Улаанбаатарын сүүдэр
2014-10-29

Улаанбаатар үүсэн байгуулагдсныхаа 375 жилийг сайхан тэмдэглэж байна. Төсөв хөрөнгө мөнгө хумигдсан ч гэлээ дажгүй зохион байгуулжээ. Баярлаж цэнгэх яах вэ хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудаар нухацтай ярилцах цаг болсон. Ирэх оны төсвийн төсөлд нийслэл хот цалин тэтгэвэр, автобусны хөнгөлөлтөө арай чарай өгөөд өөр ямар ч ажил зохион байгуулах аргагүй болсон гэж буурал дарга маань Ерөнхий сайдтай зад үзэлцэж сууна. Уг нь нийслэлээ метрополис хотын жишгээр метро, давхар зам, ногоон байгууламж, орчин үеийн орон сууц бүхий том төсөл төлөвлөгөө боловсруулсан. Энэ бүхнийг хэрэгжүүлэх мөнгийг хот өөрөө ол гэснээс хэрүүлийн алим өнхөрсөн хэрэг. Засаг төр нийслэлдээ их л хүйтэн цэвдэг хандаж байна даа. Уг нь хотоо төлөвлөгөөний дагуу хөгжүүлбэл хүн амынх нь талаас илүү нь оршин амьдардгийн хувьд улсын хөгжилд л том түлхэц үзүүлэх байлаа. Хотод тулгамдсан асуудал өч төчнөөн бий. Өдөр хоног бүр хэдэн мянган шилжин ирэгсдийн хөлд дарагдаж байна. Хотын хаяа хатавчинд ханаа дугуйлаад суучихаж байна. Монгол улсын иргэн хаана ч амьдран сууж болно гээд гэдийчихээд дугуй шатаагаад л өвөлжчихнө. Дөрвөн хайрхны өвөр дэх Алтан тэвшийн хөндий 1.5 сая хүнийг багтааж шингээх аргагүй байна. Дагуул хотууд байгуулаад ч үр дүн муутай гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Үнэн үг. Хүн амын өсөлтийг гэрэл цахилгаан, халаалтын хангамж дийлэхгүй байна. Тавдугаар цахилгаан станц барьж хангах талаар мөн чиг олон жил ярилаа. Шав тавьсан болоод л олон оныг үдэж байна.

1

1954 оноос эхлэн нийслэлийг хөгжүүлэх дөрвөн ч төлөвлөгөө боловсруулж мөрдсөн. 2000 оныг хүртэл Оросын Сибирийн нэг хотхонтой адил байлаа. Нэг хэвийн хороолол, нарийхан зам, ачааллаасаа болоод байнга хагарч эвдэрдэг дулаан цахилгааны шугам хоолой. Бага багаар өөрчлөгдөж байгаа ч орчин үеийн жишигт нийцсэн метрополис хот болоход тунчиг их хийх ажил байна даа. Өвлийн турш суунаглах утаа униар, хөрс усны бохирдлын хэмжээ хэрээс хэтэрлээ. Энэ бүхнийг өөрчлөхөд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй. Харин тэр мөнгийг нь засаг төр өгөхгүй шинжтэй. Үүл баатар уурлалгүй яах вэ дээ. Хотжилтын ачааллыг Алтан тэвшийн хөндий даахаа больсон нь нийслэлийг нүүлгэх хэмжээнд хүртэл яригдаж байгаа. Төсвөө хаанаас босгох талаар толгой гашилгаж байгаа нөхцөлд хэтийн мөрөөдөл. Гэхдээ л эртнээс бодож байхад гэмгүй л байх.

1

Хот төлөвлөлтийг сайжруулахгүйгээр Улаанбаатарын хувь заяа бүрхэг хэвээр л байх болно. Өөрчлөлтийг сууриас нь хийх ёстой. Яагаад хотын захаас төв рүү ороход бүтэн цаг шаардаж байна. Хот төлөвлөлт муу болохоор тэр шүү дээ. Зүй нь ийм замыг арваадхан минут яваад л орчих ёстой юм шүү дээ. Метрополис хотуудыг Улаанбаатартай харьцуулахад шавааралдсан байшин, гэр хороолол харагдана. Сая хүнтэй хот хүмүүсээ бөөгнүүлэхээсээ урьтаж дэд бүтцээ шийддэг. Зөвлөлтүүдийн хийж өгсөн 4 удаагийн хот төлөвлөлтөөр хүн ам нь 500 мянган байхаар тооцож барьсан шийдэл өнөөдөр гороо гаргаж байна. 2000 оноос хойш баригдсан барилга байгууламж, хорооллууд энэ бүтэцтэй огт холбогддоггүй. Хотын төв алга дарам газар олдож л байвал орчин тойронтойгоо нийцэх эсэх нь огт хамаагүй барилга барьчихна. Хотын төвийн 40, 50 мянгатын барилгуудын насжилт хэдийн дууссан. Дээр нь урлал муутай ийм барилгуудыг буулгаж шинээр барих ёстой. Төлөвлөгөөгүйгээр хол явахгүй шүү дээ. Хаана нь ямар барилга барих вэ, ямаршуухан ур хийцтэй вэ гэдгийг нарийн төлөвлөх ёстой. Үүнтэй зэрэгцээд цахилгаан дулаан, зам харгуй, бохир цэвэр усаар яаж хангах зэрэг дэс дараатайгаар төлөвлөх учиртай юм. Хөрөнгө мөнгө зайлшгүй шаардагдана. Харин тэр мөнгө нь хасч танагдаад байхаар хүн ямар боломжоор энэ ажлыг хийх вэ дээ. Нийслэлийн өдрөөр энэ мэт хүндрэлүүдээ ярих ёстой.

1

Хотоос сонгогдсон 26 гишүүн төсөв хэлэлцэгдэж буй энэ л цаг үед фракц үүсгээд парламентад лоббигоо хийж яагаад болохгүй билээ. Тус тусдаа тойрогтоо ганц нэгхэн цэцэрлэг, ногоон байгууламж хийж байхын оронд нийлээд дуу хоолойгоо өргөвөл илүү жинтэй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж болно шүү дээ. Адаглаад халаасан дахь нэг нэг тэрбумаа нийлүүлээд нэг бүтээн байгуулалт хийгээд байвал болохгүй газаргүй. Шинэ гүүр барих, шинэ тунель ухах, шинэ гудамж талбайнуудыг байгуулах гээд цэвэр инженерийн буюу технологийн бүтээн байгуулалтын ажил олон байна.

1

Манайхаас хэдэн арав дахин хүнтэй хэрнээ алга дарамхан газарт шахцалдалгүй, түгжрэлгүй, эрүүл сайхан хотод амьдарч байгаа олон улс бий. Тэгэхээр газар нутгийнхаа их багад биш төлөвлөлт зохион байгуулалтандаа учир нь оршиж байгаа хэрэг. Сүүдрээ эргэж харахгүйгээр мухар сохроор олон оныг Улаанбаатарчууд үдлээ. Одоо нэг эргэж харж алдаа оноогооо нягтлах цаг нь болсон.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
зочин:
баяр тэмдэглэхээр мөнгө зарлагадана, 5 сая-ыг хэрэглэсэн бол, 50 сая-ыг гаргалаа гэж бичнэ, 10 сая-ыг хэрэг лэсэн бол 100 сая-ыг гаргалаа гэнэ, мөнгө иддэг арга нь энэ шүү дээ, хэнд хэрэгтэй баяр вэ, шоу хийх ард түмний амьдралд нэмэр болохгүй л дээ, бодит ажил л хэрэг болохоос, нэг тархи угаалт юм даа
2014-10-30
tuvaan:
bid uursdiinhuu tursun udriig sur bolgoj hiideg baij buhel buten niislel hotiinhoo tursun udriig yagaad hiij bolohgui gej gants udur shuu yumaa medehgui bj muulahaa boli, hot shig hot bolgoj bgaa uul dargad talarhaj bna. odoo ene deer bichij bgaa humuus shig uhaan muut irgedee joohon senhruulj uhamsartai bolgovol jinhen delhiin hemjeenii hot, jinhen hotiin irged bii boloh bh. tand amjilt husey.
2014-10-30
uuld dargaod:
hot gej ymar bh ystoig ehluulj bga uul dargad bayr hurgi temdegleh ystoi zuv ta ihiig hiij bna ard tumen harj bna bugd 2 nud 2 huluuruu mederch bna zam hargui barilga baishin geh met olon ym bna tiim l sain zasag umnu ni hiigui yasan ym ta chadlaa
2014-10-30
kimm:
hoid solongos mayagiin bayar bolloo
2014-10-29
irgen:
ард олон нь хоногийн хоолоо яая гэж байхад өөрсдийгөө баахан шагнаад шоудаад ажлын бүтэн өдөр жагслаа чааваас. өөр шинэ санаа, хийх ажил даанч алга уу.
2014-10-29
нийслэл хотоо нүүлгэе:
улаанбаатар хотоо энэ чигээр нь хөгжүүлээд нийслэл хотоо өөр газарт нүүлгэе. казакстан нийлэлээ нүүлгэсэн болж л байна. харин ч оносон байх. гадныхнаар биш өөрсдөө маш сайн төлөвлөж байгаад л нүүлгэх хэрэгтэй яаран барилга байшин барих хэрэггүй. засаг захиргааны нэгжүүдийг л юуны түрүүнд нүүлгэх хэрэгтэй. тэгээд эдийн засгийн маш тааламжтой орчинг бүрдүүлж өгч чадвал хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийгээд л явчихна. мэдээж цахилгаан станц, зам харилцаа дэд бүтцийг улс л хийж таарна. хамгийн гол зүйл бол эх орныхоо аль ч хэсгээс хамгийн ойр байх цэгт байрлах хэрэгтэй. болж