Нийгмийн даатгалын байцаагчдыг буруутгав
2014-11-05

Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбоо, Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

б

Тэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын зарим албан тушаалтныг буруутгасан юм. Борнуурын уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн Ц.Цолмонбаяр “Би 1997 онд батлагдсан Монгол Улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу “нурууны өвчин” гэсэн оноштойгоор группт орсон. Гэтэл 2008 онд Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаал гарч, уг тушаалд “нурууны өвчин” гэсэн онош хасагдсан байсан. Харин  Хөдөлмөрийн эрүүл мэндийн судалгааны төвийн эмч миний өвчнийг группт орох ёстой хэмээн магадлаж өгсөөр байтал Нийгмийн даатгалын н.Лхагвадорж, н.Гансүх нарын байцаагчид намайг группээс хасчихсан. Мөн нурууны өвчтэй, чих нь юм сонсдоггүй нэг ажилтанг чихний чинь хэнгэрэг цоороогүй байна гээд группээс нь хассан. Үйлдвэрийн ослоос бол гэмтсэн биднийг ажилд авах газар байхгүй энэ нөхцөлд бид амьдралаа авч явахад хэцүү болж байна” гэж ярьсан.

б

Манай улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр групп тогтоолгосон 8000 гаруй иргэн байдаг ба тэднийг хөдөлмөрийн чадвараа алдсан байдлыг хувиар үнэлэн тэтгэмжийн хэмжээг тогтоодог аж. Хөдөлмөрийн чадвараа 50-60 хувь алдсан бол 280000 төгрөгийн тэтгэмж авдаг байна. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбооны тэргүүн Д.Цолмон “Нэг хүнд 18 мянган төгрөгийн төсөв өгч сувилуулдаг байсныг таван жил хөөцөлдсөний эцэст энэ жилийн төсөвт 30 мянга болгохоор тусгасан. Бид энэ байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийг анхаарахыг хүсч байна. Урсшал, зардал танах нэрээр зрим хүмүүсийн амьдралаар тоглож байна. Нийгмийн даатгалын байцаагчид мэргэжлээс шалтгаалсан осол, ахуйн осол хоёрыг ялгаж чадахгүйгээс үйлдвэрийн ослоос хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хохирч байна” гэсэн юм.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
tseegii:
худлаа үнэн хээл хахуул өгч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, тогтоолгож тэтгэвэр авч амиа зогоогчдыг ингэх нь зөв ш ддээ алийн болгон өөхшүүлдэг юм. байцаагч нарыг дээрх нэр бүхий байцаагч нарыг дэмжиж байна . эд ажлаа хийж байгаа хүмүүс
2014-11-06
hohirogch irgen:
niisleliin niigmiin daatgaliin gazriin darga zoljargal bas said erdene ajiltnuuddaa nar ajliin bairnii belgiin daramt uzuuldeg . uursdiinkh ni husleer baihgui bol shuud ajilgui bolgodog arai ch dee ta nar boliochee
2014-11-06
zochin:
hodolmoriin chadvar saijirsan bna gehed yundaa buhimddag bnaa.eruul bolson bna hsdee.ajil hiigeech.hudlaa tetgever avch hevteh geed
2014-11-05
irgen:
odoo neere turiin alban haagchiin huulia barij hiisen ajil bolgoniig ene metiin hvn bolgon esergvvtsej hewlel medeelel duudaj zuragtaar gardag bolloo l doo. ene hvmvvseer turiin albanii ajil hiilgvvleed jargal zowlongiin asmuulaach.
2014-11-05