Баян-Өлгийчүүд шинэ номын сангийн байртай боллоо
2014-11-11

Баян-Өлгий аймгийн төв номын сан шинэ байранд оржээ.  Анх 1948 онд үүсч байгуулагдаад 1961 онд нийтийн хөдөлмөрөөр боссон авсаархан ч тохилог байртай болж, 1989 онд улсын хоёрдугаар зэрэглэлийн номын сангийн эрхтэй болж байсан аж. Гэвч хувьчлалын буруугаас тэр байраа хувь хүнд булаалган, аймгийн хөгжимт драмын театрын байрны чийгтэй подвалд 17 жил байрлажээ.

a

Одоогоор номын сангийн 200 мянга гаруй номынхоо дал гаруй хувийг шинэ байрандаа зөөж байрлуулаад байгаа аж. Мөн нөөц ном, томчуудад болон хүүхдүүдэд зориулсан уншлагын танхим, номын санчдын ажлын тасалгаанаас гадна соёлын төрөл бүрийн арга хэмжээнд зориулагдсан заалтай болжээ. Түүнчлэн аймгаас ном худалдан авахад нь зориулан хөрөнгө мөнгө хуваарилж өгсөн байна. Уг номын сангийн шинэ байрныхаа нээлтийн ёслолыг тун болох ажээ.

a

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин