Эмма Уатсон “Elle” сэтгүүлнээ
2014-10-30

Харри Потер цувралын од Эмма Уатсон ирэх сард худалдаанд гарах Британийн “Elle” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ.  Тэрбээр загвар зохион бүтээгч Викториа Бэкхамын 240 еврогийн үнэтэй цэнхэр өнгийн даашинзыг өмсч, сэтгүүлд зургаа авахуулжээ. Уатсон ирэх оны нэгдүгээр сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Оскар”-ын улаан хивсний ёслолд оролцох үедээ хатагтай Бэкхамын урласан даашинзыг өмсөхөөр болсноо ярицлагынхаа үеэр дурджээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн “Noah” киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байгаа аж. Тэрбээр “Би Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Британи улсын төлөөлөл болон алхахыг хүсч байна. Тиймээс Британийн нэрийн хуудас болж буй Викториа Бэкхамын тансаг даашинзыг өмсөхөөр болсон юм. Би болон агентлаг минь түүнд итгэж байгаа” гэж хэлжээ. 24 настай Уастон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд найз залуу Маттью Жаннейтэйгээ хамт оролцох аж.

х

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин