АНУ эболагаас сэрэмжилж эхэллээ
2014-10-28

Нью-Йорк хотод өнгөрсөн долоо хоногт эбола вирусын халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулж Нью-Йорк, Нью-Жерси мужийн удирдлагууд муждаа гурван долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мужийн эрүүл мэндийн газраас иргэдэд маск, гар ариутгах уусмал зэргийг тарааж эхэлсэн байна. Мөн цэцэрлэг, бага, дунд сургуулийн сурагчдаас шинжилгээ авч эхэлсэн гэж Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио Цагаан ордон руу явуулсан тайландаа дурьджээ.

1

“Хил хязгааргүй” эмч нар байгууллагын шугамаар Баруун Африкт ажиллаад ирсэн Нью-Йорк хотын эмнэлгийн эмч Крэйг Спенсерийг эх орондоо ирэхэд нь түүнээс эболагийн шинжилгээ авчээ. Бие нь халуурч, суулгах шинж тэмдэг илэрснээр тэрбээр Гвиней улсад ажиллахдаа эбола вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Эмчийг Нью-Йоркийн “Беливи” эмнэлэгт эмчилж байгаа аж. Тэрбээр Нью-Йорк хотоос эбола вирусын халдвар илэрсэн анхны хүн, АНУ-ын дөрөв дэх иргэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин