Энэтхэгийн эрх баригчдыг шүүмжлэв
2014-11-18

Хүн амын хурдацтай өсөлтийг саармагжуулах үүднээс гэр бүлтэй охид, эмэгтэйчүүдийг үрийн сувгаа боолгох мэс засалд хамрагдахыг Энэтхэгийн эрх баригчид шаардаж буй.  Энэхүү мэс заслын улмаас өнгөрсөн долоо хоногт 17-25 насны 19 эмэгтэй амиа алдсан билээ. Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй Энэтхэгийн удирдлагуудыг попын хатан хаан гэгддэг дуучин Мадонна шүүмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Энэ асуудлыг НҮБ болон олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсч, Ерөнхий сайд Нарендра Модиг тайлбар хийхийг тэрбээр шаарджээ. Мадонна “Хүн ам хурдацтай өсөж байна гэх шалтгаанаар эмэгтэйчүүд биднийг нохойноос дор үзэж болохгүй. Эмэгтэй хүн бүхэн ээж болох ёстой” гэсэн байна.  Тэрбээр твиттер, инстаграм, фэйсбүүкийн хэрэглэгчдийг эрх нь зөрчигдөж буй энэтхэг эмэгтэйчүүдийн төлөө нэгдэхийг мөн уриалжээ. 


Б.Дэлгэрцэцэг




Shuud.mn
Сонин хачин
chi chi chiiii:
nerendee taarsan hun yumaa
2014-11-18