Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэхийг хүсэв
2014-11-04

УИХ-аар 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг бодитойгоор нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр МҮЭХ-ноос 2014 оны 7 дугаар сарын 29-нд Засгийн газарт хүргүүлсэн саналыг ажил хэрэгчээр дэмжин ажиллахыг УИХ-ын гишүүдээс дахин хүсчээ.

ө

МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр тохирсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрээ хэрэгжүүлэх, энэ онд багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувийг ХАБЭА-н төсөвт суулгах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин