Эрээгүй эрх баригчид
2014-11-10

АН-ынхан албан тушаал, ад шуналдаа дийлээд эрх баригчийн үүргээ умартаж, эрхээ дээдэлж ирсэн нь өнөөдөр түмний өмнө ил тодоор тодорч байна. 2012 оны сонгуулийн дараахан чуулганы танхимд МАН, АН-ын гишүүд ана мана мэтгэлцэхэд гишүүн Г.Баярсайхан “Танай намынхныг бид одоо шоронд хатааж, шороотой булна” хэмээн тавьтаргүйтэн, МАН-ын экс генсек У.Хүрэлсүхээс шанаа хүртсэн.Тухайн үед Г.Баярсайхан л хэлснээс бус парламентадолонхи болж  чадаагүй олон суудал авсан АН-ын нүднээ эрх мэдэл, албан тушаал тодорч баясан, басхүү МАН-ын бөөрөнд олон жил сөрөг хүчин болж явсандаа битүүхэн бачуурсандаа   бахирсан үе байсан бололтой.


АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх “Ажилтай, орлоготой Монгол хүн” хаана байна вэ гэж өнөөдөр эрх баригчдаас иргэд асууж байна. Харамсалтай нь үүнд хариулт өгөх сөхөөтэй эрх баригч алга. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон энэ үед эрх баригчид дотооддоо зөрчилдөж, тэмцэлдээд сөхөө алга. Юун Засгийн газар, улс орны хөгжил, тун удахгүй гурван саяд хүрэх иргэнээ угтан авах. Намын ҮЗХ-ны гишүүд Төрийн ордны их танхимд, төрийн тусгай хамгаалалт дор, дотроосоо ч  хурлын  үйл явцыг гадагш нисгэхгүй, хийсгэхгүй байх үүрэг бүхий тусгай хянагч, харгалзагч томилон хоёр өдөр  хуралдаад шийдвэрт хүрч чадсангүй.  Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгийг энэ намын гишүүд хашиж, эрх мэдлийг бүрэн гартаа аваад байгаа энэ цагаа хугацаа бол АН-д ялалтыг дагасан хариуцлага ирж байгааг тэртээ 24 жилийн өмнөх үйл явцтай зэрэгцээд хоёрхон жилийн өмнө сонгогчдын өгсөн итгэл өвөрлөхдөө гүн ухаарсан баймаар. Ард түмнээс үзүүлсэн итгэлийг АН ухаарсангүй. Уг нь олон суудал авсныгаа ирэх парламентад олонхи болохын төлөө, түмний итгэлийг алдалгүй зүтгэж, дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа хариуцлагатай, хашир ажиллах он жилүүд байлаа, энэ цаг хугацаа. Харин өнөөдрийн  АН-д өрнөөд байгаа үйл явцыг харахад олуулаа болох бодлого нь нам доторх фракц, бүлэглэлийнхний дунд яригдсан зүйл бололтой гэж ажиглагчид ярьж байна лээ. Нам дотроо олуулаа фракц нь бусдаасаа илүүрхэнэ. Ялангуяа ҮЗХ-нд хэний фракц олуулаа байна, түүний бодлого шийдвэр хэрэгжинэ, тухайн санал хураалтын үед хэн нэг гишүүн нь урвачихгүй л бол шүү дээ. Харин саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын тухайд намын фракц, бүлэглэлийн гишүүд хүч тэнцсэн гэх. Уг нь ҮЗХ-д Алтангадас олуулаа. Харамсалтай нь ҮЗХ-ны хурлаар “Алтангадас ба бусад” болсон сурагтай.  Тиймээс л эрх баригчид шийдэлд хүрч чадахгүй хуралдаанаа завсарлууллаа.


Ер нь бол эрх баригчид хурлаа завсарлуулж байна гэдэг нь засаг завсарлага авснаас ялаагүй. АН-ынхан Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлж, парламентад суудалтай хүчин хэлэлцэнэ. Шинэ Ерөнхий сайд өөрсөдтэйгөө төдийгүй сөрөг хүчин, ялангуяа МАН-тай ойлголцож чаддаг байх хэрэгтэй. Учир нь парламентад суудалтай намууд эв эеэ ололцож чадвал нийгэм, эдийн засгийн асуудал ч энэ хэрээр шийдвэрлэгдэн, жигдрээд ирдэг.  


Намрын чуулган бол төр, засгийнхны хувьд улстөржиж бужигнах бус төрийн хар хүний ухаанаар асуудалд ултай суурьтай хандан, ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, бодлогын баримт бичгээ боловсруулан баталдаг хариуцлагатай хийгээд цаг хугацаатай уралдаж ажилладаг үе. Тэгээд ч төр тогтвортой байх эсэх нь эрх баригчдаас л хамааралтай. Сөрөг хүчний элдэв дайралт, сүх далайсан ч хад мэт хөдлөхгүй байх эрх баригчдад бий. Харамсалтай нь эрх баригчид өнөөдөр даргаа ч сонгож чадахгүй “толгой”-гүй явна. Харин  Монгол Улсын Ерөнхий сайдын цаашлаад аль нэг салбарын сайдын, агентлагийн ч юм уу хурган даргын албан тушаалд суучих гэх улайрсан хүсэл “дур эзнээ голохгүй” гэгчээр албан тушаалтай, тушаалгүй яваа АН-ын гишүүдийг хатгаж, нойрыг нь ч эс хүргэж байгаа даг.


Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар удаан үргэлжлэх нь улсын ажлыг тушдагийг бид андахгүй. Өнөөдөр яам агентлагийн албан хаагчид сайд томилогдохыг хүлээж, ойр зуур хийсэн хийгээгүйн хооронод ажлын цагаа нөхцөөж байгаа нь нууц биш. Тиймээс улсаа бодсон ч, иргэдээ бодолцсон ч Засгийн газраа хурдан байгуулж,  товхинуулахыг эрх баригчдаас шаардах бидэнд бий. Эрхээ эдлээд үүргээ умартсан эрх баригчдад ирэх сонгуулийн чимээ хаяанд ирээд байгааг ч сануулахад илүүдэхгүй болов уу.


Н.Энх


Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан бол хууль, дүрмийг уландаа гишгэгчид, нам болж төлөвшиж чадаагүй бүлэглэл юм байна, бүх шатандаа улсын мөнгийг улайран идэгсэд, увайгүй, мараалгүй загнагсад, ийм нөхдийг л бид 12 онд сонгож дээ, за яахав ээ, ард түмэн бид одоо ан-ыг хэзээ ч сонгож болохгүй гэдгийг ойлгож авсан даа,
2014-11-11
zochin:
ogtsroh ni zuv zuv... ohin ni, zuvluh ni, hugen ni geed ene huniig toirson humuus bugd avilgald holbogdoj idej yyj hanalaa odoo bolno... altankhuyag ni odoo bgaad bgaad 2016 onii songuulid namaa yalaltand hezee ch hurgej chadahgui... harin gai bolno. erthen ene hunee ayataihan tsever yls turchuur solij neree tseverlemeer bn. teehgui bol dyysna
2014-11-11
guest:
an dotorhi fraktsi gedeg taltsuulj huvaadag yumaa huuliar horigloogui tsagt ed nar uudluhgui e! ugaasaa bolovsrolgui, humuujilgui, yum uzeegui, medeegui, suraagui, yadahdaa hoolondoo tsadaj uzeegui garuud shuu dee! ednees yu ch garahgui, jalga dovny uzeltenguud
2014-11-11
99270013:
buudaj alah heregtei
2014-11-11
horidoi:
boh yumaa gadanaas avdag ,boh buteen baigulaltaa gadnin ajilchidaar hiilgedeg uls yaasanch hugjihgui shuu, ,
2014-11-10
zochin :
bid chin 3sayahan hun amtai shuudee shan amidruulj yagaad chaddaggui yum be.bid chin ih yum neheegui shuudee ajiltai bolgood ug .zohiomloor yumnii uniig bitgii usguud bai ,geed l boloo shuudee ta nar ih idsen mungunuusuu jaahan hesgiig l ajliin bair beltgeed ugvul boloo shuudee,darga naraa
2014-11-10
zochin:
ed nar ulam taraa taniulj bgaa yum an namiinhand bidniig boddog ard tumnee uls ornoo geh setgeltei hun bhgui ali ch shatandaa avilga nehsen humuuseer duurch bgaag yu gej uzeh be altanhyuag shulag batbayar 2 iig avilgatai temtseh gazar uguh heregtei bondiin mungiig uuriin yum shig tsatsa harmaagaa tuntiilgesen erunhii said batbayar.2 shuu zam tavih hereer 10%iig avdag bichigdeegui durem bol batbayariin hiisen ajil shuu tiim ih munguur ulsaa yaduuruulsan ulsuud yaj tsaa* uls ornoo udurdaj chadah yum be ard tumeen
2014-11-10
иргэн:
хурлын тэргүүлэгчдээ сонгох гэж 5 цаг болж байгаа хүмүүсээс юу хүлээх вэ. жинхэнэ нүүр царайгаа харуулж дээ. иймэрхүү улсууд эрх мэдэл авбал аюултай.
2014-11-10
zochin:
shiren nuurelsen uls deeguur ix baina da nudni bulai icheesei/.
2014-11-10
зочин:
энд ганцхан хувь хүний асуудал л байна шүү дээ юунд маргана вэ ан олигтойхон хүнээр засгийн тэргүүн болгоод эх орноо түргэн хөгжүүлээч ийм их баялагтай байж энэ хорвоо дээр даанч арчаагүй амьдарч байна бид.
2014-11-10
an nan:
altangadas shoinkhor ardchilsan holvoo gekh met fraktsaa huuliar horiglood neg nam bolson tsagt an daraagiin songuuld yalna es tegvees tam ruu marshlakh bolov uu
2014-11-10
pokko :
yamar umgatai yum bihsen yum be? oilgohgui baina. oilgomjtoi helbereer bicheech.
2014-11-10
зочин:
ан хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон алтанхуягаа зайлуулж чадахгүй тохиолдолд энэ байдал нь үргэлжилсээр байх болно. наад нэг юмаа намын даргаас нь ч гэсэн хусч байж,дараагийн ес болон засгийн асуудал шийдвэрлэгдэнэ. алтанхуяг байгаа тохиолдолд үхтэл нь хор найруулна, дундаас нь хэн ч гарч ирж ес болж чадахгүй. ийм л байна. энийг үзх нь ойлгох хэрэгтэй.
2014-11-10
bayra:
ardchilal gedeg n unendee mongold zohisongui ee
2014-11-10
гого:
гохинээ гохин гэхээс өөр яахав, хаан сонголт хийлээ гээд гуцаад байсан биз дээ
2014-11-10
argaguishd:
tegeed zasag unagaj toglood baigaa man shuumjleechdee. hichneen ev negdeltei bailaa geed man hedhen huniig urvuulahad l zasag unahaar haritsaatai baigaashd. osorhson saidiin suudald suuj chadaaguidee bagtarsan hun zondoo l garch taaraa ter bolgond zasgiig unagah bolomjtoi ene mongolchuudiib oorsdiih n li buruu. ali neg nam dangaaraa zasag barih hemjeenii songolt hiih heregtei tehgui bol ugaasaa l iim yum bolno
2014-11-10
өгчих:
багабандид засгийн газарыг өгчих
2014-11-10
ард мүмэн:
ард түмний амьдрал муу байвал тэр оронд ардчлал гэж байхгүй, байх ч үндэслэлгүй. яалангуяа нэг хүнд ноогдох байгалийн баялагаараа дэлхийд нэгд ордог мөртлөө амьдралын түвшингээр сүүл мушгидаг манай орны хувьд ардчлал гэж байхгүй бөгөөд ардчлагчид болж жүжиг тоголж, эрх мэдэл, албан тушаал булаацалдагчид л байна.
2014-11-10
zochin:
er ni hen ch geltgui mongol hun bolj torson bidnii ysnii aranshin ym bolov uu ? ta ch bi ch iim archaagui amin huviaa hicheesen bertegchin ym bolov uu ? 3 han say hun amtai ! evropiin tal shig nutagtai uls shuudee bid !
2014-11-10
an alnuud:
ardchilalin *nuud zailaachee. huuhendej, abilgal abahaas uur yum medehgui usan tolgoitoi lalruud.
2014-11-10
irgen:
yamar humuus gedgee yaruu modoor haruulab zasag barij chadahgui humuus bna
2014-11-10
irgen:
yamar humuus gedgee yaruu modoor haruulab zasag barij chadahgui humuus bna
2014-11-10
irgen:
yamar humuus gedgee yaruu modoor haruulab zasag barij chadahgui humuus bna
2014-11-10
irgen:
yamar humuus gedgee yaruu modoor haruulab zasag barij chadahgui humuus bna
2014-11-10
irgen:
yamar humuus gedgee yaruu modoor haruulab zasag barij chadahgui humuus bna
2014-11-10
1234:
нам доторхи фракц гэдэг зуйлийг хуулиар хориглох хэрэгтэй. нам дотроо узэл бодол нийлэхгуй бол тус ту*а нам байгуулаад гарах нь зев. фракц гэдэг нь албан тушаал эрх мэдэл, менге тегрегийн телеех тулааны хэрэгсэл бололтой. ялангуяа эрх баригч намд фракцийг шууд хориглох шаардлагатай. тэгэхгуй бол улс орон ард тумэн фракцийн тоглоом, идэш, хохирогч болж дууслаа. серег хучин харин фракцтай байж болох юм.
2014-11-10
иргэн:
төсвөө баталж чадахгүй,засгаа байгуулж чадахгүй байгаа уих тархад хэдхэн хоног үлдлээ
2014-11-10
үнэн үг:
ардчилал гэж бидний ойлгож байгаа энэ үзэгдэл монголд хийрхэл, хэгжүүрхэл, цадиггүй байдал, дураараа дургахаас өөр юм авчирсангүй
2014-11-10
итгэлт:
ямар нохдуудаар төр бариулаад байнадаа бид чинь
2014-11-10
равсал:
муусайн юм үзээгүй ноход ясаа булаалцаж байна даа. урд нь идэж уугаад цадсан хүн сонговол зүгээр юм уууу. шинэ гарууд бол бүтэхгүй яаж жоохон идэж уух вэ гэж бодсоор байгаад үсээ цайлгах. гэхдээ хүний шунал дуу*ггүй гэдэг дээ.
2014-11-10