Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа
2014-11-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын баримт бичгийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн  үн хэлэлцүүлгийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав. Гишүүд ирэх оны мөнгөний бодлогын талаарх баримтлах үндсэн чиглэлийн талаар асуулт тавьсангүй. Тиймээс 2015 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай санал хураалт явууллаа.  Гишүүдийн олонхийн саналаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Н.Энх 


Shuud.mn
Сонин хачин
asuult:
tegeed mo bank hatuu zuulun alinaar ni yavah yum ariljaanii bankuud mungu niiluuleh yum uuu
2014-11-13
zochin:
yu asuuh yum be, daanch medehgui amitad ni ih ba shuu dee zailuul.
2014-11-13