“Ажил хэрэгч” хулгайчийг барьжээ
2014-11-03

Цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 31-11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 131 дуудлага бүртгэгдсэнээс 100 хэрэг, зөрчлийн эзэн холбогдогчийг олж тогтоон, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэв. Үүнээс танхайрах 19, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 36 бүртгэгдсэн бол хулгайлах гэмт хэрэг хамгийн олон буюу 41 бүртгэгджээ.

б

Хулгайлах төрлийн гэмт хэрэг буурахгүй байх хандлагатай байгаа тул иргэдийг өөрийн өмч, хөрөнгөд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч хоногуудад нэлээн хэдэн хэргийг нөхөн илрүүлж ажиллажээ. Тухайлбал, Ажил хэрэгч хувцаслан албан байгууллагуудаар хэсч, эзэнгүй өрөөнөөс нөүтбүүк, болон бусад үнэд хүрэхүйц эд хогшлыг хулгайлдаг этгээдийг илрүүлжээ. Мөн цагаан халад өмсөн, томоохон эмнэлгүүдээс явж, хулгай хийдэг этгээдийг барьжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
6666666666666666666:
diplomat heregkkkkkkkkkkkkkkkk
2014-11-03
hmmm:
uls hugjihuur busad zuilud n bas hugjij bn. hulgain gemt hereg nariisjee
2014-11-03
koreagaas:
ene solongoschuud burhan boloochiin ajil yavdaliin uer.hulgailah. bas hurimiin duguitaitai mungunuus tuuh met sanaand oromgui hiideg tuhai tv geerni gatdiim bnlee manaihan arai tehgui bizdee
2014-11-03
бааааа:
санаанд оромгүй юмаа
2014-11-03