Хүлээлт
2014-11-12

Өнгөрсөн 10 сард хэрэглээний бараа бүтээгдэхүүн улсын хэмжээнд 0.8 хувь өмнөх оныхоос 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү хэрэглээний барааны үнэ өсөхөд ус цахилгаан, түлш, бөс барааны үнэ нөлөөлсөн гэжээ. Ус цахилгаан, түлш 5.6 хувь, хувцас бөс бараа гутал зэрэг нь 1 хувиар өссөн харьцаа гарчээ. Нийт хэрэглээний сагсны 329 нэрийн бараа үйлчилгээний 20.7 хувь нь өсөлттэй гарч 7.3 хувийнх нь буурч хэрэглээний үнэ 7 хувийн тогтвортой гарчээ. Энэхүү үнийн өсөлтийг өнөөх л гадаад валютын нөөц хомс хөрөнгө оруулалт зогсонги байгаатай холбон ярих тайлбар хэвээр.

1

2014 онд Гадаадын хөрөнгө оруулалт 59 хувиар буюу 969.1 сая ам.доллароор буурсан дүнтэй гарчээ. Хөрөнгө оруулалт буурахад яг энэ цаг үед улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна гэж тайлбарлах ажиглагчид байна. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин сайжирсан ч гадаад валютын дотогшоо чиглэсэн урсгал нэмэгдэхгүй байгаа нь ийм тайлбарт хөтөлж байж болох юм. Гадны хөрөнгө оруулагчид манайд татагдах олон хүчин зүйл бий гэдэг. Хурдацтай эдийн засгийн өсөлттэй явж ирсэн. Хоёр том зах зээлийн дунд байдаг, татварын хэмжээ дарамт бага зэрэг цөөнгүй давуу талыг нэрлэж болдог. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын эх оронч баг зүүсэн тэмцэгчид хийрхэгчид мөн хулхидагчдийн идэвхитэй үйл ажилагаагаар үргээлэг бас эрчимтэй явагдаж ирсэн. Дараагийн засгийн газар хөрөнгө оруулалтыг татах залгамж бодлого явуулна гэж найдан хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт үргэлжилсээр байна. Харин нэгэнт эхлүүлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалт гацаанд байсаар байгаа нь эдийн засагт шууд дарамт үзүүлсээр байгааг бүгд л хэлдэг. Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгой хоёр тийм эвтэй түншилж ирээгүй харагддаг.

1

Манай Засгийн газрын тавьсан зүй ёсны шаардлагад гэдийсэн Рио Тинто Оюутолгой хоёр дахь бүтээн байгуулалтаа зориуд гацаасан гэх хардлага байдаг. “Рио Тинто” групп Оюутолгой төслийн хоёр дахь үе шат болох гүний уурхайн өргөтгөлийн ажилд шаардлагатай гэх 5.4 тэрбум ам.долларыг Монголын талаас шаардаж буй бөгөөд  ирэх оноос өмнө уг санхүүжилт шийдэхгүй бол Оюутолгой төслийг үргэлжлүүлэхгүй гэдгээ өнгөрсөн сард албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ хөрөнгийн тодорхой хувийг нэгэнт манай тал гаргаж барахгүй тул ордын ил далд баялгийг барьцаалж дэлхийн банкуудаас зээл авч мөнгө босгох болзол тавьснаар хэсэг чимээ алдарсан. Сураг яриагаар бол валютын дарамтад орсон манай төр болзлыг нь чимээгүйхэн зөвшөөрсөн гэсэн таамаг бий. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн асуудалд бөхийхгүй байсаар огцорлоо. Эдийн засаг хүндэрч байсан ч баялгаа барьцаалуулах гэрээнд гарын үсэг зурчихаагүй тэссэн бол энэ гавьяаг нь үнэлэх ёстой байх. Н.Алтанхуягийн Засгийн газар ойчоод өгөнгүүт Рио Тинтогоос дараах мэдэгдлийг хийж. “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол Улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжлүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа бид төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” хэмээн өгүүлсэн байна.

1

Анхны хөрөнгө оруулалтаа тултал нь өсгөсөн Рио Тинто одоо хоёр дахь бүтээн байгуулалтын мөнгөө мөн л Монголын талын барьцаагаар босгохоор тэвчээртэй хүлээж байгаагаа энэ мэдэгдлээр илэрхийлсэн байна. Ерөнхий сайдаа Р.Амаржаргал нь авна уу, Ч.Сайханбилэг нь авна уу, шонхор нь ниснэ үү, алтангадас нь гэрэлтэнэ үү хамаа алга. Энэ бол төрийн институци олонх намын эрх мэдлийн хэрэг болсон. Харин шинэ засгийг бүрдээд ирэхээр Рио Тинто өөрийн болзлоо үргэлжлүүлэхээр хүлээж байгаа юм байна. Үүнд шинэ Ерөнхий сайд ямар байрь суурьтай байхыг бид ч бас сонсмоор байна. Ерөнхий сайдад горилогчид засгийн тэргүүнээр ажиллах мөрийн хөтөлбөр маягийн төсөөллөө өөрийн намын бүлэгтээ танилцуулж байгаа гэсэн. Түүн дотор нь Оюутолгойн талаар Рио Тинтод зөрүүлээд тавих ямар санал төлөвлөгөө байгааг бид бас сонсьё гэсэн хүлээлт байна. Урьд нь аль түвшинд яригдаад юуг шийдээд ямар асуудал дээрээ мухардсан байсныг нь огцорсон Ерөнхий сайдын амнаас бас сонсмоор байна. Оюутолгой хөгжлийн нэг хөшүүрэг эдийн засгийг тэтгэсэн хөрөнгө оруулалтын жишээ болох байтал бүх мэдээлэл нь бүрхэг  төрийн нууцын зэрэглэлтэй хаалттай бүс болчихоод таг гацаанд байсаар байна. Засаг төр жигдрэхийг харсан хүлээлт түүнийг дагасан гацаа өдөр бүр нэмэгдэх тул АН-ын бүлэг дараагийн Засгийг яаравчилж олон хүлээлтэд цэг тавьж улс орноо хөдөлгөх хэрэгтэй байна.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин :
үнэхээр эдгээр ноёдын хэлж байгаа шиг манай ард түмэн энэ маш муу төслийг үргэлжлүүлийг хүсч байгаа гэж үү. нэг гадны ноён бидны өмнөөс ярьдаг болчихож, ерөнхийлэгч өө. тэгвэл чиний хэрэг байна уу. нийтийн санал асуулга явуулчих л даа тэгээд л харчих уу. энэ ардчилал гэхээр монголын ард түмний зүгээс ярьдаг гэж боддог юм байх даа
2014-11-15
зочин :
үнэхээр эдгээр ноёдын хэлж байгаа шиг манай ард түмэн энэ маш муу төслийг үргэлжлүүлийг хүсч байгаа гэж үү. нэг гадны ноён бидны өмнөөс ярьдаг болчихож, ерөнхийлэгч өө. тэгвэл чиний хэрэг байна уу. нийтийн санал асуулга явуулчих л даа тэгээд л харчих уу. энэ ардчилал гэхээр монголын ард түмний зүгээс ярьдаг гэж боддог юм байх даа
2014-11-15
zochin:
34%-g ni riod uguud tatvaraa tultal ni avaad manai kompaniud buh hangamjiig ni hiih nuhtsul taviad sorchilj ashiglahgui naad usgui khanbogdod hot bosgo gehgui ali neg aimgiin tuviig erdenet, darhan shig bolgoj hugjuul gedeg *rdlaga taviad ugvul taarna. neg hesegtee ot-g martval yasan yum yadargaa ot-tei ot-gui bolood l bsan. ach holbogdol uguud baihaar rio hundreleer dalimduulaad zasag tur, ard irgedtei ni buland shahaad bna.
2014-11-15
keke:
бодит байдал дээр. буцааж аваад шууд бэлэн мөнгөөр зарчихвал таарна. муусайн даварсан еврейнүүд даваржийн шүү...
2014-11-13
сэтгүүлч:
энэ ямар балай нийтлэл вэ, хөөш чи одоо шал буруу ойлгоод шааж өгөх юм даа, ичих нүүр байна уу? оюу толгойгоос ядаж өөрөөс нь асуугаад бичээч ээ баагий
2014-11-13
батэрдэнэ:
ингэж дээрэлхүүлж байсанаас оюу толгойг улсад хурааж аваад хятадад 100% зарчихсан нь дээр. өр ширэнл нэмж орохгүй. зарсан мөнгөөрөө өмнөх өрөө дараад. оюу толгойгоос зүгээр татвар авч байя.
2014-11-12
unshigch:
chamd ug usgiin bolovrol hiigeed utga soyoliin bolovsrol alga daa
2014-11-12