Тэд юу хэлсэн бэ
2014-11-17

Баахан шоу өрнөдөг баасан гарагийн шөнө АН-ын ҮЗХ хуралдаж олон нийтийн хүлээлтэд цэг тавьсан шийдвэрээ гаргалаа. Энэ хурлаар намын бүлгээрээ 100 хувь дэмжиж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргалыгаа унагаачихлаа. ҮЗХ-ны гишүүд итгэл үнэмшлээрээ Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэж намын удирдлага нь хэвлэлээр мэдэгдэв. Хэрэг явдал яагаад ийн гэнэт эргэж шинэ Ерөнхий сайдын нэр солигдов гэдэг дээр олон таамаг явж байна. Намын даргаа өгөхдөө Н.Алтанхуяг дарга нэр төрийн “нэг” хүслээ хэлсэн байж болох юм. Энэ нь намайг кнопдсон Р.Амаржаргал ерөнхий сайд болохгүй шүү гэсэн болзол байсан байх талтай. Үүнээс үүдэн намын гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ныхоо хурлын завсар яаран хуралдаж заалнаас нэр дэвшүүлэлт явуулж Ч.Сайханбилэгт дахин нэг боломж олгосон гэх хувилбар байгаа. Энэ хувилбараар шинэ намын дарга З.Энхболд санаачлага гарган хурлын танхимд халз өрсөлдөөд нэг талдаа гарч, ялсан ялагдсан ч гар бариад үлдэх саналыг хоёр өрсөлдөгчдөө тавьсан талаар өөрөө хэвлэлээр хэлсэн. Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал хоёрын хувьд зааланд өрсөлдөнө гэдэг нь магадлалаар эсрэг санал өгөх хурлын төлөөлөгчдөд нөлөөлж мөрийн хөтөлбөрөө товч танилцуулах боломж байсан хэрэг. Ер нь бол бүлэг фракцаараа бараг яриад тохирчихсон тул өөртөө авах саналын багцааг хэн хэн нь багцаалж байсан байж таарна. Энэ хурал дээр хэрвээ ерөнхий сайд болбол юуг анхаарч, яаж ажиллах талаараа товч хэлсэн хоёр нэр дэвшигчийн үгэнд  анхаарах зүйл байгаа юм.

1

Ерөнхийдөө хоёулаа л улс орны эдийн засгийн асуудлыг чухалчлан харахаа хэлсэн байна. Өмнөх засгийн газрын ажлыг үргэлжлүүлж, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана гэсэн. Гэхдээ онцлон хэлсэн зүйлүүд бас байгаа харагдана. Ч.Сайханбилэг гишүүнийн хувьд чих сортойлгосон нэг амлалт бол ойрын хоёр сарын дотор Оюутолгойн асуудлыг гацаанаас гаргана гэснийг эх сурвалж хэлж байгаа. Харин Р.Амаржаргал гишүүн нэг жилийн дотор макро эдийн засгийг хөл дээр нь босгоно. Мөн Х.Тэмүүжин сайдын хууль эрх зүйн шинэчлэлийн үргэлжлүүлнэ гэсэн байдаг. Хоёр нэр дэвшигчийн энэхүү ялгаатай хоёр зорилт дээр яриа хөөрөө, бодох юм гарах нь мэдээж. Хөрөнгө оруулалтын зардлаа байнга өсгөөд, далд уурхайн төслөө эхлүүлэх нэмэлт эх үүсвэр нэхэж суух болсон Рио Тинтотой ам хэлээ ололцох том итгэл Ч.Сайханбилэг гишүүнд байгаа юм байна. Энэ засаг унасан нь сайн цаг ирэхийн дохиолол. Бид тэвчээртэй хүлээнэ гэх утгатай Рио Тинтогийн захирлын мэдэгдлийг хэвлэлүүд гаргаж байсан. Үүнтэй нэгтгээд Ч.Сайханбилэг гишүүний хэлснийг харах юм бол шинэ Засгийн газрын эдийн засагт цус сэлэх эхний алхам бол Оюутолгой юм байна гэж ойлгогдохоор. Одоохондоо бидэнд хамгийн ойр харагдаж байгаа ам долларын суваг бол Оюутолгой мөн. Гэхдээ шийдвэл шийдэхээр хугацаанд гацсаар байгаа. Оюутолгойн энэ ужиг гацаа хаанаа байгаа далд учрыг сайн мэдэх, хуучин засгийн гал тогооны хүн “шийднэ” гэж намын нөхөддөө итгэлтэй хэлжээ. Энэ нь Рио Тинто гэх энэ халуун тогооны тагийг юугаар жийрэглэж нээхээ тэр мэдэж байгаа юм байна гэсэн бодлыг төрүүлж байна. Гэхдээ энэ нь сэтгэл хоёрдож байсан ҮЗХ-ны 12 гишүүнд нөлөөлж Ч.Сайханбилэг ялсан гэвэл арай хөнгөдсөн дүгнэлт болох биз.

1

Харин Р.Амаржаргал гишүүний хууль зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн нь олон хүнд хариуцлага тооцно гэсэнтэй адил сонсогдсон байх талтай. Энэ нь хүчний байгууллагатайгаа далд холбоотой байдаг гэсэн хардлагад байдаг бүлэг фракцуудын эгдүүцлийг төрүүлэх л яриа. Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ны хурал дээр буулт хийж Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн ажилласан, их юм хийсэн гэж дүгнэн Алтангадасынханд жоохон тал зассан ч ард нь хууль зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж өөрийнх нь эсрэг зогсч байгаа Х.Тэмүүжинд үг дайжээ. Хэл амтай, дарамт шахалттай үргэлжилж байгаа хууль сахиулах байгууллагуудын хүнд суртал, гажуудлыг зассан өөрчлөлт, хүний эрхийг хангахын төлөөх эрх зүйн шинэчлэл энэ засгийн газар унаснаар огцорсон сайдтайгаа мартагдах вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа. Р.Амаржаргал гишүүн үүнийг анхаарч ажиллахаа ҮЗХ-ны хурал дээр хэлсэн байна.  Хэрвээ нэр дэвшигч Ч.Сайханбилэг ерөнхий сайд болбол Р.Амаржаргал гишүүний “Макро эдийн засгийг хөл дээр нь босгоно, хуулийн шинэчлэлийг дэмжинэ” гэсэн байр суурийг мөн хадгална гэж найдья. Ер нь Ч.Сайханбилэг гэдэг улстөрч ямар ч үед намын нөхөддөө “Сайханбилэг” хэвээр байх эсэх нь бидэнд чухал биш. Харин чадалтай Ерөнхий сайд байж чадах эсэх нь хүлээлт болоод байна.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
баянзүрх дүүргийн иргэн:
манайхаас 2008 онд их л гоё юм ярьж ихд сонгогдсон. түүний үгээр манай гэр хорооллынхон бүгд компютертэй, интернет сүлжээнд орсон байх байлаа. харин энийгээ ерөнхий сайд болоод хийх аэж байгаа юм болов уу
2014-11-18
зочин:
сайханбилэг ээ ухаан чинь хүрэх үү дээ
2014-11-18
иргэн сонгогч:
энэ ярианаас үзэхэд хэн нь илүү цар хүрээтэй сэтгэж байгаа нь харагдаж байна даа. монгол орны хөгжил ганц уул уурхайгаас шалтгаалах ёсгүй. тэгвэл яваандаа гацаанд орно. сайханбилэг ийм юм харж чадахгүй байж яаж ерөнхий хийдэг юм. түүний хэлсэн үгнээс харахад манай эдийн засаг ганц оюу толгойгоос л хамаарах юм байна л даа
2014-11-18
kkkkk:
xaxaxaxa uher mongolchuudaa gj hehe hai ya hen ta nariig arhi uugaad bai gj guisiiiiin beee kkk odooo ard ni ch darga ni ch eruul setgehuitei hun algaaa jaahan hemnelttei setgel gargaad l boschih ulsiig elgeere mulhuullleee deee hai ya saiiiin sho
2014-11-18
зочин:
ан д улс орноо бодох сэтгэл үнэндээ алга зөвхөн ялзарсан намаа л бодож бна хагартлаа идэө баяжсан хөрөнгөө хамгаалах гээд үхэх хатан зүтгэж бх шив дээ нэг л өдөр гэсгээлээ хүртэнээ та нар
2014-11-18
зүгээр зайл:
сайханбилэг чи үлдсэн 2 жилд нь яаж ахиухан юм хэнтэй нийлж ху*г юм билээ гэж бодсоор орж ирэхээр айсуй юу тэ.тэгвэл горди идэх цөлмөх хөрөнгө дууссан байна.алтанхуягтай хуйвалдаж нухсан юум хумаа нууж цэвэрлэхээр орж ирэх нь үү бас тэгвэл горди хошного минь ард түмэн мэднэ та нарыг атг т дуудагдана удахгүй.
2014-11-18
ман д:
нямдорж яг голыг нь олоод хэлжээ. алтанхуягийн засгийн газарт ажиллаж байсан хүнийг тавиад юуууууу ч өөрчлөгдөхгүй. үзх алтан гадсаа монголын зүрхнээс сугалж чадахгүй байгаа бол ядаж л монголын ууган нам сугалаад улс төрийн хуралдсан идээ бээрийг эмчлээд өгөх байлгүй л гэж найдаж сууна, хэдэн хүүхнээс өөр сайханбилэг сонгогдлоо гэхэд баярлах хүн алга, тэд нар яахав нүдээ хужирлах юм байгаа биз. эдийн засгийн голыг тасалж хаяж байгаа кабинетыг сольж, эдийн засаг мэддэг хүнийг тавиад өгч үзээч дээ бурхан минь. бид нар машинаа жолоо барьж чаддаггүй хүнд өгөөд унуулаад явуулж чаддаггүй байж эдийн засагч биш хүнд 3 сая хүний хувь заяаг даатгаад хаяж болох уу!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-11-18
auggdoug:
an bye bye for your arrogance , you are not trust worthy party
2014-11-17
mglhuu:
oyutolgoin asuudal n undesnii ediin zasagchid huulichid erdemten sudlaachid meregjiltnuudiin unelelt dugnelt sanal sanaachilguudiig saitar sudalj zovlogoog avj gereeg saijruulj mongoliin ard tumend ashigtai bolgoj huuchin gereegee dahin harj saijruulahaas ehlene. ene 2 sariin dotor gatsaanaas gargana gedeg bol hariinhnii gart bur moson ogno gesen ug boloh baih. saihan bileg uuniig chadah uu
2014-11-17
зззззббб:
ан-ын энэ шоуг гол удирдаж зохион байгуулсан хун нь з. энхболд биш юмуу? хуний нуурлуу эгц харж чадахгуй гелегнесен , бас зугээргуй хамтрагчдынхаа бегсийг ухдаг нехер бишуу? юм л бол факт баримт гээд л олигтой ч гар биш бололтой
2014-11-17
zochin:
amarjargal demjine
2014-11-17
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.dotoodod uldsen gadaadiin uul uurxain tsuuxun top kompaniud maani urd xurshid xair zarlaj exelsniig medej bgaa uy saixanbilegee?!.idsen umaa ertxen daldlaad.mng ulsiig sunuuchilgui 2016 ond xuleelgej uguurei de.mng suld urshuu.
2014-11-17
munkhnasaa:
сайн байна уу би энэ link -д бүртгүүлээд 2 долоо хоногийн дотор 1000$ доллор авсан та ч бас болон энэ http://weeklyyouthpay.com/?ref=465262 link-ээр ороод бүртгүүлэх хэрэгтэй жишээ: ”create your account” дарж бүртгүүлэхэд 25$ - username гэсэн хэсэгт таны нэр байна - password гэсэн хэсэгт таны нууц үг байна - email гэсэн хэсэгт имайл хаяг байна - verify email гэсэн хэсэгт имайл хаягаа давтан бичнэ - cheque pay to(your name) гэсэн хэсэгт таны нэр богино нэр гэх мэт байж болно за та дээрх дэс дарааллаар бөглөсөн бол register гэсэнг дарж бүртгэл дуусна та username, passwordе оо хийн нэвтэрнэ total earnings хэсэгт 25$ танд бонус болгон өгнө та мөнгөө хэрхэн авах вэ? та paypal,payza,moneygram, cheque, гэсэн олон улсын дансаар авах боломжтой монголынхоо аль нэг банкинд долларын данс нээх хэрэгтэй. одоо таны хийх ажил болoхоор ердөө энгийн танд link өгөх болно та тэр линк хаягийг мөнгө олох өрөө, чат,facebook хуудас, бүлэг, twitter сайт, зар сурталчилгааны вэб хуудас чат, форум, блог, дээр холбоосыг байрлуулан мөнгө олох боломжтой harin suuldn yaj mungu avah ve geheer 24-30 hoorond dans asuuna tegeheern dansniihaa dugaariig ugj munguu aвна
2014-11-17
saihanbileg:
ner negtei hun e.s bolloo. ahaa namai bodooroi.
2014-11-17
ard tumendee:
ard tumendee saihan beleg barilaa.
2014-11-17
энхтөр:
сайхан билэг сайд чд-ийн итх-ын дарга 2 нэрт д.бат-эрдэнэ мэтийн бат-үүл , баттулга нарын гар хөл болсон этгээдийг гишгэх газаргүй болгож төрийн ариун сэнтийг цэвэрлэж чадах болов уу? төрсөн ахынхаа нэрээр хуурамч диплом , иргэний үнэмлэхтэй хүн уддаг л юм байна.
2014-11-17