Нарны эрчим хүчийг цахилгаан, дулаан үйлдвэрлэх эх үүсвэр болгох чиглэл боловсруулах хэрэгтэй
2011-12-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх  Түлш, эрчим хүчний бодлогын дэд зөвлөл “Нарны эрчим хүчийг ашиглах нь” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг өнөөдөр “Иргэний танхим”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нээж, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ж.Осгонбаатар “Нарны эрчим хүчний хэрэглээ Монгол оронд”, Эрчим хүчний газрын ерөнхий хэлтсийн дарга Д.Чимиддорж “Монгол Улсад нарны эрчим хүчээр ажиллах том чадлын дулааны станц барьж ашиглах боломж”, Монголын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Бадрал “Баруун бүсийн эрчим хүчний системд 100 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц барьж байгуулах судалгааны зарим асуудлууд”, МУИС-ийн багш, доктор А.Амарбаяр “Нарны зайн технологийн хөгжлийн чиг хандлага, шинэ боломжууд” гэсэн илтгэлүүд тавьж, мэргэжлийн албаны хүмүүс болон судлаачид, эрдэмтдийн саналыг сонсов.

Оролцогчид ярихдаа “Дэлхийд нэгэнт өргөн хэрэглэж байгаа, сүүлийн арваад жилд улам эрчимтэй ашиглах болсон нарны эрчим хүч бол хамгийн ширгэшгүй эх нөөцтэйд тооцогддог. Сэргээгдэх эрчим хүчний тоонд нарнаас гадна ус, салхи ордог ч сүүлчийн хоёр нь өнөөдөр нөөцийн болон үр нөлөөний хувьд эргэлзээтэй болж байгаа. Ус ховордож байна. Салхи орчин, хөрсөнд муу нөлөөтэй юм. Ногоон эдийн засаг, технологи ярьж буй өнөөгийн шаардлагад нарны эрчим хүч хамгийн зохистой нь. Тиймээс зөвхөн цахилгаан эрчим хүч гаргах бус дулаан халаалтын чиглэлээр өргөн ашиглах хэрэгтэй байна. Сум, аймгийн цахилгаан, дулаан, нийслэлийн утааны асуудлыг шийдэхэд ч чухал ач холбогдолтой. Гэхдээ гадаад орнуудад өргөн хэрэглэж байгаа энэ чиглэлийн технологийг нутагшуулахад суурь судалгаа сайн хиймээр байна. Монгол орны хатуу цаг уурын нөхцөлд илүү тохирсон технологи, хувилбарыг сонгон боловсронгуй болгох, төрөөс бодлоготой дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрт онцгой анхаарч төсөвт суулгах, сэргээгдэх эрчим хүчний санг ашиглах, ойрын, дунд хугацааны, хэтийн чиглэлийг тодорхойлоход анхаармаар  байна. Малчдын жижиг хэрэглээний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага, дунд оврын нарны цахилгаан дулааны станц байгуулах ажилд орох цаг болсон” гэж байлаа.

Илтгэгчид, оролцогчдын саналыг тусган нарны эрчим хүч, дулааныг ашиглах талаар хэлэлцүүлгээс зөвлөмж боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөхөөр болов.

Shuud.mn
Сонин хачин
Badral uu xaxaxaxaxax. aimaar esergyytsegch sh dee.. bairandaa l bai l daa Ba ahaa...
2011-12-24
Akademch nertei hulgaich Chadraa horin heden jil naadahiig chini yarij tosol nereer ulsaas mongo idej arhinii uildver ,horongotei bolson yum daa...Hiisen yum uneheer yuch baihgui dagaj yavdag doldoi Purevdorj ni yag narnii energiin sektoriin erhlegch. Umaaham tolgoitoi bogsiig ni doloodog heden huntei esyoi neg galzuurch ogson doo muuhulgaich Chadraa... Izotopiig hen ch medeegui baihad zarchihaad jil suugaad garaad irsen zalitai nohoi arhangain muu hujaa baigaa yum daa....
2011-12-24
Сэргээгдэх эрчим хүчийг хамгийн их эсэргүүцэгч хүн нарны эрчим хүчийг ярьсан байх юм даа.
2011-12-23