Москвад агаарын бохирдол дээд хэмжээнд хүрчээ
2014-11-11

ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гудамж талбай бүхэлдээ утаа мананд автаж, үзэгдэх орчин муу байгаагаас болж авто осол ихээр бүртгэгдэх болжээ.


Хотын оршин суугчид Засгийн газраа жил болгон агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна хэмээн буруутгаж, Ерөнхий сайд Дмитрий Медведевт гомдол гаргасан байна. Тэрбээр дээрх гомдолыг хүлээн авч, Москва хотноо хэд хэдэн, “Агаарын бохирдолтой тэмцэх иргэдийн төлөвлөгөө” гэх санал хүлээн авах төвүүдийг нээжээ.


Өнгөрсөн онд Москва агаарын бохирдолтой 20 хотын 11 дүгээр байранд жагсч байжээ. Ерөнхийлөгч В.Путин энэ жил агаарын бохирдолтой тэмцэх үүднээс улсын сангаас 5.3 сая ам.долларыг гаргаж, шаардлагатай бүс нутгуудад төсөвлөхөөр болсон байна.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин