“Цагаан тахал”-аас залуусаа аваръя
2014-11-01

2014.10.06. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар түүж байсан 1986 онд төрсөн Т, Б, Ц нарыг илрүүлэн шалгаж байна.

а

2014.10.06. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б хар тамхи мансууруулах төрлийн ургамлыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ.

ө

2014.10.09. Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-аас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхээр завдсан, 1987 онд төрсөн А гэгч, Монгол талаас захиалсан 1985 онд төрсөн Н гэгчид бараагаа хүлээлгэн өгөх үед хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ.

ө

2014.10.13. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Playback интернет тоглоомын газарт иргэн Ч, М, Б, А, Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг илрүүлэв.

б

2014.10.15. БГД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэнээс 1кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.

ө

2014.10.22. Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн Л, М нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.

а

2014-10.27. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Ч гэгч нь 8 кг канабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалж байсныг илрүүлэн шалгаж байна.

б

Мөн өсвөр насны охидын даган дуурайх, дууг нь дуулах дуртай нэгэн охидын хамтлагийн гишүүн хүртэл хар тамхи хэрэглэсэн тухай олон нийтэд мэдээлэгдлээ. Манай залуус ингэж хар тамхичин эсвэл хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, зарж борлуулсан хэргийн холбогдогч, цаашлаад ялтан болж байна. Он гарсаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн 44 гэмт хэрэгт, 20-35 насны 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Уг нь эх орондоо баялаг бүтээж, монголын ирээдүйг чиглүүлэх хүмүүс. Эдний дунд мунхаг зугаа цэнгэлд хөтлөгдсөн хөрөнгө чинээтэй айлын буруу эрхэлсэн хүүхдүүд, өөрийн хөдөлмөрийг хоёрт тавьж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд, бусдын үгэнд автаж, тэднийг даган дуурайгчид, урьд өмнө нь энэ хэрэгт холбогдон ял эдэлж байсан догьширсон гэмт этгээдүүд байдаг гэдэг. Гэхдээ эд хэн ч байсан хайран Монгол залуус.

ө

Донтох эмгэг эдгэрэх магадлал тавхан хувь

ө

Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн хэсэг нь татагдан ордог байна. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог нь харамсалтай. Энэхүү бодис нь шууд хүний сэтгэцэд нөлөөлдөг ба үүнд донтогсод гарч чаддаггүй улмаас байгаа бүхнээ үрэн, таран хийсээр амьдралаа сүйрүүлэх нь олонтаа тохиолддог аж. Сүүлийн 14 жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээс болж  12 хүн нас барсан гэсэн судалгааг өнгөрөгч онд “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг”-ээс гаргажээ.

б

Манай улсад  хар тамхи, мансууруулах бодисонд донтогчдыг сэтгэхүйн болон мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх  оношлогоо эмчилгээ стандартын дагуу эмчилдэг байна. Хэрэв тухайн хүн өвчнөө хүндрүүлэх юм бол хавдраас ялгаагүй буюу эцсийн шатандаа орсон бол эмчилгээний үр дүн муу байдаг гэнэ. СЭМҮТ-ийн эмч “Дэлхийн эрүүл мэндийн бусад байгууллагуудад ч эм эмчилгээний төрөл бус донтох эмгэгийг эмчлэх нь харьцангуй муу байдаг бөгөөд тавхан хувийн үр дүнтэй байдаг юм. Өөрийгөө асуудалтай байж магадгүй гэж үзсэн иргэд байвал манай төвийн лабораторид хүрч ирж шинжилгээ өгч болно. Мансууруулах бодисын оношлогооны тестийг манай төвд  хийдэг” гэж ярьсан. Үүнээс хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүн эмчлэгдэх магадлал тун хомс харагдана.

б

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тусгай байгууллагатай болъё

ө

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэрэгт хураагдсан мансууруулах бодисыг өнгөрөгч онуудтай харьцуулахад каннабис 1.8 хувиар буурсан бол манай улсад гаргаж авах боломжгүй мансууруулах бодис буюу мөс гурав дахин, гашиш 230 дахин, геройн 2.1 дахин өссөн гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр эдгээр бодис гаднаас орж ирж буй нь лав. ЦЕГ, ГЕГ, ХХЕГ зэрэг байгууллага Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлэхэд хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх техник тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг. Гэвч улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг бүрэн таслан зогсоогдохгүй байгаа нь тэдгээрийг илрүүлэх нарийн багаж, тоног төхөөрөмж байхгүйтэй холбоотой аж.

б

Хил, гаалийн боомтуудад ажиллах хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, боловсон хүчний чадвар орон тоог нэмэгдүүлвэл энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд ихээхэн үр дүн үзүүлэх нь дамжиггүй. Уг нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5-т “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна”. 14.6-т “Энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг аж. Гэхдээ энэ хууль батлагдаад 12 жил, нэмэлт өөрчлөлт оруулаад гурван жилийн болж буй ч Засгийн газар энэ тухай дуугараагүй л байна.

б

“Цагаан тахал” гэж нэрлэгддэг хар тамхины униар монгол орны ирээдүй болсон охид, залуусын нүдийг бүрхэн, уураг тархи, сэтгэл мэдрэлийг мансууруулж, тэд энэ бодисоос хамааралтай болж буй, энэ явдлыг таслан зогсооход хувь нэмэр оруулах төр засгийн дорвитой бодлого үгүйлэгдэж буй энэ үед хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хороог байгуулах цаг болжээ.

б

Долоохон хоногийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт 11 залуу холбогдож, хар тамхины, үүнийг хэрэглэгчийн, борлуулагчийн нөлөөнд автагсад, мансууруулах бодисоос ямагт хараат өвчтөн, хар тамхичин эсвэл шоронгийн ялтан болж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх болон иргэдийг гадаадын гэмт бүлэглэлийн захиалгаар элсүүлж, тээвэрлэлт хийлгэдэг этгээдүүдийг илрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Гэвч ийнхүү ганцаар “хашгирч” буй хууль сахиулагчид дэм нэмж, дорвитой бодлогоор анхаарахгүй бол охид, залуусаа хар тамхинд “алдаад”, хайран гэж халаглах цаг ойртож. Оройтоогүй дээрээ “цагаан тахал”-аас залуусаа аваръя.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bugd odoo huchin zutgej baij bid orshin togtnoh zag irlee:
odoo hen negniig buruutgaad hereggui odoo zag alga bolson huuhed huuhed burnee neg sain ajiglaad sain yarilzaad uzmeer baih yum! buh hun uneheer ayul shuu ard tumeen uneheer ayul !!!
2014-11-03
odoo l hiihgui bol oroitono shuu:
bid bugdeeree odoo l ene zoohon zaluuchuudaa awar ch ene gadnii yawuulgaar hiigeed baigaa har zagaan tahliig zogsoohgyui bol mongol ireeduigui bolno shuu haana haanaa dor burnee anhaaral handuulj arga hemjee awahgui bol gaduur uneheer bolohoo bolijee. 13- 12 nastai ohiduud hurtel sansuurchihsan orz hongild suuj baih yum daa arhi uusan sogtuu yumuu geheer yamar ch arhi spirt unerteihui baigaa yu tegeed yu hiij baigaagaa ch medehgui mansuurchihsan baij baigaa yum daa, mongolchuudaa ireeduigee bid bugd hamtiin hucheer l awrana shuu dee,
2014-11-03
zochin:
huuhduuded bagaas ni neg orvol garch chadadgui boldog, bas setgetsiin homsdoltoi boldog gej zaaj surgaj baih heregtei. tegehgui bol soniuch zangaasaa bolood iim yumand durlagsad ulam olshroh viidee!
2014-11-02
ue ueiin huuli zuin saiduud :
90 ond mongold har tamhi bsan uu bgaagui eee 24 hun jiliin dotr bii bolchloo hen biii bolgoson bee teuujin uu enhbayr uuu nymdorj uuuu esvel ulaaan said uu terbishdava uuuu er ni ed nar yu hiij bsan yum bee
2014-11-02
mal tsarailsan uheruudee :
har tamhiig hen zarj chadah vee chi bas bi zarval yah vee tsagdaa tagnuuld arisaa huuluulaad duusna biz zugeer neg iim heden zaluus zaraad bj chadlaaa yu ain ard ni hen baisan uchiraas bas tsagdaa l odoo eniig diilehgui baiv gjuu ed nar mongoliin turd neg l udur duusguulna daa
2014-11-02
irgen:
shuud buudaj alah heregtei. naaduul chin udahgui buuddag bolno
2014-11-02
d.ganbold:
gazar deer ni shud buudaj alj bai.tegj baij li darj avna.hytad shig li buudaj alj bai *uudiig.
2014-11-02
зочин :
сард 2-3 удаа бүртгэгдэж байгаа нь зүгээр л ил тоо харин өдөр болгон залуучууд хэрэглэж байгаа энэ. үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээд байгаа энэ асуудал хэдэн арван жилийн даруу бидний толгойны өвчин болно уг нь эрх зүйн орчныг өөрчлөөд хариуцлага хүлээлгэдэг санкцыг нь чангатгавал бас өөр үр дүн бидэнд харагдаж магадгүй залуучуудаа өөрийн гэсэн бодолтой байгаарай
2014-11-02
zochin:
barij horij shorond hataah ny gol bish gol ny emchlen edgeruuleh, ene muu zurshlaas yaj salah talaar soyon gegeeruuleh uil ajillagaa uiluutei yavuulah, hiih ny chuhal baina.
2014-11-01
áîëäîî:
õóóëèéã ãàæóóäóóëàã÷ ä¿ð ýñãýã÷ òýì¿¿æèí áàéãàà öàãò ýíý ìóóõàé òàõëààñ ñàëàõ íü þó ë áîë ìîíãîë óëñ ÷ õýö¿¿äëýý äýý
2014-11-01
тахал:
хар тамхи мансууруулах бодис монголд оруулж ирж залуус донтох болсон нь эмгэнэлтэй байна даа. хавтгайрсан архидан согтуурхал үндэсний мөхөлийн аюултай хэмжээг хэртүүлсээр удаж байна. үабз анхаарах цаг болжээ.
2014-11-01
хууль гэж гууль:
хууль чангалаж хар тамхиг хэргэлсэн хүнд 20 жил хадгалсан зарсан хүмүүст 10 жил гэх маягаар хууль чанга байжил намдана уу гэхээс энэ мэтчилэн өдөр хоног алгасахгүй гараад байгаа юмыг энгэжил зогсоох ёстой
2014-11-01
батаа:
хууль завхруулагч тэмүүжингээс эхлээд хар тамихтай хологдочихоод байхад энэ муухай тахлаас салах нь улам хэцүү болно. одоо хүмүүс улам ядуурч байна, хийх ажилгүй болж байна! цаашид энэ хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг хатуу шийтгэж байвал зохистой! хятадаас сурах, дуурайх юм бас байна шүү!
2014-11-01