Монгол-Орос-Хятадын зөвлөлдөх уулзалт болно
2014-10-28

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт энэ сарын 30 буюу ирэх пүрэв гаригт Улаанбаатар хотод болно. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох аж. Зөвлөлдөх уулзалтаар гурван талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцоно.

ө

Энэ зөвлөлдөх уулзалтын хүрээнд Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт бараалхах юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
.....:
hachin 2 yumtai ih altsagnaj bh shiv dee
2014-10-28
t.altankhuyag:
gagnaa bairluulax tug dalbaani daraalal bairlalig mash zuv togtoox ni ajild tus bolox magadlal undur shuu.
2014-10-28