Раул Кастро эболатай тэмцэнэ
2014-11-07

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро эбола дэгдсэн Баруун Африкийн орнуудаас жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, Эрүүл мэндийг яамыг анхааралтай ажиллахыг сануулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр улсын сангаас 2.5 сая ам.доллар гаргаж, олон улсын нисэх буудал, галт тэрэг болон автобусны буудлаар үйлчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авах төвүүдийг барьж, эболаг урдчилан мэдэх хяналтын самбар байршуулахыг үүрэгджээ.


Ерөнхийлөгч эбола вирусын улмаас 2200 иргэнээ алдсан Либери улсад санхүү болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласан байна. Куба улсаас Либерид 18 сая ам.долларын мөнгөн тусламжаас гадна таван сая ам.долларын өртөг бүхий эм тариа, хувцас, цэвэр ус илгээхээр төлөвлөжээ. Ирэх долоо хоногт Кубын Засгийн газраас илгээж буй тусламжийн цувааны эхний хэсэг Либерийн нийслэл Монровид байрлаж буй ДЭМБ-ын харьяа улсын “Нэгдүгээр” эмнэлэгт очих гэнэ.


Б.Дэлгэрцэцэг



Shuud.mn
Сонин хачин