Бан Ги Мүн Ерөнхийлөгч болох уу
2014-11-10

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх 2016 оны Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрбээр Өмнөд Солонгосын иргэн бөгөөд тус улсын “Минжү” намын гишүүн аж. Өнөөгийн Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн нэр хүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон “Sewol” хөлгийн ослын дараа буурч эхэлсэн юм. Зорчигчдын гэр бүл болон олон нийт энэхүү ослын шалтгаан илрэхгүй байгаа нь Засгийн газартай шууд хамааралтай хэмээн хардаж буй. Улс төр судлаачид “Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд Пак Ын Хэд дахин итгэл хүлээлгэх нь асуудалтай. Харин эх орныхоо нэрийг олон улсад өргөж, дэлхийн хамгийн нөлөө бүхий байгууллагыг тэргүүлдэг Бан Ги Мүнийг 100 хувийн саналаар сонгох нь тодорхой” гэв.

1

Бан Ги Мүн дээрх мэдээллийг батлаагүй ч “Нам минь итгэл хүлээлгэвэл татгалзах зүйлгүй” хэмээн хэлжээ. Тэрбээр хоёр жилийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргийн албан тушаалаа хүлээлгэн өгөх билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
temuujin :
americiin bogsnii alchuur!
2014-11-11
irgen:
solongosiin erunhiilugch 5 jiliin hugatsaatai 1 l udaa songoson ajilladag ene teneg setguulchid yum unshihad yadag iin
2014-11-11
unen:
solongosd songuulid neg l udaa orsoldono. tegeheer odoogiin eronhiilogch daraagiin songuulid orsoldohgui. minju nam ch yu baihav orchuulval ardchilsan nam gej bgaa yum. odoogiin eronhiilogchiin nam ni shine ertonts gej nam yum shuu dee
2014-11-10
dahial chi yu delgertsetseg mindee:
solongoschuud chin huuliaraa erunhiilegchid 2 dahin ner devshuuldeggui boltoi sanagdahiim bi buruu oilgoj bnuu chi bas l avaad tavichihvuu nyagtalaarai daa naad zahiin nom sonin unshin baildaa yunch uls tor gadaad madaadiig medeeleh durtaim vee
2014-11-10