Галт уулын дэлбэрэлт 127 саяын хохирол учруулжээ
2014-10-27

Японы Нагано болон Гифу мужуудын дунд орших Онтаке галт уул өнгөрсөн сарын дундуур гэнэт дэлбэрсэн билээ. Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлсэнээр “Галт уулын дэлбэрэлтээс болж, 51 хүн амиа алдсан” гэв. Дэлбэрэлтээс болж 127 сая ам.долларын хохирол амссан байна. Амиа алдсан хүмүүсийн 31 нь  уулчид байжээ.

1

Японы Ерөнхий сайд Шинзо Абе аврагчид амиа алдсан хүмүүсийн тоог нарийвчилан гаргасны дараа орон даяар гашуудал зарлаж, Засгийн газрын ордны дээрх байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Тус улсын эзэн хаан Акихито амиа алдсан хүмүүсийн гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Токио хотноо үйл ажиллагаа явуулдаг “Галт уул судлалын төв”-өөс мэдээлсэнээр “Онтаке галт уул энэ онд дахин 1-3 удаа дэлбэрч магадгүй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин