Алтан гадас одонгоор шагнав
2014-11-13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын иргэн, доктор Амелий Шенкийг Алтан гадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

df

Монгол Улсын соёл, шинжлэх ухаан, уламжлалт ёс заншил, шашин мөргөлийн талаар олон жилийн турш судалгаа шинжилгээ хийж, нүүдэлчин ард түмний уламжлалт ахуй, соёлыг харуулсан эрдэм шинжилгээний бүтээл болон уран зохиолын ном туурвиж, Монгол Улсыг Европын орнуудад сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж доктор Амелий Шенкийг ийнхүү Алтан гадас одонгоор шагнасан байна.

df

president.mn

Shuud.mn
Сонин хачин