Туулай өдөр
2014-11-05

Өнөөдөр аргын тооллын 11  дүгээр  сарын 5. Лхагва гариг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 13. Буд гариг.  Могойг хүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

бө

Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

бө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин