Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2014-11-14

Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар баг Бурхан багшийн сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Цагаан хөшөө” ХХК-ны барьж буй 50 айлын орон сууцны барилгын барилгын 4 давхраас тус компанид туслах ажилтнаар ажилладаг Б.Батзаяа нь 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр унаж бэртсэн байна.

ө

Энэ асуудлыг Увс аймгийн прокурорын газар бүртгэл хяналтанд авч, аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, хошууч Я.Баттулга шалгаж байгаа ажээ. Шалгалтын урьдчилсан дүнгээс үзэхэд туслах ажилтан Б.Батзаяа нь өдрийн 11:00 цагийн орчим өрлөгт ашиглах тэрэгтэй шаврыг дээш өргөгч техник болох подемоор 4 давхар луу зөөх үедээ тэрэгтэй шаврын хамт унасан аж.

ө

Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг хийж байгаа тухай УЕПГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
enkh:
подъём гэж бичиж байгаарай.
2014-11-14