Цэвэр усны чанараа сайжруулна
2014-10-26

Нийслэл Улаабаатар хот Азийн сантай өргөн хүрээнд ажиллаж байгаа билээ. Энэ хамтын ажиллагааг дүүрэгт хэрэгжүүлэхээр Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

өб

Гэрээнд заасны дагуу дүүргийн ундны цэвэр усанд судалгаа, шинжилгээ хийсэн байна. Энэхүү судалгаа, шинжилгээний дүн, тайлан мэдээллийг дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох ажилтнуудад танилцуулан сургалт явуулж гэрчилгээ олгожээ.

ч

Судалгааны үр дүнд тус дүүргийн цэвэр усны эх үүсвэр аюулгүй байгаа ч цэвэр ус дамжуулах инженерийн байгууламж, айл өрхийн хадгалалтад гарсан алдаанаас усны чанарт өөрчлөлт орж байгааг танилцуулж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлага байгааг танилцуулсан байна.

Уг арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-ны 15.00 цагаас тус дүүргийн Соёл, урлагийн ордонд ус цэвэршүүлэх төрөл бүрийн хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, иргэдэд хандсан мэдээлэл хийх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

б

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин