Оюутны амьдралаар кино бүтээнэ
2014-11-15

Монголын үндэсний кино урлагийн академи, Монголын оюутны холбоо хамтран оюутны амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. 1974 онд бүтээгдсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киноноос өөр оюутны амьдралыг харуулсан томоохон бүтээл өдгөө хүртэл гараагүй юм байна.

ө

Кино хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн оюутан залуусын дунд кино зохиолын уралдааныг зарлаж байгаа аж. Зохиол нь сэдэвт баригдахгүй оюутны амьдралыг аль ч талаас нь харуулсан байж болох гэнэ.
ө
Уралдаанд нэгдүгээр байрын эзэлсэн оюутныг нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба зохиолоор нь кино хийх, хоёр, гуравдугаар байрт шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн шилдэг зохиолуудыг эмхэтгэн ном болгон хэвлүүлэх аж.
ө
Уралдаанд ирүүлэх бүтээлийг ирэх  12 дугаар сарын нэгний 17:00 цаг хүртэл МОХ-ны байранд хүлээн авах бөгөөд файл хэлбэрээр  batjargal@student,org.mn хаягаар хүлээн авах гэнэ. Харин жүжигчдийн сонгон шалгаруулалт ирэх сарын долооноос 14-ний хооронд явуулахаар төлөвлөжээ.
ө Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин