Иргэдээ гишгэх газартай болгооч, Д.Оросоо дарга аа
2014-10-26

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, IV хорооллын нутаг дэвсгэр буюу Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбосон орон сууцны хорооллын дундах автозамын далангаас өндөр настай хүн, хүүхэд хоёр унаж гэмтсэн осол энэ сарын 22-ны орой гарсан. Уг зам нь ердөө таван метрийн өргөнтэй ба хоёр жижиг машин л зөрөх боломжтой. Гэтэл том оврын автобус уг замаар чихцэлдэж, өвөө хүү хоёрыг далан руу унагаасан бичлэгийг та бүхэн харсан байх. Барагцаалвал гурван метр өндөр бетон далангаас өвөө, хүү хоёр унаж, гэмтжээ. Хэргийг БГД-ийн Замын цагдаагийн тасагт шалгаж буй.

h

Өмнө нь хүн унаж нас баржээ

h

Яг энэ далангаас өмнө нь нэг эмээ унаж амь насаа алдсан. Хүн унаж бэртэж, гэмтэх тохиолдол цөөнгүй удаа гарсан гэж баттай эх сурвалж мэдээлэв. Тавхан метрийн өргөнтэй буюу хоёр жижиг машин шүргэлцэх шахам зөрөх энэ замын хажуугаар явган хүн зорчих талбай тун хомс юм. Явган хүний зам байхгүй болохоор иргэд, өндрийн ялгааг тусгаарлан суурийн блок шавардаж өрсөн далангийн хашлагыг дагаж, явна. Хашлага гэж хэлэхэд хэцүү нэг дан блок аж. Өөдөөс болон араас ирж яваа машинд шахагдан хүмүүс дээр нь гарч зогсох, хэтэрхий шахагдахдаа дээгүүр нь давж унах аюултай хэтэрхий намхан юм. Явган зорчигчид далангийн доогуур шороон замаар эсвэл замын хойд талд гараад байрнуудын урдуур явах боломжтой. Гэхдээ энэ нь төгс шийдэл биш болохоор иргэд, ялангуяа өндөр настай хүмүүс шатаар бууж, өгсөхөөс төвөгшөөж, ихэнхдээ автозамын хажуугаар зорчдог аж. Далан ч хэзээ мөдгүй нурж мэдэхээр болжээ. Ийм байдалд яагаад арга хэмжээ авдаггүй тухай, энэ асуудлыг хэн мэддэг талаар мэдэхийг хүссэн юм. Энэ блокон далан нь зам, барилгын мэргэжлийн хэлээр бол өндрийн ялгааг тусгаарлаж өгсөн тулц хана аж. Ийм тулц ханатай зам дөрөвдүгээр хорооллын 60 дугаар байрны ард талаас “Од” кино театр хүртэл үргэлжилнэ.

h

Олон жилийн өмнө барьсан эдгээр тулц хана хуучирч муудан, 60 дугаар байр луу нурах аюултай болсон гэнэ. Энэ тухай “Нарлаг-60” СӨХ-ийн дарга н.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ тулц хана бол манай СӨХ-д хамаагүй нийтийн эзэмшлийн талбай. Үүнийг засч, янзлахыг хороо, дүүрэг мэднэ. Харин миний хувьд энэ ханыг янзлаад хашлага, хаалт хийх, доогуур нь явсан шороон замыг засмал болгох хэрэгтэй байна гэж хороо, дүүрэгт ханддаг. Сонгуулийн үеэр ч зөндөө ярьсан. Ерөөсөө анхаарч, арга хэмжээ авдаггүй. Нурахад бэлэн болсныг нь чи харж байгаа биз дээ. Энэ бол жинхэнэ хот, дүүргийн дарга нарын хийх ажил. Ийм юмандаа мөнгө, хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Арга хэмжээ авахгүй бол сүүлийн үед харин осол энэ тэр гарах боллоо” гэж ярьсан.

h

Тэрбээр тулц хана болон ойр орчмыг нь засч янзлах 69 сая төгрөгийн төсөл бичиж дүүрэгтээ хүргүүлсэн нь дэмжигдэн, төсөл нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар очсон. Тэндээс дэмжигдэж, ирэх оны төсөвт хөрөнгө батлагдвал энэ орчин дээрдэнэ дээ гэж байлаа.

h

“Дарга нар л мэдэх байх”

h

Бид замын орчимд зогсож, энэ хавиар байнга явдаг иргэдтэй уулзав. Тэд “Энэ зам аль ч талаараа хүн явах боломжгүй. Урд талд нь 47 дугаар сургууль байгаа. Сургуулийн хүүхдүүд бол маш эрсдэлтэй замаар зорчиж байгаа юм. Хүүхдүүд чинь тэр болгон тойроод явахгүй, сургуулиасаа гараад л энүүгээр явдаг. Явган хүний зам байхгүй болохоор хоёр машин зөрөөд ирэхээр хүн гарч чадахгүй байдалд ордог. Далангууд нь их эвгүй. Энэ замаар явж байгаад машинд шахагдан унах аюултай. Ямар нэгэн байдлаар энэ зам, даланг засч янзлах хэрэгтэй санагддаг. Зам, уулзварыг гоё болгоод байгаа “Гудамж” төслийг нь хэрэгжүүлж бодоггүй юм болов уу гэж боддог. Дарга нар нь л мэддэг байхдаа” гэсэн.

h

Энэ тухай мэдээлэл авахаар БГД-ийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээр ороход “Зам ашигласны татвар нийслэлд ордог учир тэндээс засч, янзлах хэрэгтэй” гэдэг хариултыг өгөв. Гэтэл нийслэлийн Автозамын газраас “Энэ далан бол өндрийн ялгааг тусгаарлаж өгч буй тулц хана. Бүхэл бүтэн байгууламж учир автозамтай холбоогүй” гэж тайлбарлалаа.

h

Ийнхүү эзэнгүй тулц хананд “нийтийн эзэмшил” гэдгээс өөр эзэн олж чадсангүй. Уулзсан бүхэн нийтийн эзэмшил гэдэг нэр цохож, мэдсэн ч мэдэхгүй царайлав. Нийтийн эзэмшлийн талбай гэдэг хэнийх ч биш эзэнгүй гэсэн үг биш баймаар. Нийслэлийн иргэд нийтийн эзэмшлийн талбайдаа зорчиж байгаад осолд өртөж, гэмтэж, бэртэн, цаашлаад амь насаа алдаж байна. Үүнийг хэн хариуцах вэ. Эзэнгүй газар унасан түүний хохь гэж хэлэхгүй нь лав байх. Нийслэлийн олны, дүүргийн иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангана хэмээн “амласан” дарга нараас хариуг нь асууя. Хөгжин цэцэглэж буй нийслэлд нь зохицомгүй, хэдэн арван жилийн настай, иргэдийнх нь амь нас, эрүүл мэндэд “заналхийлсэн” ийм газар буйг эрхэм хотын захирагч мэддэг болов уу. Үгүй ядахдаа БГД-ийн Засаг дарга Д.Оросоо энэ газрыг нэг бус харсан байх гэж найдаж байна. Тиймдээ, танаас энэ газрыг цэгцэлж, аюул дагуулсан эзэнгүй талбайнхаа эзнийг тодруулж, явган иргэддээ гишгэх газар, алхах чөлөө олгохыг хүсье. Иргэдийн хэлсэнчлэн “Гудамж” төслийг нь ч болтугай хэрэгжүүлээд энэ зам, тулц ханыг аюулгүй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ осол дахин давтагдаж, хүн гэмтэж бэртэн цаашлаад амиа алдахыг ч үгүйсгэх газаргүй байна.

h

/.

dfsasds

Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин
irgen :
unuudur bas neg hun mashind shahuulj uheh shahlaa uuniig shiideh garts bn uu erhem darga naraa......
2014-11-03
соном:
энэ малын эрхийг насаар нь хасах хэрэгтэй.
2014-11-02
19 horooniihon..:
ene zamiin urgeljlel grajuud baidag 47 r curguuliin ard er n hun yabah bolomjgui sh dee ene habiar. hoer ch udaa mashin unaj baisan daa suugchid medne dee todruulaarai. 58 r bairnii 1 r ortsnii umnuh zam baina. buun l honhor zun us togtood hun yabah argagui boldog. 19 r horoond ene talaar sanalaa helj l baisan shoroo asgana tegshlene geed l orhison. horoo ch bai suh ch bai setgel gargaj bolnoo doo.....
2014-11-02
ganbold:
xeleed nemergvi biz
2014-10-29
hzhahaha:
me enhboldiin jotiig dampuuruulj jorlongoor dvvrgesen bodit zuragnuud bn daa huurhiii tegeed bas erunhii tuluvluguunii daguu hugjij bgaa geed galzuu solioyoi yum ytihiig ni yanaaa . hotiin erunhii arhitertorch nztsagdorj gedeg manuuhai iim tuluvlult zaalgaj surch tugssun gej bgaaa . ichij amidar ulun gedes gehees ur u geh yum be ? ene bvn horlonguudiig.
2014-10-27
sanal bodil:
hotoo ulam tohichuulii
2014-10-27
санал бодол:
автобус энэ замаар маршрут өөрчилж явах ёсгүй, түгжрээтэй бол хэн ч түгжрээд л явдаг. харин үүнийг шийдээд ядаад байх юу байсан юм бэ оросоо даргаа, нэг их мөнгө гарахгүй ш дээ бүхэл бүтэн дүүргийн хувьд , юу гэвэл эхлээд хажуу нурах шахам байгаа газарт нь арматур зангидаад бетон цутгаад сайн төмөр тулгуураар бэхлээд замаа бага зэрэг өргөн болгоно, наад зах нь 50-70 см өргөн байсан ч зам эрс сайжирч мэдэгдэнэ, дараа нь бүдүүн төмөр тулгуур гүн шаагаад замаасаа илүү гарсан төмөр арматур бас зангидаад явган хүний бетонон зам цутгачих тэгээд цаашаа нь хүн ойчихгүйн тулд төмөр хашаа тор хийгээд л болоо.
2014-10-27
hhkkl:
ene zamaar yavdag shugam marshrut bhgui avtobusnii joloochiin 100 huvi buruu bn
2014-10-27
малчдын дарга нарт:
автобусны жолооч нарыг дүрэм зөрчсөн зам өөрилсөн үед нэг сарын цалинтай нь тооцож журамлахгүй бол хөдөө мал ачиж явсан гарууд хүн ачаад хотод явж байгаагаа ойлгож байгаа ч юм алга хажуугаараа яваа бусад машиныг үхэрнүүд бэлчиж явна гэж ойлгоод айлгаж хөөх ёстой гэж боддог ийм л хүмүүс хүний амиар тоглож явна
2014-10-27
зочин:
бг-ын 4-р хороо, 20-р сургуулийн урд авто болон явган зам дагуу сайхан гэрэлтэй байсан юм. зам засах нэрээр 2013 оны 9-р сараас эхлээд одоо хүртэл тас харанхуй. ойр орчмын орон сууцны хүмүүсээ бодохгүй байлаа гэхэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ ирж, тарж байгааг бг-ын засаг дарга, нитх-ын нөгөө тууз хайчилдаг авгай хүүхнүүд мэдэж байна уу.
2014-10-27
үүлээ:
хүн бүр ардаа хүүхэдтэй, хүүхдүүд нь, өндөр настангууд нь, бас хүмүүс явган хүний замтай байх хэрэгтэй. хүн бүр машин унадаггүйг санаарай, харин хүн бүр гэрээсээ гарч хүрэх газраа хүрэхийн тулд явган явдаг.
2014-10-27
замын:
нийтийн замын хажуу талаар зэрэгцээд явах боломж гаргаж бүх нийтийн замын хажуугаар барьсан барилгуудын асуудлыг харж, тэднийг нүүлгээч. улсын мэдлийн газрын ашиглалт, эзэмшилтийг цуцал улс газраа авч явган хүн явахаар болгож болно ш дээ. герман зэрэг европын улсууд явган хүний аюулгүй байдалд тлүү анхаардаг ш дээ. түүнээс зам руугаа шахаж барьсан барилга огт байдггүй
