Маргаан дагуулсан 68 дугаар тогтоол
2014-11-12

Ерөнхий сайдыг огцорсоны маргааш өдөр л нэг найз маань асууж байлаа. “Одоо Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж байхгүй болчихсон юм уу. Ерөнхий сайдыг огцруулахдаа үүрэг гүйцэтгэгч болгоогүй харин бусад сайдууд нь үүрэг гүйцэтгэгч болчихлоо. Тийм хууль байдаг бил үү. Би бүр төөрөлдчихлөө...” гэж. Урьд олон Ерөнхий сайдын огцрохыг харсан болохоор бид энэ талаар сонссон харсан, харьцуулах юм ихтэй л дээ. Н.Энхбаяр, П.Жасрай гэсэн Ерөнхий сайдуудыг эс тооцвол дөрвөн жилээ бүтэн барьсан Ерөнхий сайд ер нь байхгүй юм шиг санагдана. Засаг унах үед огцорсон Ерөнхий сайд танхимынхаа бусад сайдын хамт үүрэг гүйцэтгэгч болж байсан дурсамж бидэнд их бий. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараг 6 сар үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд байсан тохиолдол ч бий. Харин энэ удаа Н.Алтанхуяг шууд огцорлоо. Цагийн дараа шадар сайддаа тамгаа хадагтай барьчихсан хүндэтгэл үзүүлэх зураг сайтуудад тавигдав. Жирийн олон егөө ихтэй болохоор “ёстой огцруулсан шиг огцрууллаа даа” гэсгээд бас жоохон гайхасхийгээд өнгөрсөн байх. Асуудал их хол явсны дараа буюу энэ даваа гаригаас “УИХ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахдаа үүрэг гүйцэтгэгчээр үлдээх ёстой байтал огцорсон Шадар сайд Д.Тэрбишдагвад эрх үүргийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсонгэх маргаан босч ирлээ. Цаашлаад энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон тухай ч яриа болж өргөжлөө.Хууль барьж ярьж эхэлтэл УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын Тамгын газрынхан алдаа гаргасан” гэх тайлбарыг хийлээ. Асуудлын зөв бурууг одоо ид ярьж буй тул хөндлөнгөөс зөв буруу гэх нь илүүц биз. Харин хууль баталдаг парламентын орчинд хуулиа сайн ойлгохгүй байгааг л энэ явдал харууллаа. Үндсэн хуулийн 40-р зүйлд Ерөнхий сайдын бүрэн эрх хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болгохыг заасан байдаг. Энэ нь тодорхой. Сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, Ерөнхий сайд томилогдсоноор бүрэн эрх нь эхэлж, дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болно. Үүн дээр дахиад нэг зохицуулалтыг хийж өгөх нь зайлшгүй. Энгийн үгээр хэлэх юм бол Ерөнхий сайд гэнэт өвдөх, эрүүл  мэндийн хувьд ажлаа хийж чадахгүй болох юм уу нэг бол гэнэт нас барах тохиолдолд яах вэ. Энэхүү гэнэтийн тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилогдох хүртэл Шадар сайд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох юм. Үүнийг Засгийн газрын тухай хуулиар зохицуулж өгчээ. Энэ хуулийн 21.1-ээр бол Ерөнхий сайд, засгийн газрын бүрэн эрхийн хугацаа бол Үндсэн хуулийн 40-р зүйлд заасантай адил байхыг заагаад  мөн шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар бүрэлдэнгүүт бүрэн эрх нь  дуусгавар болно гэж заасан. Мөн 21.3-т өнөөх хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэндийн болон нас барсан тохиолдолд шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл  Шадар сайд үүрэг гүйцэтгэнэ гэж зааж өгчээ. Харин УИХ-ын Тамгын газрынхан Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 68-р тогтоолын эхийг бэлдэхдээ Засгийн газрын хуулийн 21.3 гэсэн зүйл заалтыг хэрэглэж, энэ тогтоолоо тэр өдрөөс нь хэрэгжихээр гаргажээ. Ингээд тогтоол ёсоор Н.Алтанхуяг Ерөнхий сайд амьд мэнд, бүр огцрохгүй гэж улайрсаар огцорч байхад Засгийн газрын хуулийн 21.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гэсэн гуншин ч үгүй мултрав. Харин танхимынх нь бусад сайд нь үүрэг гүйцэтгэгчээр үлдэв. Энэ тохиолдолд 68-р тогтоолыг авторласан албаны хүмүүс 21.3 дахь заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэсэн гэж тайлбарласан байгаа. Үүний учрыг хөөвөл 1993 оны Засгийн газрын тухай хуулинд Ерөнхий сайдын бүрэн эрхийг хугацаанаасаа өмнө дуусгавар болгох 3 тохиолдол /огцрох, чөлөөлөгдөх, нас барах/-д түүний үүргийг шадар сайд нэг бол аль нэг өөр сайд гишүүн нь үүрэг гүйцэтгэгч болно гэсэн өөрчлөлт хийжээ. Харин сүүлд 2001 онд Засгийн газрын аль нэг гишүүнээр гүйцэтгүүлэхээр өөрчлөлт оруулсан ба 2005 онд энэ хуулиндаа дахин өөрчлөлт хийхдээ Ерөнхий сайд “огцорсон” тохиолдолд хэнээр үүрэг гүйцэтгүүлэхийг тодорхой заагаагүй орхигдуулсан байсан гэнэ. УИХ-ын Тамгын газрынхан сая л Н.Алтанхуяг сайдын огцрох үед хуулийн энэ согогийг мэдсэн юм байх. Тэгээд төсөөтэй заалтыг бариад Ерөнхий сайдын бүрэн эрхийг нь шадар сайдад шилжүүлчихсэн тогтоол үйлдсэн гэнэ. Энэ бол зүгээр нэг шуугиад өнгөрчих огцруулах ажиллагааны үргэлжлэл хов хэрүүл биш байх. Засгийн газрын тухай хууль зөрчилтэй байгааг харуулсан хэрэг.   Энд хууль зөрчигдсөн гэж үзвэл гарц ганцхан байна. УИХ тогтоолоо буцаан татаж засварлах нь арай ч хэтэрсэн хэрэг болох биз. Харин тогтоолд өөрчлөлт оруулах төсөл санаачлах замаар хууль зөрчсөн гэх маргааныг эцэслэж болох юм.  Хаашдаа огцорсон Н.Алтанхуяг гэж хүнийг дахин ганц сар суудалд нь барих гэсэн улайрал энд байхгүй. Эрх зүйт төртэй ардчилсан орны хувьд дээрээ хууль тогтоогч нар ч хуулийн хүрээнд яв цав байх жишгийг тогтоох юм. Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Shuud.mn
Сонин хачин
үхдэл :
за тэхлээр энэ асуудлаар цэцэд өгчихсөн. цэц зи-гийн бүрэн эсрэг байгаа. дураараа зантай хэт дарангуйлагч, санасандаа хүрэхийн тул хүний өөрийн гэхгүй гишгээд явдаг, хэнийг ч үл хайрлах ад зэтгэрийн зантай. атг-ыг томилдогийн хувьд улс төрд ашиглаж ан,ман,махн-аас олон хүн хилсдүүлсэн тул цэцийн дүгнэлт сөрөг гарч огцорч зайлна. өрөөлийн алах гэж байж олсоо өөрийнхөө хүзүүнд өлгөж үхлээ дээ. зовлон хийгээд зовлонгийн шалтгаан хийсэн муу үйл нь өөртөө ирэхийн нигүүр энэ буюу
2014-11-13
үхдэл боллоо:

зочин:
дүрэм журамгүйчүүдийн нам бол ан юм байна, энэ намыг итгээд сонгосон том алдаа байжээ, бүх бичиг баримт нь хууль дүрэмээ зөрчөөд байгаам байна ш дээ, 68 р тогтоол буруу л гэнэ, үзх-ны хурлын протокол засвартай л гэнэ, 8 гишүүн дүрэм зөрчсөн л гэнэ, ан-ынхаан юун улс орныг удирдах вэ, дуугай зайлцгаах хэрэгтэй юм байна даа, 6 онд сонгох хэрэггүй юм байна

гэрлээ:
алтанхуягбол өнгөрсөн бороо шүү дээ. түүниыг битгий манантуулах гээд бай
2014-11-13
заза:
хурдан шинэ ерөнхий сайдаа баталчихаач дээ. наад төсөв чинь сууүд боллоо. алтанхуяг өөрөө хүлээн зөвшөөрөөд хадагтай тамгаа өгсөн шүү дээ. ер нь огцорсон хүн ажил хийх үү идэх үү. аан.
2014-11-13
юу гэнээ:
нэгэнт л болохгүй гээд огцруулчихаад эргээд түрч болов засаг барь гэж тогтоол гаргах нь тэнэг хэрэг бусуу, логик талаас нь бодсон ч болохгүй биздээ. харин яагаад үргэлжлүүлж засаг барих ёстой байсан гээд улайраад янз бүрийн хүнээр бичүүлээд байгаа нь хардлага төрүүлж байна. бакей ч гэсэн яах гээд уих-ын тогтоолыг буруу гээд зүтгээд байна. байнгын хороо нь хуралдахгүй гээд байхад хуралдуулах гээд байдаг тэгвэл өөрөө ганцаараа хуралд
2014-11-12
jjjjjjj:
altanhuyag bi butsaad uureg guitsetgegch bolyoo gej guigaagui, enhbold bayarlasan heree barhirav gegch bolj baij iim yum bolson. enhboldod ichih nuur alga uu. es chuluulugduugui. ogtsorson tegeheer bugd uureg guitsetgegch boloh yostoi baisan. iim l humuuseer apparataa burduuljdee. huurhii nyamdorj huuliin aldaa madagiig ni uuruu zasaj *iig tuuchiheed helmegdej ogtsorson yum

irgen:
altanhuyagin heldgeer yasan ih huuli yaridag boloov. es baihdaa oortoo ashigtai nohtsold huuli bielyyldeg, ashiggyi gej yzvel huuli dyrem yarisan hyniig urdaas ni ter huuli yamar hamaatai ym be, tsaas l biz dee gej soliordog bsn biz dee. odoo yasan ih huuli dagadag boloov
2014-11-12
монголчууд:
алтанхуяг өөрөө надаа тэр хууль дүрэм журам чинь хамаагүй гэж 2 жил гаран монгол төрөөр тоглочихоод одоо гоншигноод нус нулимастайгаа холилдоод матрын нулимас унагаах хэрэггүй эр хүн шиг явж чадахгүй чавганц царайлаад яс горьдсон * аятай байхаа больж үз.
2014-11-12
hoooooooooool:
ee chotgor avag
2014-11-12
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.arai deer umdaa.amarjargal jooxon mangarduu bj magadgui tul mng n gazar nutgiig yamar negen baidlaar aldakhaas zuvluxuud n sain segemjleerei.er n xovdiin xuneer tur bariulaad xotgoid xuneer olon zuvluxuud bolon shadar saidaa burduul.suuliin xeden jil yamdiin dund shatand bii bolgoson daramtiin jurmuudiig urj xaya.ec xurdan bolooroi.mng suld urshuu
2014-11-12
zochin:
undsen huuli zorchson bol ih hurliin dargiig bas ogtsoruulah heregtee zob zob
2014-11-12
үнэн:
алтанхуягийг буцаагаад тавьчихвал гоё юм болно оо хөө
2014-11-12
zochin:
er.saidiig altan huyagaas ter dor ni salgaj avsan ni mash zuv gedeg ni uchugduruus haragdaj bgaa biz dee ? tegehgvi bol gansvh denzen geed olon yum nairuulaj amjina bas er.saidiin tomilgoog hedii hvrtelch chagtalj chadna
2014-11-12
бтр1:
зөвөө зөв. хууль л ягштал биелж байх ёстой. хууль тогтоогч нар хуулиа мэдэхгүй байна гэдэг том асуудал. алтанхуяг гуайг их муухай огцоруулсан.
2014-11-12
зочин:
баярхүү гуйа битгий өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гал дээр тос асгаад бай.алтанхуягийг арай хийж зайлуулж байхад одоо урагшаа харж дараагийн хүнээ хурдан томилохоо бодохгүй, алтанхуягийг буцаагаад тавих уу??? тэгвэл ёстой алтанхуяг наалдан пад болж намын даргын нэрээр түрүү барин бил биш бол хэн ч биш гэдгийг үзүүлж, ямар ч хүнийг ес болгохгүй ихээхэн удна, аягүй бол сонгууль хүртэл ингэж салгуулж магадгүй шийдчихсэн гар гэдэг нь одоо харагдаад л байгаа биз дээ.
2014-11-12