Зүрхний гажигтай 11 хүүхдэд хагалгаа хийж, нэг тэрбум төгрөг хэмнэлээ
2014-10-23

Пүрэв гариг бүрт болдог "Сайдын 30 минут" уулзалтад өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эбола вирус болон энэ өвчнөөс сэргийлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

a

Уулзалтын эхэнд тэрбээр эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан юм. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна.

a

Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

a

Энэхүү мэдээллийн дараа тэрбээр Эрүүл мэндийн салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан. Гемодилизийн аппарат өмнө нь улсын хэмжээнд 20 ширхэг 100 хүн ордог байсныг 99 ортой 366 хүнд тусламж үзүүлдэг боллоо. Туяа эмчилгээний аппарат нийлүүлсэн. Энэ аппаратын нэг онцлог нь төлөвлөлтийн аппарат хамт байгаа. Төлөвлөлтийн аппарат нь хаана ямар эрхтэнд туяагаар шарах вэ гэдгийг тогтоодог. Ингэж тогтоосноор илүү аюулгүй чанартай эмчилгээ хийгдэх боломтжой болсон. Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан. Мөн 21 аймаг телемедициний сүлжээнд холбогдсон. Ингэж холбогдсоноор хөдөө орно нутгийн эмнэлэгүүдтэй шууд холбогдож байгаа. Эмч нараа сургаж байна. Энэ сургалтад нэг удаадаа 10-20 сая төгрөг зарцуулдаг байсан. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо.

a

Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг. Сүрьеэ бол ядуурлын өвчин. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2.4 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулсан. Эрүүл мэндийн сайдын багцаас өрөөний тохижилт бусад шаардлагтай зүйлсийг бэлтгэж өгсөн. Энэ лабораторийг байгуулснаар зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо. Анхны 11 хүүхдэд хагалгаа хийсэн оношилсон. Өмнө энэ төрлийн ажлыг төрийн бус байгууллагууд, гадаад дотоодын ротари клубын гишүүд сайн дураараа хийдэг байна. Хэрвээ эдгээр 11 хүүхэд гадаад руу эмчилгээнд явсан бол 1 тэрбум төгрөг зарцуулах байсан. Энэ бол эрүүл мэндийн салбарт гарч буй том амжилт. Дараагийн нэг том ажил бол ЭХЭМҮТ-д Удамшил, бодисын солилцооны эмгэгийг оношилдог лаборатори байгууллаа. Өмнө нь Монгол Улс удамшил, бодисын солилцооны эмгэгийг оношилж байгаагүй. Хөдөө орон нутагт 1 тэрбум 372 сая төгрөгийн оношлуураар хангасан. Энэ оношлуур бол анхан шатны эмнэлэгт халдварт болон халдварт бус өвчнийг оношлох бүрэн боломжтой болсон.

a

Эрүүл мэндийн тусламж авахаар гадагшаа явдаг хүмүүс ихэвчлэн эрхтэн шилжүүлэх  хагалгаа хийлгэдэг. Тэгвэл энэ чиглэлд анхаарлаа хандуулж, элэг чөмөг, бөөр, шилжүүлэн суулгах баг, тоног төхөөрөмжтэй болж, эх орондоо энэ бүхнийг хийх боломжийг бүрдүүлж байна. Гэхдээ тусгайлан төв байгуулахгүй бол иргэдийн эрэлт хэрэгцээ их байгаа зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийлээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
eryyl mendiin said ded saidtaigaa sain duraaraa ajlaa ugvul ni ta nart daraa ni ner turiin hereg bno ,,,eryyl mendiin salbar unaj bna shyy zuv onosh togtoodog emch tootoi l bna shyy
2014-10-23