Төсвийн мөнгөөр орон сууц барихгүй
2014-11-13

Ирэх оны  улсын төсвийн  төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүднээс төсвөө хэмнэж, орон тоогоо багасгаж, бүсээ чангалах хэрэгтэйг улстөрчид сануулсаар байгаа билээ. Тиймээс ч бүх шатны дэд дарга, туслах нарын орон тоог бууруулах санал гарсан нь  дэмжигдлээ.

бө

Ирэх онд аймаг, нийслэлийн Засаг дарга нэг дэд даргатай, Засгийн газрын агентлаг нэг дэд орлогчтой, орон тооны зөвлөхгүй байхаар болжээ. Мөн бүх шатны ИТХ-ын Ажлын албаны орон тоог 2012 оны түвшинд аваачихаар УИХ шийдвэрлэлээ. Ийнхүү орон тоог цөөлж, цомхотгосноор 2,3 тэрбум төгрөг хэмнэгдэж, 345 мянган орон тоог  байгаа аж. Зарим мөнгө, хөрөнгөтэй төрийн байгууллагууд орон сууц барьж, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, бага хувийн зээлээр худалддаг.

бө

Харин ирэх онд  төсвийн байгууллага  ажилчдадаа орон сууц барихыг болих санал оруулжээ. Гишүүд дээрх зарчмын зөрүүтэй саналыг  дэмжлээ. Ингэснээр төрийн, хувийн албан хаагчид зөвхөн моргейжийн зээлээр орон сууцанд орох юм.

бө

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
/..........ийнхүү орон тоог цөөлж, цомхотгосноор 2,3 тэрбум төгрөг хэмнэгдэж, 345 мянган орон тоог байгаа аж............../ иймэрхүү утга найрууллагын алдаатай мэдрэл муутай юм бичдэг сэтгүүлч их болжээ
2014-11-14