Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөхөө мэдэгдэв
2014-11-14

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Хурлын тэргүүлэгчдийг сонгож, тооллогын комиссыг баталсны дараа тус намын дарга Н.Алтанхуяг үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдэв. Тэрбээр намынхаа ҮЗХ-нд өргөдөл гаргаж, намын цаашдын эв нэгдлийн төлөө мөн зарчим,байр суурь,үнэт зүйлдээ үнэнч үлдэхийн тулд ажлаа өгч байгаагаа мэдэгдэв. Түүний өргөдөлд:

ө

“ Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм.  Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон 2 жил ажиллалаа.

ө

Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан.      Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ.  Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

ө

25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа Элбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.

ө

Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ө

Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна.  Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай.  Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” хэмээсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
odoo elbegdorjiig l haryaaaa :
odoo l ebe huuug yaj hudluhiii ni haryaaaaa
2014-11-15
usan teneg erguu huur :
zaa zailaaaa tolgoigui olgoi tolgoit samarchaad bas zugeer zailahgui iiim l humuus bna sain harj avtsgaa
2014-11-15
galt:
sain saihniig husey bodson sanasan buhen tani biyeleh boltugai
2014-11-15
irgen:
tand sain saihan buhniig huseye! hun huneeree baih shig saihan yim haana baih ve. ta huneeree bbaij chaddag
2014-11-15
bganaa :
er hun yumaa. hiisen yumtai hun helhed nuur bardam shuu. odoo ehboldiig ene namiig yaj avch yavhiig hariidaa
2014-11-14
zochin :
bitgi huts za aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2014-11-14
hogiin novsh:
usnaas huurai garah gesiin bizde? uneheer zalitai novsh yumaa ene neeree
2014-11-14
irgen:
zadgai tsagaan shorond suuh ugui deeree l tohiroo hiisen bailgui hulgaichuud............
2014-11-14
irgen:
zadgai tsagaan shorond suuh ugui deeree l tohiroo hiisen bailgui hulgaichuud............
2014-11-14
irgen:
zadgai tsagaan shorond suuh ugui deeree l tohiroo hiisen bailgui hulgaichuud............
2014-11-14
иргэн:
алтанхуягийнханы гэр бүл ах дүү,найз нөхөд,хүргэн базуудын баяжсан, монголын эз уруудаж ард түмний амьдрал доройтсон 2 яааг ижил.наадах чинь ингэж зайлахгүй бол оймсоо гозойлгуулах дээрээ тулсан болохоор аргагүй.тэгээд ерөнхий сайдаар өөрийн гар хөл сайханбалаг,гантөмөр мэтийн хүүхэлдэйнүүдийг сонгуулахаар тохирсон биз.
2014-11-14
zochin:
2 jild mongoliin ediin zasagiig samarsan daa samarsan
2014-11-14
zochin:
gent yagaad ungursun boroonii hoinoos tsuv numuruud bna ali ert ingeh bsan yumdaa yamar tohiroltsoond hurchiheed ingeed bna mongoliin turuus bur musun holdvol taarna
2014-11-14
zochin:
xogiin urbagchid vaxab xarj l baitsgaay ard tvmnii amidral deeshlexiig ni
2014-11-14
zochin:
xogiin urbagchid vaxab xarj l baitsgaay ard tvmnii amidral deeshlexiig ni
2014-11-14
oor hun :
ene hunees oor ene namiig ingej avch yavj chadah hun bhgui dee odoo... hoorhii ih l hicheelee daanch urvagch naraas bolood iim yum bolloo doo!!!
2014-11-14