсан монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр, улсаа сэргээн төвхнүүлсэн түүхэн үйл явдал бидний амьдралд илүү ойрхон болохыг эл зурагт ном харуулах болно. Урлагийн tyyx Зохиогч: Э.Х. Гомбрих Эрхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар Сүүлийн 50 гаруй жилийн турш энэхүү ном нь эртний агуйн зургаас орчин үеийн хийсвэр урлаг, хүртэлх өргөнсэдвийг хамарсан хосгуй бүтээлд тооцогдсоор байна. Дэлхийн өнцөг булан бүрийн янз бүрийн насны хүмүүс проф. Гомбрихийг өөрийнх нь хэлдэгчлэн-урлагийг хайрлах мэдрэмжээ өвөрмөц авъяас, мэддэг ухаантайгаа хослуулсан жинхэнэ мастер хэмээн үнэлдэг. Дүрслэх үрлагийн талаарх өргөн мэдлэгтээ тулгуурлан, Гомбрих бидэнд урлагийн түүх бол зогсолтгүй үргэлжлэх түүхэн хэлхээсгэдгийг мэдрүүлж, энэ нь урлагийн бүтээлээр дамжйн өнгөрсөн болон ирээдүйг, амьдран буй өнөө цагийг маань эртний сац суварга босгож байсан тэрхүү эрин үетэй холбогч амьд хэлхээс гэдгийг ойлгуулдаг билээ. Эртний Хүний Мөрөөр Зохиогч: Рой Чапмэн Эндрюс Номын орчуулагч Д. Гэрэлтөв 1926 онд туурвисан "Эртний Хүний Мөрөөр” хэмээх Монгол орноор аялсан аян замын тэмдэглэл нь Эндрюсийн Монголын олон нутаг орноор газар зүй, хүн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бүрэн судалгаа хийснээ дэлхий дахинаа тайлагнан хэлэлцсэн бүтээл юм. Ердийн уншигчдад ойлгомжтой байхаар онц сонирхолтой бичигдсэн энэ хүүрнэл тэмдэглэлээс Эндрюс шинжилгээний ангиа хэрхэн зохион байгуулсан, Монгол орон руу ямар замаар аялсан, нийслэл хүрээнд юутай учирсан, монголчуудын аж байдлыг хэрхэн дүгнэсэн, аль нутаг хошуугаар дайрсан, ямар хүмүүстэй учирсан, аль сүм хийдээр зочилсон хийгээд Өмнөговь аймгийн нутгаар хэрхэн аялсан, ангын ямар олз омогтой байсан, шинжлэх ухаанд урд өмнө мэдэгдээгүй юуг нээсэн, тухайн үеийн газар орны байдал, хүн зоны амьдралыг хэрхэн дүгнэсэн зэрэг "иж бүрэн”, сонирхолтой тэмдэглэлүүдийг уншиж болно     5.      Монголын уран зохиол Хайрын тухай үлгэр Зохиогч: Т. Хонгорзул Залуу зохиолч Т. Хонгорзул “Зүрхэн шивнээ”, “Хайрын амт” өгүүлэгийн түүвэрүүдээрээ уншигчдын танил болжээ.  Энэхүү  гурав дахь номоо тэрээр хүний амьдралын хамгийн гэгээн бүхнийг гуниг баярын олон өнгийн утсаар хатган төгс нэгэн зураг болгон хүмүүст хүргэх гэсэн миний хүсэл хэмээжээ. Хайрыг "үлгэр" гэж бодогчид цөөн байгаасай гэж хүссэндээ эл бүтээлээ "Хайрын тухай үлгэр" хэмээн нэрийдсэн юм. Жинхэнэ хайрын тухай өгүүлсэн түүх үлгэр домог болон үлдэх бус үнэн амьдралын дунд тэнүүчлэн байгаад итгэж бүтээлээ тийн нэрлэжээ. Хайр Зохиогч: Б.Шүүдэрцэцэг Зохиолч Б. Шүүдэрцэцэг "Хайр" нэрт сонгомол өгүүллэгийн түүвэр ном хэвлэгдлээ.  Энэхүү номонд орсон өгүүллэгүүдээс бүрдсэн “Хайр” сонсдог номдоо гучаад оны үеийн хэлмэгдлийн улмаас хагацсан хайртай хосын тухай “Сүүлчийн өртөө”, хайрын сэдэвт “Цасан нулимс”, хүний сайхан сэтгэл, эцгийн хайрын тухай “Хойд эцэг”  өгүүллэгүүдийг түүний уран бүтээлийн анд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Алтантуяа уншсан байна. Сүмтэй бударын чулуу Эрхлэн гаргасан: Чойномын өвийг хамгаалах өд сан“ӨД” сан Эл номын анхны хэвлэл 1990 онд хэвлэгдээд хамгийн хурдан борлуулалт, эрэлт хэрэгцээтэй ном байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа. Хорин жилийн дараа эргэн үзвэл, эл ном нь тухайн үедээ Хэл уран зохиолыг хянан шалгах газрын хяналтын уур амьсгал арай тасраагүй байсных уу, нэлээд шүлгийн мөр бадгийг засамжлан үг үсгийг солих, бүр хасах зэрэг "дундчилсан" ном байх тул Р.Чойномын "ӨД" Санд хадгалагдаж байгаа зохиогчийн эх гар бичмэлтэйтулган нягтлахад орхигдсон мөр шүлгүүдийг нэмж оруулаад дахин хэвлүүлсэн байна. Дамдинсүрэнгийн Урианхай –Түүвэр зохиолууд Зохиогч: Д. Урианхай Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхайн Түүвэр зохиол нь Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг олж харна.  Номын эхний бөлөгт шүлгүүд, дэд бөлөгт эссээ, эссээ-өгүүллэг, туурь, ойллого, “дотоод ойллого”, бодол, “Үр-бодол”, уянгын өгүүлэмж, “гуниглуун”, “халаглуун”, “дотуур яриа”, товчууд багтжээ.  Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Алтан үеийн яруу найраг Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв Өнөөдрийг хүртэл Улс Монголын маань түүхэнд ийм олон авьяас билигтнүүд нэгэн дор төрж, нэгэн зэрэг туйрваж,  нэгэн агаараар амьсгалж байсан нь үгүй бололтой. Энэхүү түүвэр номонд Яруу найрагч Пунцгийн Бадарч, Жамцын Бадраа, Чойсүрэнгийн Дагвадорж, Зундуйн Дорж, Бавуугийн Лхагвасүрэн, Дэндвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Дамдинсүрэнгийн Урианхай, Дөнгөтийн Цоодол, Чойжилын Чимид, Рэнчиний Чойном, Бэгзийн Явуухулан нарын сор бүтээлүүдийг эмхэтгэн энэхүү номыг Монголын утга зохиол судлалын төв гаргажээ. “Алтан” гэгдэх үеийг чухамхүү тэд л алталж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.     6.      Бизнес эдийн засаг Компанийн засаглал Зохиогч Т. Цэнд-Аюуш "Аудиторуудын илрүүлээгүйг хямрал илрүүлдэг" Хамгийн найдвартай гэж үзэж байсан бизнесүүд нь дампуураад ирэхийн үед"компанийнзасаглалын тогтолцоог сайжруулах" эрэлт хэрэг-цээ аль хэдийн компанийн сайн засаглал тогтсон хэмээн үзэгддэг тэргүүлэгч хөгжил бүхий улсуудын түвшинд хүртэл хурцаар яригдсаар байгаагаас үзэхэд компанийн засаг-лал гэдэг энэ ойлголт нь тасралтгүй сайжрах үйл явц болохоос тогтсон хэвшмэл онол биш юм гэдэг нь харагдаж байна. Компанийн засаглалын үндсэн гол асуудлуудыг багтаасан энэ ном нь компанийн сайн засаглал гэдгийг хэрхэн бий болгож, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татах вэ хэмээн зорьж яваа бизнесийн хүмүүст гарын авлага болохоор, харин энэ чиглэлээр судлах суралцах хүсэлтэй судлаачид, оюутнуудад сурах бичиг болохоор агуулгын өргөн багтаамжтай бүтээл болжээ. Шилдэг бизнес-төлөвлөгөө зохиох цагаан толгой Хөрөнгө оруулалтын хохойг хөдөлгөсөн бизнес –төлөвлөгөө зохиох нь Баян аавын зөвлөхүүдийн нэг Гаррет Саттон "Шилдэг бизнес-төлөвлөгөө зохиох цагаан толгой" хэмээх энэхүү номдоо гаргууд бизнес-төлөвлөгөөг чухамхүү хэрхэн зохиоход онцгой анхаарал хандуулж, үүнийгээ гудамжнаас олж авсан боловсролын" үзэл санааны дагуу практик зөвлөмжүүдээр баяжуулжээ. Баян аав маань чухамхүү үүнийг л зааж сургадаг байж билээ. Төлөвлөгөө гаргахад тань тус болох зарчим, бүтэцүүдийг Гаррет тайлбарлаад зогсохгүй шинээр сэтгэн бодож, өөртөө хүндхэн асуултууд тавьж сурах урам зоригийг танд өрүүлж байна. Бороонд бид шүхэр барьдаг Зохиогч: Коносүке Мацушита Орчуулсан: Д. Наранцэцэг Анх гуравхан ажилтантай бизнесээ эхэлж байсан Коносүкэ Мацушита нь зөвхөн Японд төдийгүй Дэлхий дахинд танил болсон Панасоник корпорацийг байгуулах явцад гулгарч байсан хүндрэл бэрхшээл, тэр бүхнийг сөрөн амжилтын оргилд гарахдаа баримталж байсан бодлого, улс орон, хүн ардын хөгжлийн төлөе чиглэсэн бизнес болон менежементийн үзэл санаа, удирдлагын арга барил, ёс зүйн сургамжуудтай танилцах болно. Энэ бол дэлхийд тэргүүлэгч Панасоник корпорацийг үндэслэн байгуулагч ноён Коносүкэ Мацушита агсаны өөрийн амьдралын туршлага, үзэл санаандаа тулгуурлан залгамж хойч үедээ сургамж болгон бичсэн " NOT FOR BREAD ALONE" номыг Монгол хэл дээр хөрвүүлэн уншигч та бүхэнд хүргэжээ. Хувьцаа, бондоор мөнгө босгох арга Зохиогч: Э. Мөнхзул, Монголчууд бид хөрөнгийн зах зээл гэхээр хүрч болохгүй тэнгэрийн амьтан мэтээр ойлгосоор ирсэн нь саяхан хүртэл билээ. Мөнгөө өсгөх арга зөвхөн мөнгөний зах дээр л байдаг юм биш хөрөнгийн зах дээр сонгодог утгаараа байдаг юм. Хэрэв та тодорхой хэмжээний мөнгөтэй дээр нь зах зээлд оролцох чин сонирхолтой бол дэлхийн бүх улсын зах зээлд хөрөнгө оруулах боломж нээлттэй. Монголын хөрөнгийн зах зээл дээр гол санхүүгийн бүтээгдэхүүн нь хувьцаа болон бонд байна. Тиймээс эхний цуврал номын хүрээнд Монгодд арилжигдаж байгаа хэрэгслүүд болох хувьцаа, бондын талаар мэдэгдэхүүнийг олж аван   энэ  хоёр   хэрэгслийг   ашиглан   мөнгө олох  босгох аргуудыг тусгжээ. Өдөр бүр дракертай хамт Орчуулсан: Гонгорын Үүрдмандах “өдөр бүр дракертай хамт” бүтээл нь Петер Дракерын насан туршдаа буюу 60 гаруй жилийн хугацаанд бичсэн 40 шахам бүтээл, хэдэн арван өгүүллийн гол санаа, үзэл баримтлалуудыг эх зохиолоос байгаагаар нь иш татан, жилийн өдөр бүрт харгалзуулан 366 сэдэв болгон цогцлоосон ном юм. Ингэснээр өдөр тутмын бизнесийн үйл хэргээ удирдан завгүй ажилладаг захирал, бизнесийг удирдагчдын цаг завыг хэмнэхийн зэрэгцээ Петер Дракерын бүх бүтээлүүдийн уншсантай адил мэдлэг, ойлголт өгдөг. Сэдэв бүр нь менежер, компанийн захирлуудад өдөр тутам тулгардаг асуудлууд буюу бизнесийн стратеги, шинэтгэл, хүний нөөцийн шийдвэр, компани, ажилтнуудын гүйцэтгэл, удирдлагын хөгжил зэргийг хөндөж, Петер Дракерын сургаалын төгсгөлд тухайн өдөр хийх бодит үйлдлийг зааж өгсөн байдаг. 7.      Гэр бүл эрүүл мэнд Ээж ба хүүхэд Зохиогч: элизабет Фенвик Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар Хүүхэдтэй болох нь хүний амьдралын сэтгэл догдлуулсан үйл явдал мөн боловч бас хажуугаар нь огт танил биш, барьц алдам шинэ ертөнцийг авчирдаг билээ. Тэгвэл энэ ном ээж таныг /бас аавыг/ жирэмслэлтийн хамгийн эхний шатнаас хөтөлж, хүүхдээ гурван нас хүртэл нь цаг хугацааг аз жаргалтай, эрүүл саруулаар туулахад тусалж, хүн хэмээх агуу бодгалийн амьдралыг зөв сайхнаар эхлүүлэх боломж өгөх болно. Залуу эцэг эх төдийгүй өвөө эмээ нарт ч хүүхэд асрах талаар мэдэх мэдэхгүй юм зөндөө л гардаг шүү дээ. Бодит амьдралд нэн ойр, өнгөт зурагтай энэ номонд ээж, хүүхэд, гэр бүлд хэрэгтэй олон зөвлөмж, өдөр бүр тулгардаг бэрхшээлийг яаж шийдэх, хүүхдийн хөгжил хэрхэн явагддаг, хүүхдийг хооллох болон тэдэнд тусдаг өвчин, дархлаажуулалтын тухай хамгийн орчин үеийн мэдээллийг багтаасан иж бүрэн гарын авлага монголд анх удаа хэвлэгдэн гарсан. Дэлхий дахинд 2 сая гаруй хувь зарагдсан олон улсын бестселлер эл бүтээл нь "Жирэмсэн үе ба төрөлт", "Хүүхдээ асрах", "Танай хүүхдийн эрүүл мэнд" зэрэг бүлэгтэй бөгөөд айл гэрт заавал байх ёстой номын нэг болжээ. Гэрт болсон яриа Зохиогч: Ц.Оюунгэрэлийн Зохиогч энэхүү номоо том эгчийгээ эмчилж эдгээхэд оролцсон өөрийн туршлагад үндэслэн бичихээр шийдсэн байна. Номын үйл явдлын баримтууд, эрүүл мэндийн зарим асуудлын зарим учир шалтгааныг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүүрнэсэн, танин мэдэхүйн мэдээлэл ихтэй, сонирхолтой, энгийн хэллэгээр өгүүлсэн. “Гэрт болсон яриа” ном нь “Бие”, “Гэр” гэсэн үндсэн 2 бүлэг, зохиогчийн хэлсэн үгнээс бүтсэн. Тархи, зүрх, уушиг, хог хаягдал, хоол, уурыг уургалахуй гэсэн энгийн амьдралын сэдвээр гэр бүлийн харилцаа орон гэрийн асуудлын шийдлийг гаргаж ирснээрээ онцлогтой аж. Яг л ээж эгч найз шиг Зохиогч: Б. Сарантуяа Яг л ээж шиг, эгч шиг, найз нөхөд шиг, дотно зөвлөгч ном нь эмэгтэй хүний олж мэдэх ёстой ерөнхий мэдээллийг багтаажээ. Эмэгтэй хүний амьдралтай танилцаж эхэлж байдаг өвсөр наснаас эхлээд бүх насны эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байдаг асуудлуудад зөвлөмж өгөх зоригоор бодит жишээн дээр тулгуурлан бичсэн энэ номыг эмэгтэй хүн бүрийн ширээний ном болгон бичжээ. Бороон дунд шүхэр барин алхаагүйгээр хамаг хувцасаа норгох аюул учирдаг шиг энэ ном таны амьралд бороонд барих шүхэр мэт бодит амьдралын хамгаалалт болох учиртай юм. Өгсөж даваад байхад ургаж босоод байдаг амьдралын олон асуудалд тань энэ ном хариу өгөх болно. Эмэгтэй хүн бүр мэдэж байх ёстой амьдралын нууц Зохиогч: Барбара Де Анжелис Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар Энэ номонд бүсгүйчүүд хэрхэн аз жаргалтай амьдарч болох тухай нууцыг 10 бүлэгт багтаан өгүүлжээ. Нэрт сэтгэл зүйч Барбара де Анджелес энэ чухал эрдмийг "жаргалтай байхад зайлшгүй хэрэгтэй бүхэн таны дотор бий", "Та хэн нэгнийг хайрлаж, хайрыг нь хүлээн авахаасаа өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй", "Бүх асуултын цорын ганц хариулт нь ХАЙР" хэмээн томьёолж, эмэгтэйчүүд хаанаас, хэнээс эрч хүч, урам зориг авч болохыг тун ойлгомжтой өгүүлсэн байна. Бидэнд өдөртөө хэдэн арван шийдвэр гаргах хэрэгцээ гардаг шүү дээ.  Харин тэдгээрээс гарах хожмын үр дагаварт зовж шаналахгүйн тулд та энэ номыг уншаад үзээрэй. Ёо Ёог анагаах нь Зохиогч:Б. Болдсайхан Эрхлэн гаргасан: Ирмүүн хэвлэлийн газар Хэрэглээний гарын авлага Эрдэс чулуулаг Зохиогч: б. Сайнбаяр Ном нь геологи, уул уурхай, газарзүй, аялал жуулчлалын мэргэжилтнүүдээс гадна эрдэс чулуулгийн гайхамшигийг шимтэн сонирхогчдод зориулагдсан ойлгомжтой, энгийн байх талаас нь бодолцож мэргэжилийн түвшний мэдээлэлийг системчлэн энгийн ойлгомжтойгоор тайлбарлан оруулсан гарын авлага юм. Эрдэс, чулуулаг бүр байгаль дээр олон янзын шинж төрхтэй байдаг учир тухайн эрдэс, чулуулаг бүрт нийтлэг тохиолдох шинжүүдийг харуулсан жишээ зургууд олныг оруулахыг хичээж 1100 орчим өндөр чанартай зурагт тайлбар тодорхойлолтуудыг багтаасан юм. Номны текстийг хамгийн товчоор олон мэдээлэл агуулсан байхаар зохиосон. Мөн 3500 гаруй өргөн хэрэглэгддэг үгсийн сантай англи-монгол геологийн толь бичгийг багтааснаар уг номны хэрэглээг өндөрсгөж байгаа юм. 5 хэлний зурагт толь Англ и • монгол • орос • солонгос • хятад Эрхлэн гаргасан: монсудар хэвлэлийн газар Энэхүү ном нь өдөр тутмын үйл явдал, хэрэгцээт зүйлсийг зураглан харуулсан, англи, монгол, орос, солонгос болон хятад хэлний үгсийн санг хурдан, эрчимтэй сурахад онцгой дөхөмтэй зурагт толь бичиг юм. Өндөр төвшинд хийгдсэн дизайн болон зураглалууд нь 6,000 үгсийн санг тодорхой, ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн бөгөөд сурах аргыг хурдан, хялбар бас зугаатай болгожээ. Үгсийн санг хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван хэлнээс түүвэрлэж авсан ба орчин үеийн амьдралыг бүхий л талаас нь харуулсан сэдэвчилсэн үзүүлэн болон хэл бүрийн дэлгэрэнгүй индекс зэрэг нь үгийг шуурхай, оновчтой олох боломжийг олгоно. Autocad 2011/2010 Зохиогч: ч. Мягмаржав, б. Бадамцэцэг autocad программыг ашиглан ямар ч салбарын (геологи, уул уурай, барилга, машин үйлдвэрлэл гэх мэт) зураг төслийн ажлын маш өндөр нарийвчлалтайгаар чанарын өндөр төвшинд гүйцэтгэж болдгоороо бусад программаас давуу. Энэхүү ном нь autocad программ ашиглан зураг төсөл боловсруулахад зориулагдсан бөгөөд хоёр хэмжээст зураг зурах үндсэн хэрэгслүүдийг тайлбарлахаас гадна даган дуурайх замаар ажиллах жишээ дасгалуудтай мөн бие даан гүйцэтгэх даалгавартай учраас бусад ижил төрлийн сурах бичгүүдээс онцлог. Хятад -монгол, монгол –хятад толь бичиг Эмхэтгэсэн:  д. Болдбаатар, б.билгүүн 2004 онд анх толь зүйч доктор профессор доржсүрэнгийн болдбаатар хятад -монгол толь бичиг гаргасан. Хэрэглэгчдийн зүгээс авч явахад арай авсаар атлаа хятад монгол, монгол хятад толь хавсарсан жижиг хувилбар байж болох уу гэсэн санал ихээхэн ирдэг байсныг харгалзан үзэж зохиогч гадаад хэлний сургалт, ажил хэргийн дав даруй хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц энэ толь бичгийг хэвлүүлжээ. Тү-би-гээр ярьж сурцгаая Зохиогч: б. Уранбилэг Англи хэл сурч байгаа бүх насныханд англи хэлний суурь дүрмийг маш дэлгэрэнгүй задлаж тайлбарлаж өгсөн бөгөөд тү-би үйл үг нь англи хэлний цөм нь буюу суурь нь юм гэдгийг бүхий л талаас нь харуулахыг оролдсон иж бүрэн сурах бичиг юм. Мөн энэ ном нь англи хэлний суурь дүрмийг маш энгийнээр сурч байх явцдаа хүний хамгийн сайхан чанар хамгийн муухай чанар зэргийг хэрхэн тү-би-гийн дүрмээр хэлж хэлж болохыг хүүхдийн хүмүүжилд зориулан оруулж өгсөн. Сурах бичиг нь дүрэм бүрийн ард орчуулах даалгавартай учраас үзсэн дүрмээ дор бүр нь өөрийн болгож баталгаажуулах онцлогтой. 9.      Хүүхдийн зурагт ном Миний анхны ном –цуврал Эрхлэн гаргасан: Хүүхдийн номын Жангар редакци “Миний анхны ном” цувралын үргэлжлэл болох “Дүрсний тухай миний анхны ном”,”Дуу чимээний тухай миний анхны ном”,”Өнгөний тухай миний анхны ном”, “Миний анхны тооны ном”, “Эсрэг тэсрэгийн тухай миний анхны ном” зэрэг номуудыг 2-4 насныханд зориулан гаргасан байна. Энэ насны хүүхэд хэлд орж, бүгдийг сонирхон даган дуурайж эхэлдэг. Томчуудын ярианаас богино үг хэллэгийг тогтоон давтан хэлж, олон шинэ үгсийг эрчимтэйгээр сурна. Мөн хүүхэд дуу авиаг дуурайн хэлж, тонтоохдоо амархан байдаг. Үүнээс гадна өөрийн насыг хуруугаа гозойлгон хэлж тоон эмх замбараагүй тоолж эхэлнэ. Урлаг-хүүхдийн