Ярьдаг номын сан байгуулжээ
2014-11-03

“EDIT center ТББ”, “ Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” хамтран ярьдаг номын санг байгуулжээ. Хараагүй иргэдэд зориулан Монгол Улсад анх удаа “Ярьдаг Online Daisy номын сан”- г байгуулсан байна. Ингэснээр хараагүй иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаа алдахгүй хүлээн авах боломж бүрдэж буй аж. Энэхүү номын сангийн үйл ажиллагааг маргааш 11.30 цагт  Соёл спорт аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд танилцуулах  юм байна. Энэ үеэр Хараагүйчүүдийн үндэсний төвд ярьдаг номын санг бэлэглэх аж.

с

В.Бат

Shuud.mn
Сонин хачин