Д.Эрдэнбат: Чуулган дээр байр сууриа илэрхийлнэ
2014-11-05

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд огцруулахыг дэмжсэн билээ. Байнгын хорооны 17 гишүүний 11 нь огцруулахыг дэмжсэн. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гишүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. УИХ дахь АН-ын бүлгийн даргаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж Д.Хаянхярваа нарын 28 гишүүний гарын үсэг зурсан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцсэн. Бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах гэдэг дээр санал нэгдэж, гарын үсгээр баталгаажуулсан. Бүлгийн гишүүдийн дийлэнх олонхи гарын үсгээ зурсан. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа тодорхой илэрхийлнэ. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар хүлээж байна.

 

-Хэрвээ АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжвэл намаасаа хөөнө гэсэн яриа яваад байна. Ийм үндэслэл хэр вэ?

-Одоо чуулганаар эцсийн үр дүн харагдана. Энэ үр дүнгийн дараагаар бид яах вэ гэдэг шийдлээ намаараа хэлэлцэнэ.

Намын дүрэмд “Өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулсан нь нотлох баримтаар тогтоогдвол намаас хасна” гэсэн заалт байгаа. Гэхдээ өнөөдөр бидний хувьд эвлэлдэн нэгдэх нь чухал болохоос хэн нэгнийгээ урьдчилан хөөх нь чухал биш.

-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжих уу?

-Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Засгийн асуудалтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөл зэрэг УИХ-аар хэлэлцэх асуудалд гацаа үүсэх ёсгүй. Хуулийн хугацаандаа батлагдана.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
нараа:
зочин чи битгий туулшираад бай.үнэн худал нь нотлогдоогүй бхад:шзг их үйл хийж байгаа бидний нүдэн дээр ил байна,ерөнхий сайд та ихийг хийж бүтээгээрэй амжилт та чаднаа
2014-11-05
зочин:
өөрийгөө болон алтанхуягаа эхлээд намаасаа хөөчих. алийн болгон алтанхуягийг хамгаалах юм бэ? алтанхуягийг хмагаалж байх хооронд алтанхуягийн хамаатан садангууд монголыг хэдэн зуун тэрбумаар нь идээд дууслаа. эсвэл энэ нөхөр хамт идэлцээд хамгаалаад байна уу?? түүнээс биш ямар хойт солонгосд байгаа юу?? удирдагчаа огцруулбал намаасаа хөөнө ч гэх тэнэг юм яриад дарангуйлагч царайлаад байж гэнэ.
2014-11-05
зочин:
өөрийнхөө т1 ийг гайхуулдаг хүн дээ энэ
2014-11-05