Томуугийн дуудлага буурчээ
2014-11-10

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын хоёрны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлжээ. Тэдний 9253 буюу 5.6 хувь нь  томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага үзүүлэлт аж.

ө

Улаанбаатар хотын хэмжээнд 74.100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 (6.3%) нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх 7 хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10 000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

ө

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар багасчээ.
Shuud.mn
Сонин хачин