ном Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газрын Урлагийг ганц нэг зүйлээр тодорхойлох боломжгүй учир энэ нь хариулахад тун ээдрээтэй асуудал юм. Ялангуяа хүүхдэд энэ талын ойлголт өгч тайлбарлахад бидэнд маш өргөн мэдлэг шаардлагатай болдог. Уг номонд Дэлхий дахины урлагийн гайхамшигт төрөл зүйл, зарим нэгэн урлагийн бүтээл хэрхэн бүтсэн тухай, алдартай зураач барималчдын амьдрал, бүтээл болон урлагийн янз бүрийн хэв маягийг энгийн, цөөн үгээр илэрхийлснээрээ онцлог юм. Хадны сүг зургаас эхлээд Сэргэн мандалтын үеийн уран зураг, Чулуун сийлбэр, Шавар баримал, Орчин үеийн модерн урлаг хүртэл хэрхэн хувьсан, хөгжсөнийг эндээс олж харна. Дашрамд сонирхуулахад энэ номонд багтсан бүтээлүүдийн ихэнх нь олон улсын галерей болон музейд тавигдсан алдартай урлагийн бүтээлүүд юм. Дуулдаг ном Эрхлэн гаргасан: Д. Батбаяр 0-6 насны хүүхдүүдэд зориулагдсан уг ном багачуудын сайн мэдэх “Алтан тав”, “Гоёо гоё”, “Маамуу нааш ир”, “Гацуурхан”, “Ягаад” зэрэг нийт 12 дуунаас бүрдсэн.  Дуугаа сонсоод шүлгээ хараад даган дуулж сурахаас хүүхдийг дуулж сурахад зориулгджээ.  Даган дуулахаас гадна аяыг нь сонсоод дуулах боломжтой. Дуулах явцдаа бөмөр, цан зэрэг чимээ ашигладаг хүүхдийн сонирхолыг татахуйц хөгжил ажээ. ЯАГААД ? цуврал Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакци Танин мэдэхүйн Яагаад цувралын “Ургамлын амьдрал”, “Дөрвөн улирал” зэрэг ном нь хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх бөгөөд 3-аас дээш насныханд зориулагдсан болно. Эцэг эхчүүдээсээ байнга асуудаг хүүхэд багачуудын “Яагаад, ямар учраас, яаж?” гэсэн хүүхдүүдийн тоо томшгүй олон асуултанд гайхал төрүүлэм хөгжөөнтэй, найрсаг зураг дүрслэлүүд, нас сэтгэхүйд нь тохирсон богино эхүүдтэй “Яагаад?” цуврал тодорхой хариулт өгнө. АЛАГДААХАЙ: Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакци Алагдаахай цувралын “Улаан алчуур”, “Сайн нохой бөөмбий”, “Нисдэг гөлөг”, “Сармагчинд хэл заасан нь” зэрэг ном нь хүүхдийг эх хэлээ сурахаас үгийн сангаа баяжуулах, өгүүлбэрийн бүтэц хөнгөхөн, том үсгүүдээр бичигдсэн ба мөр хоорондын зай том, бүх цуврал нь сонирхол татахуйц зурагтайгаар хийгдсэн ном болно. Намтар дурсамж Мао Зэ Дун Түүхэн өгүүлэгүүд Орчуулсан Д. Гүн үйлс Нэрт зохиолч, Хятадач, түүхийн ухааны доктор, АНУ –н Капиталийч их сургуулын профессор Александр Панцов энэхүү бүтээлд дэлхийн томоохон дарангуйлагчдын нэг Мао Зэ Дуны хувийн амьдралын гайхалтай болоод сонирхолтой түүхийг дэлгэн үзүүлжээ. 20-р зууны хятадын оньсого таавар мэт түүхийг нээн харуулах уг өүтээлд Маогийн олон нийтээс далдлагдсан үйл хэрэгийн талаар дурдсан байна. Мөн Маогийн бодлоийн гайхамшигтай нууцуудыг нээн харуулсан юм. Хөгжилтэй болоод гунтгтахй, эрмэг баатарлаг болооод ший янгуу мэт өгүүлэмжүүлд эл сацуу хурц тод нүднээ үзэгдэх мэт дүрслэлтэй үйл явдлууд хэн бүхний сонирхолд нийцэх нь дамжиггүй биз ээ Солиотон шиг хичээллэж суутан шиг мөрөөд Зохиогч Пан Ги Мун Орчуулсан Нармандах Солонгост төдийггүй дэлхийд танигдсан НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүний Солонгосын хөдөө тосгоны жирийн нэгэн жаалхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэтхий тулд хэрхэн сурч хөдөлмөрлөж тэмцэж, өнөөдрийн дэлхийн хүн болсон тухай унших нь хүүхэд залуучуудад сургамжтай үлгэр дууриал болоын зэрэгцээ улс төрч, төрийн түшмэл, гадаад харилцааны мэргэжитэн сайд хүн ямар байх ёстойн жишээ нь манай улс төрчид хэн бүхэнд хэрэгтэй зүйл болох  биз ээ Содон хүмүүс Зохиогч Г. Жамьян МУСГЗ зохиолч сэтгүүлч Г. Жамьян өөрийн уулзаж ярилцаж нийтлэл бичиж байсан сурвалжлагуудаа эмхгэн Содон хүмүүс номоо хэвлүүлсэн байна. Түүний ярилцлагуудыг уншин захидал ирүүлдэг олон олон уншигчдаас нь сүүлийн үед бичээд байгаа мартагдсан сураггүй болсон сонин содон хүмүүстэй хийсэн ярилцлагаа ном болгон хэвлүүлэх санал тавьсаны дагуу зуу гаруй материалуудаа эмхэтгэн энэ номыг хэвлүүлсэн байна. Монгол бадарчин Гайхамшигт ертөнц Зохиогч Ж.Золбаяр Амай буюу Залбаяр дөрвөн жил зургаан сар хорь хоногийн хугацаанд дэлхийг тойрон дэлхийн 69 орон, түүний 560 гаруй хотоор дайран аялж явсан газрын сонин хийгээд алс холоос эх орныхоо хөгжил дэвүшилд үнэлэлт дүгнэлт хийсэн бодол сэтгэлээ бичсэн аян замын тэмдэглэл Монгол бадарчин цуврал номынхоо эхний боть болох гайхамшигт ертөнц номоо бичиж уншигчдийн хүртээл болгосон нь олны талархалыг ийн хүлээжээ. Таны найз Мехди Зохиогч Мехди Ибрагими Вафи Орчуулсан Ц. Дэлгэрсайхан, СН. Никитовно 2007 оны ТНТ телевизийн Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг ялагч өөрийн намтар дурдтгалын номоо хэвлүүлжээ. Энэ номонд түүний амьдралын тухай олон баримт, үлгэр, шүлэг орсон бөгөөд эдгээр нь үлгэр домог төдий бус түүний үнэн бодит амьдрал юм. Тэрээр номынхаа тухай “Амьдралд тань тохиолдож байгаа олон саад бэрхшээлийг даван туулахад энэ ном танд туслах болно, бид наилцаж нөхөрлөн, сэтгэлээ хуваалцахад энэ ном та бидний дунд гүүр болно” гэсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
nogoo har yanhan huuhenii nom bas l bj baih yumaa. ooriinhoo saitind medee unegui tabij ogii geed barter hiiiged teged nomoo oruulsan yum bh daa hoorhii gej
2011-12-22
Бичиж байгаа юмныхаа форматыг ч аятайхан янзлаад оруулчиж чадахгүй малууд. 3. гэсэн хэсэг алга байна. Гарчиг марчигаа томоор оруулаад, дэд гарчигаа италик болгоод ч юмуу хүн харахад аятайхан болгочиж сурмаар юм даа.
2011-12-22