Хятад иргэн чонын арьс хил давуулахыг завджээ
2014-10-30

ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн ажилтнууд энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын иргэн хууль бусаар чонын арьс хил давуулах гэж байсныг илрүүлжээ.

ө

Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан уг иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17  ширхэг чонын арьс илэрсэн байна. БНХАУ-ын иргэн нь чонын арьсыг гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан учир саатуулан шалгажээ.

ө

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гадаадын иргэдийн ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар цөөнгүй зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа билээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
danaa:
tegeed yah gej hujaa nart yumaa zoojgod xarad suuj baih u chi ooro omhii hujaa yu
2014-11-17
cheka:
1 l ih barisan huraasan ulsuud
2014-10-30