Хоёр тамирчин өвлийн олимпод өрсөлдөнө
2011-12-23

Австрийн Инсбрук хотноо 2012 оны 1-р сарын 13–22-нд Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам зохиогдоно. Энэ олимпийн наадамд Монгол улсаас цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрөлд А.Энх-Ариун нар эрхээ авч оролцохоор болсон билээ. Өнөөдөр энэ наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болж, үйл ажиллагаанд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өсвөрийн шилдэг тамирчдад Инсбрукийн нээлтийн ажиллагаанд мандуулах төрийн алтан соёмбот далбааг гардуулахдаа Сингапурын анхдугаар зуны олимпийн наадамд оролцсон залуусынхаа амжилтыг дурьдаж, тэдний амжилтыг цас, мөсөн замд үргэлжлүүлэхийг хүслээ.  Тэртээ 48 жилийн өмнө Монгол улс анх удаа олимпод оролцохдоо Инсбрукийн цас, мөсөн замд мөрөө татуулж байсан юм. Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бол аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг юм. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ. 15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч.  Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ. Австрийн Инсбрук хотноо болох өвлийн олимпийн анхдугаар наадамд 60 гаруй улсын 1050 тамирчин 15 спортын төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Инсбрук хот өмнө нь 1964, 1976 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот юм. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
ene medeeg tavi Үнэлэх: Одоогийн үнэлгээ: Сэтгэгдэл Илгээх Хэвлэх Share | Монголын 12 жүдоч “Masters”-т оролцоно 2011 оны 12 сарын 23 Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос санаачлан зохион байгуулах болсон “World Masters-2012” тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 14, 15-нд Казахстаны Алматы хотноо болно. Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан гэгдэх тус тэмцээн ирэх жил гурав дахь удаагаа болох юм. Энэ удаад Монголын 12 бөх шигшигдсэн шилдгүүдийн эгнээнд багтаж, Алматыгийн татамид өрсөлдөх эрхтэй болжээ. ОУЖБХ-ны 2011 оны хамгийн сүүлийн тэмцээн Хятадын Чиндао хотноо өнгөрсөн долоо хоногт болсон байгаа. Улмаар тэмцээн өндөрлөсний дараах өдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд IJF-ээс бөхчүүдийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргажээ. “World Masters-2012” тэмцээний дүрмийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар тухайн жингийн ангилалд топ 16-д багтсан тамирчид тэмцээнд оролцох эрхтэй тул энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорхой болоод байна. Хэрэв шилдэг 16 тамирчны дотор тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин багтаагүй тохиолдолд тухайн жинд 17 тамирчин өрсөлдөж болох дүрэмтэй аж. “World Masters-2012” тэмцээнд Монголын 12 жүдоч зодоглоно. Товчхондоо 12 тамирчин өөр өөрсдийн жингийн ангилалд дэлхийн топ 16-д багтаад буй. Өнгөрсөн жил зургаан тамирчин “Masters”-т оролцох эрхээ авснаас гадна таван тамирчин урилга ирсний дагуу 11-үүлээ оролцож байсан бол энэ жил 12 тамирчин эрхээ авсан нь жүдочдын амжилт өссөнийг илтгэнэ. Ингэхдээ эрэгтэй дөрвөн жинд найм, харин эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин оролцох юм. Сануулахад, 2010 онд Өмнөд Солонгосын Сувон хотноо болсон анхны “World Masters”-т 66 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа аваргалсан бол өнгөрсөн жил Азербайжаны Баку хотноо болж, Х.Цагаанбаатар /66 кг/ алт, Б.Тэмүүлэн /-100 кг/, М.Бундмаа /52 кг/ нар хүрэл медаль хүртэж байсан билээ. “World Masters-2012” тэмцээнд оролцох Монголын тамирчид: Эрэгтэй: 60 кг: Д.Төмөрхүлэг /№7 728 оноо/, Ч.Болдбаатар /№12 570/, Г.Болдбаатар /№15 546 66 кг: Х.Цагаанбаатар /№3 1178/, С.Мияарагчаа /№9 766/ 73 кг: С.Ням-Очир /№12 640/ -100 кг: Н.Түвшинбаяр /№12 682/, Б.Тэмүүлэн /№16 560/ Эмэгтэй: 48 кг: М.Уранцэцэг /№15 582 оноо/ 52 кг: М.Бундмаа /№3 1300/ 63 кг: Ц.Мөнхзаяа /№10 732/ -78 кг: П.Лхамдэгд /№7 860/" “World Masters” тэмцээний түрүү бөхөд чансааны 400 оноо олгох бол мөнгө, хүрэл медалийг 240 ба 160 оноо дагалдана. Мөн медалийн төлөө барилдаж ялагдсан буюу тавдугаар байрт шалгарсан тамирчин 80 оноо авах юм.
2011-12-25