Ихрүүдэд гурван өрөө байр бэлэглэлээ
2014-10-27

Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын  Ерөнхийлөгчөөс  өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардууллаа. Нийслэлийн Засаг дарга 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм. Д.Энхтөрийн гэр бүл өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32 А дугаар байрны 12 тоот 81 ам метр талбай бүхий 3 өрөө орон сууцанд амьдарна.  Тэрээр “Манай гэр бүлд орон сууц олгосон Нийслэлийн Засаг дарга болон санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene ger buld bair olgosond bayrtai bna. gehdee huuhduud ni 3 surguulid surdag baihad songinohairhan duuregt bair olgoson ni tiimerkhuu bna. surguulid ni oirhon olgoj boloogui l yum baihdaa.
2014-10-28
энэрэл:
сайхан мэдээ байна, та бүхэнд эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе,монголын үрс маш олон болтугай.
2014-10-27
irgen:
bayar khurgiye. ooriin gesen bairtai bolno gedeg mash saihan. zasag toriinhon ch sain baina.
2014-10-27
nnhug:
ta nartaa bayar hurgej az jargal huseye, toriin hishgee hundetgej, huuhduudee sain humuus bolgoj, az jargaltai amidraarai. saihan daruuhan, zov hosuud bna lee shuu. amjilt, az jargal, eruulig huseye
2014-10-27
irgen:
olgosond bayrlalaa .ene olon iher.d hetsuu shd.neg huuhed usguh gej hetsuu baihad.iher urs d eruuliig husie saihan medee b.a
2014-10-27
зочин:
төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж гэж ярисан боловч инег сая тэр боломжийг хааж, төрсөн ээж хүүхдээ эрүүл саруул өсөж 1 нас хүргэдэг байсныг болиучихлаа
2014-10-27
bat-uul:
daraagiinhaa turultuur dahiad 4 huuhed turuulbel 3 uruu bair ugnuu. huuhdiin too zaaval naim hursen baih yostoi.
2014-10-27
шүүмж:
4 ихэр төрүүлсэн нь яах юм бол
2014-10-27