Конгрессээс 6.2 тэрбум доллар хүсэв
2014-11-06

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эбола вирус Америкт тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс улсын сангаас 6.2 тэрбум ам.долларыг гаргаж, шаардлагатай бүс нутгуудад хуваарилахыг Конгрессээс хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу мэдэгдсэн байна. Обама дээрх мөнгөний 2.4 тэрбум ам.долларыг нь АНУ-ын Эрүүл мэнд яамд, хоёр тэрбум ам.долларыг нь Олон улсын хөгжлийн агентлагт хуваарилах гэнэ. Үлдсэн 1.8 тэрбум ам.доллар нь нөөцийн санд хуримтлуулах аж. Уг мөнгийг эбола вирустэй холбоотой онцгой нөхцөл байдалд зарцуулахаар төлөвлөжээ.

Тус улсад эбола вирусын халдвар авсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн билээ. Өнгөрсөн аравдугаар сард Либери улсаас Техас мужид ирсэн залуугаас эбола вирус илэрсэн юм. Тэрээр энэ сарын 2-нд амиа алдсан. Мөн Нью-Йорк хотын хоёр сувилагч тус вирусын халдвар авсан ч эмчилгээ хийлгэж эдгэрсэн билээ. Харин дөрөв дэх өвчтөн өдгөө эмчилгээ хийлгэж байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин