Мобиком "буруугүй"
2014-10-25

Өчигдөр шөнөөс эхлэн өдөр хүртэл УИХ-ын гишүүдийн гар утсанд өөрсдийнх нь дугаараас мессеж ирлээ хэмээн эрхэм түшээд чуулганы үеэр ихэд бухимдалтай байв. Нэг гишүүнд гурван цагийн дотор 450,  заримд нь бүр 1000 мессеж ирж, багахан хэмжээний залхаан цээрлүүлэлт болсон бололтой. Гишүүдийн хууль тогтоох эрх, аюулгүй байдлаас гадна үндэсний аюулгүй байдалд халдаж байна хэмээн нэлээн өндрөө авсан уг асуудлын буруутан болоод байсан Мобиком корпораци яаран мэдээлэл хийж, бид буруугүй хэмээн мэдэгдэв. Мобикомын дугаарыг ашигладаг 20 хүнд удаа дараа мессеж ирж, залхаасан нь тус үүрэн телефоны операторын хийсэн ажил биш гэнэ. Харин Румын, Мальта гэсэн хаа газрын хоёр улсын дэггүй нөхөд манай төрийн түшээдээр маань тоглоом хийж байсан гэнэ. Тус хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж нисгэн, баахан зугаацсан тухай “Мобиком” корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар дуулгав. Бүр 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." хэмээн Газрын тухай хууль, Bank of China-ийн асуудал, төмөр замын цариг зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, эрх ашигтай шууд холбоотой асуудлыг сонгон, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүд рүү мессеж илгээсэн нь үнэхээр сонирхолтой. Энэ мессежийг Румын, Мальта улсаас илгээсэн гэх тайлбар нь бүр ч  хачирхалтай.

ө

"Мобиком"-ынхон өөрийнх нь дугаарыг ашиглан мессеж илгээснийг хоёр шалтгаанаар тайлбарлаж байна.

б

-Нэгдүгээрт, Румын, Мальта дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, комьютерийн ямар нэгэн программаар дамжуулан, мессеж бичсэн дугаараа нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан.

б

-Хоёрдугаарт, дугаараа нууцлан мессеж илгээх боломж олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэв.

б

Товчхондоо бол өөрсдөдөө хир халдаасангүй. Ямар ч хамгаалалтгүй, сул задгай үйл ажиллагаатай нь ил цагаан болчихоод байхад гар утас үйлдвэрлэгч эсвэл дэвшилтэт үйлчилгээ рүү бурууг чихээд сууж байна. Техник, технологи, програм хангамж хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дэвшиж байгааг маниас илүү мэдэх хүмүүс. Гэтэл комьютерийн ямар нэгэн програм, дугаараа нууцлан мессеж илгээх үйлчилгээнд буруугаа тохоод сууж байх нь тэргүүлэгч гэх операторын хувьд ичгүүртэй хэрэг бус уу.

б

Мянга мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг хадгалах, хамгаалах чадвар Мобикомд байхгүйг энэ удаагийн үйлдэл бэлээхэн харууллаа. Мобикомын хувьд хэрэглэгчийнхээ мэдээллийг хадгалж чадаагүй анхны тохиолдол энэ биш. Румын, Мальта улсаас мессеж илгээсэн гэх тэнэг тайлбар бол анхных. Тус операторын бүх хэрэглэгчийн мэдээлэл алдагдаж, өдөр тутмын сонинд хүртэл нийтлэгдэж байсан удаатай. Бас хэдхэн сарын өмнө Мобикомын бүх хэрэглэгчдийн мэдээлэл хууль хяналтынхны гарт орсон, тэд бараг бидний өдөр тутмын амьдралыг хянадаг тухай мэдээлэл гарч байсан. Цаашилбал төлбөр тооцоо, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ нь ч хүртэл асуудал дагуулсаар байхад бид буруугүй хэмээн гүрийсээр өнгөрөөдөг уламжлалаа энэ удаа ч хадгаллаа. Мобиком хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гадаадын энэ тэр хийсэн гэж бусад руу бурууг түлхэхээсээ илүү хэрэглэгчийнхээ захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй.

б

Шөнийн 04.33 цагт "УИХ-ын гишүүдийн нэр, утасны дугаараас явуулсан мэт харагдах мессеж нь ХУУРАМЧ болохыг мэдэгдье. Цаашид хуурамч мессежнээс сэрэмжилнэ үү. Мобиком" гэсэн мессеж илгээсэн байх юм. Энэ удаагийн үйлдэл хуурамч юм байж. Дараагийн иймэрхүү үйлдэлд ч Мобиком хариуцлага хүлээхгүй гэдгээ илгээсэн мессежээрээ далдуурхан хэлчихэж. Бас ямар ч хяналтгүй гэдгээ давхар хэлсэн бололтой. Тиймээс ч хэрэглэгчид нь өөрсдөө сэрэмжлэх ёстой гэнэ. Сард 10, 1 сая 100, 50 мянган төгрөг төлдөг байсан ч Мобиком хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалахгүй. Мэдээлэл нь алдагдана уу, хуурамч мессеж ирнэ үү тэдэнд падгүй байдаг нь хариу үйлдлээс нь тодорхой харагдаж байна.

ө

Ямартай ч төрийн түшээдээр даажигнаж, гишүүдийн өмнөөс иргэд рүү илгээсэн мессежний "буруутан" нь Мобиком биш гэнэ. Тиймээс ч тэд хэрэглэгчдээсээ уучлалт ч гуйсангүй. Ямар ч ёс суртахуунгүй мэдэгдэл хийж, шалгаж байна хэмээн ам таглав. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Иргэний хуулийг ноцтойгоор зөрчсөн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татсан асуудал болон хадгалагдлаа. Харин Мобиком миний, таны, та бидний эрх ашиг, мэдээлэл, хувийн нууцад цаашид ч хайнга хандсаар байх уу гэдэг  нь асуулт болон үлдэж байна.

с

В.Хэрлэн

 
Shuud.mn
Сонин хачин
baihgui:
угаасаа манай улсад хариуцлагатай юм гэж юу байгаан бэ ???? хариуцлагатай байгуулага, хариуцлагатай хүн гэж хэн ? хаана байна вэ ? нэг ч байхгүй шүү дээ.
2014-10-27
olhonuud:
tanai humuus hunii nuuts zadalsnaas bolj ger bul salah deeree tulsan shuu. orson garsan dugaariig hen negen hund ugch boldog yumuu
2014-10-27
shvvgch.:
bayn ni mobi yaduu ni uni genuu hahaha.tegvel manai uls bayjchihsan yum bnoo.yamar jijighen tarhitai hunii amnaas iim ug garaa bol harah yumsan..bur suuj chadahgui ni .uhsen mobigiin daraa tulburtuud minii medeh ihenh ni l tulburuu yay gesen yumnuud l baidag bizdee.kkkkkkk
2014-10-26
bold :
моби бардаг чи юу хоосон банди минь хошного болдоо
2014-10-26
зочин:
үнэхээрийн үндэсний аюулгүй байдлыг хангая гэвэл мобикомын үйл ажиллагааг зогсоосон нь дээр
2014-10-26
унэн шуу дээ:
янз бурийн арр. ашиглаад дунд сургуулийн хуухэд хуртэл еер дугаараас мсж илгээж чадаж байхад энд мобисомын буруу гэж юу байхав. энийг ашиглаад будукн батхуу ермелдегчее унагаах гэсэн юм л хийж бна. скайтелийг эзэмшигч ашиг сонирхолын зерчилтэй хунээр юм хийлгэхэээ зогсоох естой
2014-10-26
зочин:
моби д хамаагvй ш дээ. мессежний менге еерт орох юм чинь. хэн юугаа явуулах нь хамаагvй дээ.
2014-10-26
моби боль:
заваан моби
2014-10-26
1234:
tomor zamiin asuudlaas ard tumnii anhaarliig holduulah gesen bashir arga
2014-10-25
зочин:
мобиком хэрэглэгч нараа хог чихдэг сав болгосныхоо төлөө л гэхэд хариуцлага үүрэх ёстой. дуртай цагтаа шөнө орой хамаагүй элдэв мессеж,зараар залхаадаг шүү дээ.жинхэнэ оюуны хүчирхийлэгч мобиком бүх хэрэглэгч нарынхаа өмнө буруугаа хүлээх хэрэгтэй.тэгээд торгууль төлөх ёстой.
2014-10-25
zochin:
mobicomyn noyorholyg halya. arai dendej bn. hereglegch bid naraas zundoo mungu avch bga bj shine tonog tuhuurumj suurilaad bidnii nuutsyg hamgaalakh heregtei sh de.
2014-10-25
зочин:
мобикомоос татгалзаж харагдаач
2014-10-25
zaluu:
shunu duluur bolgomjtoi bai gesen mgj iavuulahaa boli l boo
2014-10-25
bolj l bn:
ter msj uix gishuuded hurch chadaj bga bol boloo shdee oorsdoo ashiglaj chadahgui um bj uuniig mgl hun hiisen shdee
2014-10-25
dorj:
mobicom buruugui bol buruuguigee notlooch teneguud hen unemshih yum be
2014-10-25
еер оператор яах байсын:
энэ гишууд юнитель барьдаг баймае ч адилхан халдлаганл ертех л байсан шд гайгуй яваа нэгэн луугээ дайрдаг нь угаасаа монголчуудын зан юмаа. бусад операторууд олон улсын стандартын сертификат ч аваагуй юун иоби бпйтугай л байна шд
2014-10-25
болдоо:
за муусайн дуракууд яахаараа дандаа моби буруутай болж таараад байдаг юм. тэр юнител энэ тэрээ бас буруугүй энхийн цагаан тагтаа юу. хуцваа. моби бол тасархай компани. үнэтэй мөнгө илүү гараад байна гээд гоншигноод байгаа эргүү гаруудад хэлэхэд мобисом мөнгөтэй хүнд зориулсан компани ойлгоосн уу. мөнгөгүй хоосон юмнууд тэр хямдхан юнитэл ийн утсаа хэрэглэ за.
2014-10-25
9999:
bi mobi baridag setgel dunduur bdag tulbur dandaa ilvv bichdeg yum shig
2014-10-25
9911:
мобикомийн сервер хамгаалалт байхгүй, муу ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ..
2014-10-25
tatgl:
suuliin ued hedhen hunluu yriaadl hamag mungee duusaad baiga luuvirchin mobigoos tatgaly humuusee
2014-10-25
nuuc:
bi uulni dotniihoo hun erni itgesen hindee hamaagui yumaa yridag nuuc yumaach gesen odoo humuusee bohgui yum bnaa
2014-10-25
v.xerlen:
mobikom xxk 100 %. burugui manai ger. bul. mobikomiin xereglegj huu
2014-10-25
irgen:
ttor zasgiin tomchuudiin utas mobi bas ooroo hakeduulchaad ooorsdoosoo holduulaad baih ym.mongoloos oor orond uls torchid ruu ingesen ym garaagui eee.mobigiin asuudall daa hariutslagaas zugataj bnashd.
2014-10-25
hereglegch:
eroosoo mobicomiin baigaa carai ni l ene sh dee. yamar ch hariuclaga huleehgui. mobicomoos tatgalzah hodolgoon uusvel yadag ym gehees
2014-10-25
irgen:
luiuvarchin mobicomoos tatgalzie manaihaan
2014-10-25
mobii no:
tulbur iluu bichij avaad bainaa
2014-10-25
батаа:
тэнэг мобиком
2014-10-25