Хэрэглэгчид органик хүнсийг эрхэмлэж байна
2011-12-23

Монголын хүнсний үйлдвэрлэлийн  салбарт томоохон байр суурь эзэлдэг үндэсний үйлдвэрлэгч UFC групп эх орныхоо хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдийг ашиглаж, үйлдвэрлэлийн нарийн технологийн дагуу эко шат дамжлагаар үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Органик үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Монголын хүнсний бүтээгдэхүүний зах зээлд шинэлэг өнгө аястай, шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарч “Морьтой Чингис” гэж хэрэглэгчид нэрийдсээр одоо Монголын №1 бүтээгдэхүүн болжээ. Бүтээгдэхүүнийхээ нууцлал, чанарыг хамгаалах талаар Чингис бүтээгдэхүүн худалдаанд гаргаад 3 жилийг ардаа үдэхэд багагүй зүйл хийж дотоод гадаадын зах зээлд амжилт үзүүлсээр ирснийг бид мэдэж байгаа. Бүтээгдэхүүний нууцлал чанарыг хамгаалах тал дээр орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн чанартай бөглөөгөөр бүтээгдэхүүнээ хамгаалах зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь тохиолдож болзошгүй сөрөг үр дагвараас урьдчилан сэргийлэх нэгэн төрлийн баталгаа болж өгдөг. "Морьтой Чингис" бүтээгдэхүүний хувьд бөглөө нь Европын холбооны улсуудад нэвтрээд буй сүүлийн үеийн шилдэг технологи болох далд бөглөө, давхар хамгаалалттайгаар хийгдсэн. Уг бөглөө нь онгойлгосны дараа дээш гарч ирээд, буцаж ордоггүй онцлогтой. Мөн шингэнийг буцаан савлах боломжгүйгээрээ давуу талтай юм. Энэ сард Морьтой Чингис бүтээгдэхүүн шинэ бөглөөтэй худалдаанд гарч байна. Энэ нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн худалдан авч байгаа  бүтээгдэхүүн улам илүү найдвартай болж, баталгаажиж буйн нэг илрэл юм. Монголын шилдэг 10 компанийн нэг UFC групп Монголын төдийгүй дэлхий нийтийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа эрүүл, чанартай ОРГАНИК бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байгаад  сэтгүүлч миний бие  талархаж байгаагаа илэрхийлье.
Shuud.mn
Сонин хачин
eco damjlaga gej yuu yum be? hediigeer baigaliin buteegdhuun ch gesen spirt gargachihaad yalgaj tseverleh arga tuunii chanaraas l hamaarna. Baigaliin buteegdhuunii iselteer mash olon toony hortoi negdel uusdeg. Tuhailbal uurag ih aguuldag tums, buudai, tsagaan budaa zereg ni sovs ih hemjeegeer uusgedeg. Sovs ni yanz buriin neg atomt spirt, aldegid, karbon huchluudiin holits baina. Tegeheer baigaliin garaltai buteegdhuun gej ner barih ni chuhal bish. himiin argaar gargasan ch sain yalgaj salgasan bol yalgaagui sain spirt garna. Gehdee manaihan dajgui sain arhi hiideg yum shig bgaa yum. Gants chaddag buteegdhuun yum daa haramsaltai ni.
2011-12-26
moritoi chingis chine mair shartuuldiin shde, odoo buur organik arhi gj bii bolj bgan bna l da
2011-12-23
muuhai moritoi chinggis. tuunii orond apu giin export hamaagui iluu yum bilee
2011-12-23
hogiin shaarnuud arhia organic gechihjee zailuul
2011-12-23
Arhi surtalchilj bhaar alim surtalchilaach nogoo kirgiz alimnii utsiig medeh hun bna uu tegevel bicheerei estoi saihan ammtai jinhene alim bna lee
2011-12-23