Аавынхаа нэрийг ашиглахыг хориглов
2014-11-03

Попын хаан Майкл Жексоны том охин Парис ямар нэгэн студи болон уран бүтээлчдийг аавынхаа нэр болон уран бүтээлийг нь ашиглахыг хориглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Аавын минь нэр болон уран бүтээлийг нь ашиглаж, орлого, нэр алдар олохыг би хэнд ч зөвшөөрөхгүй. Энэ өдрөөс эхэлж Майкл Жексон гэх нэрийг бараа бүтээгдэхүүн болон уран бүтээлдээ ашигласан хэн ч бай хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” гэж жиргэжээ.

1

Харин Парисын дээрх жиргээний дараа Жексоны дүү, дуучин Жанет Жексон “Юу гэхээ сайн мэдэхгүй. Энэ тухай Паристай ярилцах болно. Ахыг минь хүн бүхэн хайрладаг. Парис ааваа алдсаны дараа их өөрчлөгдсөн. Тэрбээр саяхан “Майкл Жексоны дууг хэн сайн дуулах вэ” гэдэг реалити шоуг үзээд их бухимдсан. Үнэнийг хэлэхэд уран бүтээлч хүн хэзээ ч үхдэггүй юм. Харин Парис аавыгаа бодит болон урлагийн ертөнцөөс явуулахыг оролдож байна” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин