Цоохор ирвэс хоол хайж хэдэн зуун км явдаг
2014-11-17

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын төлөөлөл, “Англо-Американ” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч болон "Ирвэс" сангийн тэргүүн Б.Мөнхцог нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

ө

Цоохор ирвэс нь Монгол болон Төв Азийн 11 улсын улаан номонд бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс байгаа гэсэн тоо баримт бий. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг аж. Өмнөговь аймгийн Гүрх уулнаас эхлэн Говийн Алтайн уулс, Монгол Алтайн нуруу, Хархираа түргэний уулс, Хөвсгөлийн уулсаар тархжээ.

ө

Цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгаа гэсэн үг аж. Манай орны хувьд цоохор ирвэсийн тоо толгой өсөх хандлагатай байгаа ба энэ нь хулгайгаар агнаж устгах явдал багассантай холбоотой гэнэ. Гэхдээ хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл гарсаар байгааг таслан зогсоох хэрэгтэйг онцолсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Цоохор ирвэсийг хамгаалах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн ба "Монгол орны цоохор ирвэс түүний амьдрах орчныг 2014-2021 онд хамгаалах" хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор Ховд аймгийн Хар ус нуурын Байгалийн цогцолборт газрын Жаргалант ууланд 40 гаруй автомат зургийн аппарат тавьж, хянаж байгаа аж.

ө

Мөн Увс аймгийн Сагил сумын “Цагаан шувуут”-аас гурван настай цоохор ирвэс барьж хүзүүвчлэн судалгааны ажлыг үргэлжлүүлж буй гэнэ. Уг хүзүүвчийг зүүлгэснээр цоохор ирвэсийн байршил, тоо толгой, хоол тэжээл, цасны зузаан зэрэг ирвэсийн болоод байгаль орчны талаарх бүхий л мэдээллийг таван цаг тутамд авч хянах, хамгаалах боломжтой юм байна. Тухайлбал, хүзүүвчийн тусламжтайгаар цоохор ирвэс зөвхөн шөнө анд гардаггүй, өдрөөр хоол тэжээлээ хайж хэдэн зуун километр явдаг болохыг тогтоосон тухай мэдээлсэн.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Батдулам:
Тийм бхаа
2024-02-13
Батдулам:
Хамгаалах хэрэгтэй нь үнэн шүү бид ирвэсийг хамгаалах хэрэгтэй
2024-02-13
Батдулам:
Хамгаалах хэрэгтэй нь үнэн шүү бид ирвэсийг хамгаалах хэрэгтэй
2024-02-13
222222:
baidag yum aa.govid
2014-11-18
ella:
govis yu gej bdgiin beee
2014-11-18
usa ирвес:
арай говь хээрт бдаггуй байхаа.
2014-11-18
Батдулам:
Тийм бхаа
erka:
hamgaalah heregtei
2014-11-18
Батдулам:
Хамгаалах хэрэгтэй нь үнэн шүү бид ирвэсийг хамгаалах хэрэгтэй
Батдулам:
Хамгаалах хэрэгтэй нь үнэн шүү бид ирвэсийг хамгаалах хэрэгтэй