өгвөл цаг уурын хувьд харьцангуй дулаан зөөлөн газар байвал сайн. гэхдээ энийг улстөрчдийн амаар хийж хэрхэвч болохгүй. одоогийн тогтолцоог халж 10-20 жилийн хугацаанд хариуцлагатайгаар хариуцан гардаж чадах лидер удирдагч л хэрэгтэй. бүх гадны зээл тусламжийг тийш нь хандуул. мөнгө босгох ямар боломж байна. гадны хөрөнгө оруулалтыг тат. хамгийн гол гуйвашгүй бат итгэлтэйгээр эх орноо гэсэн хойч ирээдүйгээ гэсэн хүн л энэ үйл хэрэгт оролцох эрхтэй байх ёстой.
2014-10-29
huduuniikhen huduu ruu geee zailtsgaa.!!!!!!!!!:
huduuniikhen huduu ruu geee zailtsgaa.!!!!!!!!! ger horoolol utaa, mashini utaa, mashini bugluu tugjrel gatsaa - khudunikhen!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-10-29
дамба:
соц үед октябрийн баяр, майн баяр гээд л жагсаал, туг далбаа гээд маш их мөнгө үрдэг байсныг нийслэлийн удирдлагууд сангалзаад мөнгөө үрж ядаад байнаа даа. өвлийн хүйтэн болох гээд, ард олон нь хоногийн хоолоо яая гэж байхад өөрсдийгөө баахан шагнаад шоудаад ажлын бүтэн өдөр жагслаа чааваас. өөр шинэ санаа, хийх ажил даанч алга уу. тэгээд нийслэлийн итх-ын гишүүд 10 сая төгрөрөөр шагнуулдаг гэсэн
2014-10-29
unshigch :
idej uuj nargij zugaalj donshuuchlahad mongo ni olddog, buteen baiguulalt hiih geheer iu ch baihgui. balai mianguujin ertnees ooriigoo tsever avch garah zamaa zasaj baina
2014-10-29
ховч:
автобусны буудал дээрх туцнуудийг зайлуулаачээ сайхан шинэ тохижилт хийсэн хажууд нь явган хуний замын яг голд нь навсайсан туц нь байж л байх юм тэдгээр нь тамхи нууцаар ширхэглэж зарна. бас гудамжинд явган хуний зам дээр юм заруулахгуй гэсэн шийдвэрээ хэрэгжуулмээр юм. хэрэгжуулэх гэж шийдвэр гардаг биш уу зарж байгаа зуйлийг нь хураагаад байвал зарахаа болино доо хун бухэнд таалагдах гэвэл засгийн ажил явахгуй ш дээ
2014-10-29
йлшбиа:
тэгш тоотой үед л ийм том баяр хийдэг биз дээ, улс орон даяр бүсээ чанглаж байгаа энэ үед хотын дарга ирэх ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж зангарагтай загнаж байгаа юм биз дээ хөөрхий, зам мам гудамж мудамж гэж байхаар инженерын шугам сүлжээг хонгилын системд оруулах асуудлаа шийдэхгүй нэг труба хагарлаа нөгөө гоогоо замыг эвдлээд засна, бас баахан хөрөнгө зарцуулах болно. ардчилсан намынхан гэж өнгө мөнгөний хүмүүс, гадна нээх гоё гяланцаг дотроо хэрэг байхгуй паланцаг өөр хэлбэл дүр эсгэсэн ардчилагчид улс баян болоход 10 жил, 5 жил тутамд бус харин жил болгон баяр тэмдэглэж болно. э
2014-10-29
bayr:
hotiin gudamj bituu tugjrel turiin alban haagchid ni bayr geed alga bolson yasan ih zavtai zaitai humuus vee
2014-10-29
зочин:
хэлэх муу үг ч олдохоо байсоон...аррррай л болгочоод бн,
2014-10-29
зочин:
нэг юмны ой гээд баяр наадам зохиогоод туйлшраад явчих юмаа яасан их завтай энэ олон хүмүүс чинь цэрэг цагдаагүй л ажлаа алдаад хуйлраад хиих юмгүй хэдэн өдөр л ийм тийм цэнгүүн зохиож дуулж бүжиглээд яасан затай их мөнгөтэй байнаа
2014-10-29