“Sewol” хөлгийн ахмадыг 36 жилийн хорих ялаар шийтгэв
2014-11-11

Өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ахмадад шүүхээс 36 жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ.  Мөн хөлгийн ахлах инженерт 30 жилийн ял оноосон бол багийн 13 гишүүнд 15-25 жилийн хорих ял оногдуулсан байна. Амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэн ахмадад хэтэрхий хөнгөн шийтгэл оногдууллаа хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Мөн зарим зорчигчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон Ерөнхий сайд Жонг Хунг Вонд гомдол гаргаж, суулт зарласан байна.


“Хөлөг осолдсон шалтгаан ачих хэсэг ачсан барааг сайтар бэхлээгүйгээс усан онгоц хөмрөхөд нөлөөлсөн” хэмээн ахлах прокурор Ян Жүн Ин шүүхийн үеэр хэлжээ.  Тэрбээр “Бэхэлгээний хэрэгсэл ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан нь олон зорчигч амиа алдахад хүргэсэн. Тиймээс олон зорчигч амиа алдсан нь 100 хувь ахмадын буруу” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин