"NEXUS" бүс нутгийн бага хурал өндөрлөлөө
2014-11-07

Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөвдэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөлөө.
Гурван өдөр үргэлжилсэн хуралдаанаар  ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх төслийг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцож, хэлэлцүүллээ. Тус төсөлд  Улаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар  хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм. Энэ удаагийн Nexus төслийн дөрөвдэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хуралд оролцогчид ээлжит хуралдааныг зохион байгуулалттай, үр дүнтэй болсныг онцлоод  Монгол Улсад Nexus төслийн хүрээнд олон ажлууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.  Эхний ээлжинд орон нутгийн хөгжлийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны төслийн 50:50 хувийн санхүүжилтээр Ховд аймагт 6-7 цэцэрлэг, сургууль, эмнэлэг, кино театр дулаалахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин