Орос Украинд байгалийн хий нийлүүлэхээр боллоо
2014-10-31

Орос улс Украинд байгалийн хий нийлүүлэхээр боллоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ.  “AFP” агентлагийн мэдээлсэнээр “Европын холбооны удирдлагуудын хүсэлтийн дагуу Орос Украинд байгалийн хий нийлүүлэх, шинэчилсэн гэрээ байгууллаа” гэв. Шинэчилсэн гэрээний дагуу Орос ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Украинд байгалийн хий нийлүүлэхээр болжээ. Өнөөдөр Москва хотноо ОХУ, Европын холбоо, Украины Эрчим хүчний сайдууд уулзах гэнэ.

ө

Өнгөрсөн зургаадугаар сард Украиныг Орос улсад төлөх ёстой байгалийн хийн төлбөрөө төлөөгүй хэмээж “Газпром” компани байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосон билээ. Европын холбооны зүгээс Украины хийн худалдан авалтанд баталгаа гаргаж, өрөө барагдуулахад нь туслана гэдгээ мэдэгдэж, Путинийг зөвшөөрүүлж чаджээ. Украины Ерөнхий сайд Арсений Яценюк гэрээнд хоёр тал гарын үсгээ зурсаны дараа байгалийн хийн төлбөрөө энэ ондоо багтааж төлөхөө амласан байна.

ө

Украин ОХУ-д 1.45 тэрбум ам.долларын өрөө шууд барагдуулж, үлдсэн 1.65 тэрбум ам.долларыг энэ оны сүүлээр барагдуулахаар мэдэгджээ. Олон улсын валютын сан /IMF/, Европын холбооноос Украинд 4.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн аж.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mmmmmmmmmmmmm:
chamuud ymar hamaa baina
2014-10-31
иргэн:
хүний тус мэддэггүй украйнчууд америк болон барууныханы бөгсийг долоогоод дулаацна биз оросууд хийгээ битгий өгөө.
2014-10-31