Кубын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж бүрдлээ
2014-11-13

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд биеийн тамир, спорт, соёл, аялал жуулчлалын салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаар талууд Зөвлөлдөх уулзалтын хүрээнд харилцан тохиролцсон. Энэ ажлуудыг хэрэгжүүлэх үүднээс  Гавана хотноо “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байна. Хэлэлцээрт Монголын талаас Элчин сайд О.Даваасамбуу, Кубын талаас Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлагын Ерөнхийлөгч Антонио Бекали Гарридо нар гарын үсэг зуржээ.

а

Манай хоёр орны спортын салбар дахь урт хугацааны, уламжлалт түүхэн, найрсаг харилцаа цаашид улам өргөн хүрээтэй хөгжих боломжоор дүүрэн байгааг талууд онцлов.  Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах, харилцан айлчлал зохион байгуулах, 2016 оны Зуны Олимпийн наадам Бразил Улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бокс, чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын зарим төрлөөр олимпын өмнөх тэмцээнүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНКУ-д Монголын бокс, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх зэрэг олон олон боломжууд бий болж байна.  
Shuud.mn
Сонин хачин