2014-10-27
бат-уул баатар аа:
дугаар сургуулийн баруунтэр зөвшөөрөлгүй байруудыг нурааж явган хүнийхээ замыг бариасай, бат-үүл даргаа. чг тэнд 97 дугаар сургууль байдаг. тэр газар дээр зөвшөөрөл өгөөдөхвөл сургуулийнх нь хүүхдүүд нисэж чадахгүй ш дээ. тэнд нэг зөвшөөрөлгүй байр барьчихаад болвол дараа нь газрыг нь авчих санаатай л байгаа байх. сэлэнгэ зочид буудлын баруун тал, 97 дугаар сургуулийн зүүн тал шүү, та заавал анхааралдаа аваарай
2014-10-27
зочин :
бас бзд-ийн хороо сэлэнгэ зочид буудлыг зүүн талаар явган хүн явах зам байсан чинь тэрүүгээр дүүрэн түц, байшин бариад явах газаргүй л байх юм,
2014-10-27
зочин:
үнэн шүү, хүн бүр машинтай биш дээ, ядаж л хүүхдүүд юу гэж машин унах вээ. барилгын зөвшөөрөл өгсөн байгууллага нь барилгын стнадртдаа хяналт тавихаас илүүтэй тогтоосон хэмжээндээ бари лга барьсан уу гэдгийг хянаад бариагүй бол тэр хэсгийг нь нурааж баймаар юм. тэгэхгүй бол явган хүн нисэх үү яахав, явах газаргүй болох юм. энэ бадлыг цэгцлэхгүй бол хүний гэмтлийн тоо багассахгүй ш дээ. явган хүн явах газаргүй, замаа өргөтгөх боломжгүй болтол тулгаад байшингуудаа бариад байх юм. 3,4 дүгээр хорооллын зурагт авагдсан замын хажуу талаар явган хүн явах газар байхгүй. гэтэл тэрийг заавал нэвтрэн гарч байж гэртээ харих эсхүл төв зам руу орж унаанд суух болдог. явган хүнийг ниснэ гэж арай эндүүрдэггүй л байлтай.
2014-10-27
1027:
бгд- гишгэх газар үлдээгүй эрдэнэ орсоо амгалан цогтбаатар нар баяжсан. одоо уих тарах хэрэгтэй_
2014-10-27
зочин:
ганцхан энэ ч биш. монгол улс маань тэр чигтээ ангал болчихлоо. нэг л их машин унах дуртай улсууд замын бөглөө ярихаас биш хүн алхах замын тухай ярьдаг хүн байгаа бил үү.
2014-10-27
кака :
энэ үнэн шүү энэ баянгол дүүрэгт чинь арай л дэндэж байна. иргэд гишгэх газаргүй арай дэндэж байна. за хүүхдүүд тоглох газрын талаар бол яриад ч хэрэггүй энэ засаг арай дэндэж байнааа, зурагт үзүүлсэн газар бол зүгээр л энгийн нэгэн жишээ байна үүнээс өөр дэндүү дэндүү зурагнууд байгаа удахгүй ил болгох болноо
2014-10-27
зорчигч:
автобусны жолооч нар байнга чиглэээ өөрчилж, дураараа явдаг. монгол ч үнэхээр зэрлэг болжээ.
2014-10-27
zochin:
ene arai l ayultai zam bna sh dee. tom hun hurtel unaj bhd huuhduud bol zugeer l niseed niseed gemteed bhiin bna daa. hariutsah ezen bval nuguu hotiin darga duurgiin darga nar anhaaraldaa avbal taarna daa. tsaashdaa heden hun nisgeh bodoltoi bna????????
2014-10-27
kkkk:
mongol hun hun bish shuu dee kkkkk
2014-10-27
uuld:
uul baatraa altanhuyagtai erunhiilugchiin songuuliar amisgalaad alsltsaj bh hoorond hotiin tuvd muruuruu yavj bsan hun nisej bna. ajlaa hiigeechee hariutslagaa tootsoochee
2014-10-26
novsh:
ugaasaa orsoo novsh l baisan shdee. surlaga muutai arai gej neg huviin surguuli huulichaar tugssun. mungu hiideg mergejil songoson geed l bayarlaad yavsan nam dagaad bur ovoo mungu hiij baigaa nuhur. altanhuyag iim l yumiig gargana daa
2014-10-26
zogii:
gandigiin neremjit urlag yildveriin surguuliin urd tald bas iim yavgan hynii zamgyi gudamj baidag.gehdee tend ha*g ni yadahdaa 1 metr hoishluulchihval yavgan hyn yavj bolohoor zai garch bolmoor haragddag.
2014-10-26
amgalan:
er n oron suutsan dundah zam ter haviin orshin suugchidad zoriulsan baidag bi zdee.tehed tuv zamiin uureg guitsetguuleed tugjree uusgeed yadargaa bolj bn.uuniig boliulaachee.ene 2 hun mulguu daga nariin buruugaas bolj gemtsen bishuu.
2014-10-26
ug ni zasahad amarhan:
oros dargaa naadahiig chin shiidehed tolgoi uvduud baikh ym baikhgui amarhan neeh ikh mungu ch orohgui. dalangiinhaa naad talaar yavgan hunii tumur tuylguurtai guuren garts hii tegeed l guitsee. naad haviar chin yavj bgaa hun neg bol mashind shahagdaj dalan deerees nisch uhne ugui bol havchigdaj uhne...mash ayultai zam 47-r surguuliin huuhduud yaj yavdag ym bol doo unasan gemtsen bol zunduu bgaa il garaad heldeggui bolohoos...
2014-10-26
zocin:
ene yneheer hecyy zam bainalee,yagaad zamiin injener ni azilaa meddegyi umuu,erni ali cz ulsad maszinii zam baiga bol zaawal yawgan hynii zam baidag,mongold bol er yawgan hynee toohgyi dairah geedl zoloocz narcz bydyyleg,zam tawidag kompani geheer hudee baidag czig boddog umuu,yawgan hynii zam zaawal hazyydni gargah estoi baihgyi,yaz iim zamiig negni hiisen bolood nuguuni hyleej awsan boldog bainaa,byr gaihaltai,irgediin aiulgyi baidliig er bodohgyi dee,hariuclagiig hen zamiig hyleej awdag ter baiguulllaga mergjiliinhen hyleeh estoi
2014-10-26
zochin:
orosoo gej ymar ch chadvargui, aj ahuin medleggui hun baina.erdenee said l ood ny tataj darga bolgoson bolohoos. orosoo denduu jijig gar shuu dee
2014-10-26
khurlee:
orsoo bn uu erdene bn uu hen hamaatai yum be yabgan zam gargahad
2014-10-26
zochin :
hot suitgeed anhaarch ene barilga barih geed zamiin hajuu taliin bundle ni haaj ha* tatdag dur medegchdede arga hemjee avmaar. ene haasan zamuudiig shudarga ursulduunii magnai darga l nag arga hemjee avch medne
2014-10-26
zochin:
yer ni ub-t "dalavchtai bol nisehsen" baimaar gazar olon shuu!
2014-10-26
zogii.:
zamiig ni neg ursgaltai bolgovol ayuul bagatai bolno.
2014-10-26
зочин:
дур мэдэн зам товчилдог автобусны жолооч нар замын түгжрэлээс блтаж байг дур мэдсэн,хэнэггүй соёлгүй нь тэр.ийм лжолоож гэж мөнгө хөөсөн залуусаа байгууллага нь анхаарч ажилладдаггүй л байхгүй юу?ингэж залуусаа хэрэгт хийж хүн хохироож байгаа чинь байгууллагын л буруу.тэр бурууг байгууллага хамт хариуцах ёстой!!!энд шөргөлдөх,замаа булаалдах гээд олон асуудал гардагч энэ талаар доривто ажил хийсэн зүйл байхгүй харн нэвтрч гардаг замтай болгосон тэр дарга нарыг хариуцлаганд татах нь зүйтэй!хотыг нүхэлж чадсан гайхамшигт арга барилтай дүүрэг хотын дарга нартай маш их холбоотой шүү???
2014-10-26
bayangol:
odoo tomor behelgee hiij sain gagnaj avahgui bol yu yugui nurah ayultai shuu. evteihen zorood yavchihaj boloh l zam. ter ovoo ih buruu zamaar yavj ee hoorhii.
2014-10-26
зочин:
уул нь нэвт зам байгаагvй зовхон оршин суугч гарааштай иргэдэд зоиулсан мухар зам байсан нохцлийг нь тооцолгvй нийтий зам болгосон нь буруу одоо ядаж нэг чиглэлийн болгох хэрэгтэй
2014-10-26
иргэн:
оросоо мэдэхгуй эрдэнэ мэднэ тэр хунд хэлсэн нь дээр
2014-10-26