Хонконгийн иргэдээс санал асуулга авна
2014-10-25

Сонгуулийн нээлттэй эрхийн төлөө жагсч буй Хонконгийн оюутан залуус энэ ням гаригт бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаагаа мэдэгдэв. Санал асуулгын дүнгээс шалтгаалж жагсаалаа үргэлжлүүлэх эсвэл Хонконгийн удирдлагын хэлэлцээ хийх саналыг хүлээн авч эсэргүүцлээ зогсоохыг шийднэ гэж жагсаалыг тэргүүлж буй Жосеф Хон “Синьхуа” агентлагт ярьжээ.

g

Энэхүү санал асуулгад 15 дээш насныхан оролцох боломжтой гэж Оюутнуудын холбооноос мэдэгдсэн байна. Хонконгийн захирагч Люн Чун Ин санал асуулгын дүн оюутнуудын талд шийдэгдсэн ч тэдний саналыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

g

Тэрбээр оюутнууд энэ амралтын өдөр эзэлсэн зам, талбайгаа чөлөөлөхгүй бол хүч хэрэглэхээ сануулж, баригдсан оюутнуудыг ирэх долоо хоногт суллахаа гэр бүлд нь амласан байна.

f

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин