Ил захидал
2014-11-17

Иргэн миний бие “Монголын үнэн” сонин дээр гарсан “Эрүүл мэндийн довтолгоогоор 2.9 тэрбумыг салхинд хийсгэжээ” гэсэн сүржин нэртэй, даржин агуулгатай, “муулахын тулд муулсан” бичвэрийг олж үзээд энэхүү захидлыг тэрлэж сууна. Уг нь энэ бичвэрийг бичсэн С.Юмсүрэн гуайг овоо гайгүй юм биччихдэг гэж бодож байтал бас захиалгаар бичдэг нэгэн бололтой.

1

Уг бичвэрийг нь уншихад дотор нь “салхинд хийсгээд” байгаа 2.9 тэрбум төгрөг харагдсангүй. Харин ч эсрэгээрээ монгол хүн бүрт хүрч ажиллахыг хичээж “Өвчилсөнийхөө дараа биш, өвчлөхөөсөө өмнө сэргийлж хэвшье!” гэсэн гарын авлагыг айл өрх бүрт оруулсан нь сайшаалтай санагдлаа. Сэдвээ мэдэхгүй, мэдээлэл болон ур чадвар тааруу бичигч маань хэн нэгний захиалгаар л үүнийг бичиж дээ гэх бодол эрхгүй төрж байна. Учир нь Юмсүрэн гуай Эрүүл мэндийг дэмжих сан хаанаас санхүүждэг, мөн ямар зориулалтаар хөрөнгө мөнгө гаргадгийг хүссэн л бол хуулийг нь сөхөж хараад л ойлгочих байсан. Үүнийг би даржин бичвэр, хуумгай хандлага, эсвэл “захиалгат бичвэр” гэж ойлгоод байгаа юм.

1

Уг нь би Н.Удвалыг өмөөрөх гээгүй л дээ. Эрүүл мэндийг дэмжих сан нэртэй Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг үе үеийн сайд нар захиран зарцуулсаар л ирсэн байх. Харин Н.Удвал шиг иргэн бүрт, гэрт нь сурталчилгаа очих хэмжээнд төсөв хөрөнгө зарцуулагдаж байсан уу гэвэл би лав үгүй гэнэ. Бусад сайд нарын үед ийм сан байдаг гэдгийг мэддэг ч үгүй байсан иргэд Н.Удвалын “Эрүүл мэндийн довтолгоо”-ны хүчээр Эрүүл мэндийг дэмжих санг мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд бодохоор Удвал сайд зөв, хэрэгтэй зүйлийг эхлүүлжээ. “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлага нь агуулга, хэлбэрийн хувьд бодолцох, шүүмжлэх зүйл байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч ажил хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг болохоос биеэ оторлож, зүгээр суусан хүнийг хэн юу гэхэв? Тэгэхээр Н.Удвал сайдаа, та ажил хийж байгаа юм байна. Өнөөдөр таныг, хийсэн ажлыг тань үгүйсгэхийг оролдож байгаа нь ажил тань сайн байгаагийн, олон түмэнд хүрч байгаагийн нэгэн илэрхийлэл шүү.

1

Юмсүрэн гуай эрүүл мэндийн довтолгоонд зарцуулсан 3 тэрбумыг төрөхийн барилгад зарцуулсан бол гэж халаглажээ. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг хэрхэн, юунд, яаж зарцуулахыг хуулиар тогтоогоод өгсөн байдаг юм шүү дээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр барилга барьж болдоггүй гэдгийг хуулийг нь сөхөөд харчихгүй дээ Юмсүрэн гуай. “Ам нээвэл уушги нээ” гэсэн сайхан үг байдаг. Үнэндээ төрөхийн барилгын асуудлыг хөндсөн нь сайн хэрэг. Харин Монгол Улсын Засгийн газар чамгүй их хөрөнгийг төрөх эмнэлэг барих зориулалтаар гаргасан гэдгийг Юмсүрэн гуай  та мэдэж байгаа юу? Тэр их хөрөнгө хаашаа, хэний халаасанд орчихоод шинэ 3 төрөх баригдаагүй байгаа юм? Аль засгийн үед, хэн сайд, хэдэн төгрөг батлуулсан, тэр нь хаачсан болоод бид Төрөхгүй байгаа юм. Юмсүрэн та үүнийг судлаад үнэнийг тогтоож, бидэнд мэдээлбэл танд иргэд талархах болно.

1

Ил захидал  бичсэн: ЧД-ийн 14 хорооны иргэн  Х.Цэрэнпагма

2014.11.14

Shuud.mn
Сонин хачин
mondd:
eruul mendiin saidaa hatdaa novshnuud
2014-11-18
zochin :
chi chine harin zahialgaar hiigeed bgan bishuu
2014-11-18
түргэл:
дугаар хорооны.иргэн гэдэг үе хоцрогдсон .тбд та 2 ахиад хэзээ ч сайд болохгүй саад л бно.энэ эмээ хүний юм хуулсан бна.бас алдаатай айн
2014-11-17
unen:
21 дадал зуршил гэдэг ном нь эмнэлэгуудийн орноос дуужлээтэй хэнд ч хэрэггуй хэвтэж байна. ингэж цаас урсний оронд терехее барьсаг бол илуу хэрэгтэй байсан юм. аль нь чухал гэдгийг сайд ойлгоогуй гэж бодохгуй байна. eeрт нь илуу ашигтай байсан болохоор л ийм юм хийж байгаа нь ойлгомжтой
2014-11-17